АНУ-ын орон гэргүй хүмүүсийн тоо 2024 онд огцом өссөн байна

АНУ-ын орон гэргүй хүмүүсийн тоо 2024 онд огцом өссөн байна

АНУ-ын орон гэргүй хүмүүсийн тоо 2024 онд огцом өссөн байна

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2024.12.27/ гарсан тайланд дурдсанаар, 2024 онд АНУ-ын орон гэргүй хүмүүсийн тоо огцом өсчээ. Тодруулбал, тус онд 770 мянган хүн орон гэргүй гэж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18 хувь нэмэгдсэн үзүүлэлт гэж Орон сууц, хот байгуулалтын яам мэдэгдэв. Энэ нь 2007 оноос хойш бүртгэж эхэлсэн тайланд анх удаа гэр оронгүй хүний тоо огцом өссөн үзүүлэлт төдийгүй "Covid-19"-ын жилүүдэд ийм өндөр байгаагүй гэж онцлон тэмдэглэсэн байв.  Шалтгааныг дурдвал, инфляцаас үүдсэн орон сууцны үнэ өссөн, цагаачдын тоо нэмэгдсэн болон байгалийн гамшгаас болж гэрээ алдсан зэрэг юм. Уг тайланг 2024 оны нэгдүгээр сараас хойш улсаас олгодог түр хорогдох байр, хамгаалах байранд амьдарч буй хүмүүсийн тоо дээр үндэслэсэн байна. Түүнчлэн, Америкийн хямд орон сууцны нөхцөл байдал болон ажилгүйдлийн түвшин зэрэг нийгмийн өнөө цагт тулгамдаж буй асуудлуудыг тодотгож байгааг тайланд дурджээ.

Харин Даллас, Лос Анжелес хотод орон гэргүй хүний тоо 2023 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан бөгөөд урт хугацааны орон сууцны хэтийн төлөв нь мэдэгдэхүйц сайжирсан бүлэгт ахмад дайчид багтаж байв. Тухайлбал, ахмад дайчдын орон гэргүй хүмүүсийн тоо өнгөрсөн оныхоос бараг 8 хувиар буурч, 2023 онд 35,574 байсан бол 2024 онд 32,882 гэж бүртгэгдсэнээр түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт аж. Энэ нь тус улсын Ахмадын хэрэг эрхлэх газар 2019 оноос эхлэн орон гэргүй болсон ахмад дайчдаа байраар хангах ажиллагааны үр дүн гэж тайланд тайлбарласан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж