Бүх цаг үеийн “шилдэг” тагнуулчид

Бүх цаг үеийн “шилдэг” тагнуулчид

Бүх цаг үеийн “шилдэг” тагнуулчид

Тагнуулчийн үхэл нууцлагдмал байдаг учир түүнтэй холбоотой мэдээ мэдээлэл олж авахад бэрх байдаг. Гэвч Оросын тагнуул гэж нэрлэгдэх Хвалдимир халим Норвегийн ойролцоох усанд үхсэн байсныг есдүгээр сард илрүүлсэн нь түүнийг дэлхийн хэмжээний "од" болгосон юм.

Хвалдимир гэх нэр нь хвал буюу норвеги хэлээр халим, Владимир Путины димир гэсэн хэсгүүдийн нийлбэр юм. Түүнийг үхсэний дараа Норвегийн Загас агнуурын газраас албан ёсоор задлан шинжилгээнд хамруулсан байна. Хвалдимирыг Оросын тагнуул гэж 2019 онд анх илрүүлжээ. Оросын тагнуулын албанд далайн амьтдыг тагнуулч болгон сургах тусгай хөтөлбөр байсан боловч 1991 онд ЗХУ-тай хамт үгүй болсон аж.

АНУ ч бас амьтдыг тагнуулчаар сургахыг оролдож байсан түүхтэй. Энэ төрлийн туршилтуудыг 1960-аад оны үед хийсэн байдаг бөгөөд хамгийн ер бусын оролдлогуудын нэг нь "Акустик Китти" гэх ажиллагаа юм. Тус ажиллагааны үндсэн санаа нь мууранд микрофон, антен суулгах замаар яриа чагнах байв. Туршилтын муур тэнүүчилж яваад таксинд дайруулснаар хөтөлбөрийг зогсооход хүрчээ.

ТАГНУУЛЧ ТАГТАА

Тагнуулч амьтдын жишээнээс хамгийн амжилттай болсон нь тагтаа юм. Бяцхан камеруудаар тоноглогдсон тагтаанууд хориотой газруудад хялбархан нэвтэрч, бусдад хардлага төрүүлэхгүйгээр гэрэл зураг авдаг. Мөн эргээд гэрээ олох чадвараа ашиглан аюулгүй харьж ирдэг. Тагнуулч тагтаа хөтөлбөр хүйтэн дайны үед онцгой амжилттай болжээ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Британийн хүчин чармайлтаас санаа авсан хөтөлбөр юм.

Амьтад хэдийгээр урьдчилан таамаглах боломжгүй үйл хөдлөл, зан араншинтай байдаг ч гэлээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр технологийн дэвшлээр үүнийг шийдвэрлэх болжээ. Өөрөөр хэлбэл, "Project Aquiline" гэх тагнуулын жижиг онгоцыг хүн төрөлхтөн зохион бүтээсэн байна. Энэ нь уламжлалт тагнуулын онгоцны загвараар тоноглогдсон бөгөөд шувуу хэлбэртэй.

Шувуунаас ч илүү жижигхэн нэг хувилбар гарсан нь 1970-аад онд зохион бүтээсэн шавж хэлбэрт бөмбөрцөг юм. Энэ нь бүрэн ашиглалтад орж чадаагүй ч гэлээ өнөөгийн нисгэгчгүй нисэх онгоцуудын анхны хувилбарт тооцогддог.

Үүний дараа 1990-ээд онд робот муур загас Чарлиг тагнуулчаар туршчээ. Энэ нь усан доор ажилладаг нэг төрлийн дрон байсан бөгөөд Хвалдимир халимыг бодвол илүү үр дүнтэй, аюулд бага өртөмтгий байснаараа онцлог.

ТЭСЭРДЭГ ХАРХ

Дэлхийн хоёрдугаар дайны үед тэсрэх бодисоор дүүргэсэн хархны сэг зэмийг тагнуулын зорилгоор ашигладаг байжээ. Тэдгээрийг Германы үйлдвэрийн уурын зуухнуудад тараах төлөвлөгөөг англичууд боловсруулсан байна. Хархыг үхсэн гэж бодоод уурын зуух руу хаямагц тэдгээр нь дэлбэрнэ гэсэн санаагаар 100 орчим сэг зэмийг илгээсэн аж. Гэвч анхны тээвэрлэлтийг германчууд илрүүлснээр төлөвлөгөө бүтэлгүйтсэн.

Уг төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч гэлээ германчуудад өөр төрлийн сэдэл өгсөн байдаг. Тэсэрдэг хархны оролдлогоос хойш германчууд ижил төстэй хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэх болсон. Тэдний урьдчилан сэргийлэх оролдлого нь нэг талаараа үндсэн төлөвлөгөөнөөсөө илүү амжилттай болсон гэхэд болно.

Амьтадтай ажиллах мэдээж асуудалтай. Гэтэл тэдний амьгүй бие дээр ажиллах нь түүнээсээ дутахгүй их асуудал дагуулдаг аж.

Москва дахь "MI6" станц газар газарт байрлах тагнуулчдаасаа мэдээлэл олж авах зорилгоор "амьгүй захидал" аргыг хэрэглэдэг байв. Энэ нь тагнуулчдын биечлэн уулзахгүйгээр мэдээлэл солилцдог арга бөгөөд илгээмж, зурвасаа тодорхой газарт нууж, нөгөө тагнуулчдаа үлдээхийг хэлдэг. Мэдээлэл зорилтот хүнээсээ өөр хүний гарт орох эрсдэлтэй тул үүнийг илүү сайжруулах аргыг "MI6"-ийн технологийн мэргэжилтэн гаргажээ. Энэ нь дотроо электрон төхөөрөмж нуусан хуурамч чулуу байв. Тагнуулчид энэ төхөөрөмж рүү нууц мэдээллийг илгээж, дараа нь өөр хэн нэгэн хүлээн авагчтай хадны хажуугаар өнгөрөхөд л өгөгдлийг татаж авах боломжтой.

Гэвч энэ нууц ажиллагаа 2006 онд илэрч, Их Британийн засгийн газрыг эвгүй байдалд оруулжээ. Тухайн үед тагнуулч чулууг хэвлэлүүдээр "Жеймс Бондоос ч илүү Жонни Инглиш" гэх мэтээр даапаалж байв.

Дээр дурдсан арга барилуудыг харвал тагнуулын агентлагууд ажлаа үр дүнтэй хийх шинэ, ухаалаг арга замыг үргэлж хайсаар иржээ. Үүний нэг сайн жишээ бол 1985 онд Британийн тагнуулчид хамгийн чухал төлөөлөгчдийн нэг болох Олег Гордиевскийн нууц мэдээллийг олж илрүүлсний дараа түүнийг зугтахад нь нууцаар тусалсан явдал юм. Тагнуулын ажиллагаа нь өндөр төсөвтэй, технологийн дэвшлийг цаг алдалгүй ашиглахыг шаарддаг ажил. Гэвч тагнуулын ажиллагааг хамгийн үр дүнтэй байлгах арга нь хурдан сэтгэх, зоримог байх юм.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2025-01-03 139.5.219.33

Би энд тэндгүй сараачсан ханын зурагнуудыг уулзахгүйгээр мэдээлэл солилцох шилдэг арга гэж боддог. Маш аюултай. I Love you бол нэгэн дурлалт бандийн үг биш. Иргэн бүхэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Avatar

Өвгөн Балдан 2025-01-03 139.5.219.33

Би энд тэндгүй сараачсан ханын курагнуудыг уулзахгүйгээр мэдээлэл солилцох шилдэг арга гэж боддог. Маш аюултай. I Love you бол нэгэн дурлалт бандийн үг биш. Иргэн бүхэн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-03 103.57.94.181

Энэ бол сэтгэгцийн эмгэгийн нэн хурц хүндэрсэн хэлбэр юмшүү,,,,,өвгөн балдан эмч эмнэлэгээ бараадвал яасан юмбээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж