4.2 сая эрвээхэйгээ өвлүүлэх хойч үеэ хайж байна

4.2 сая эрвээхэйгээ өвлүүлэх хойч үеэ хайж байна

4.2 сая эрвээхэйгээ өвлүүлэх хойч үеэ хайж байна

Кенид төрж өссөн Стив Коллинз таван настайгаасаа эрвээхэй сонирхон цуглуулжээ. Түүний цуглуулга 60 гаруй жилийн хугацаанд олон зуун төрөл зүйлийн төлөөлөл бүхий 4.2 сая ширхэг эрвээхэй хүрсэн байна. Коллинзыг хүүхэд байхад эцэг эх нь сонирхлыг нь дэмжсэний зэрэгцээ зарим найз нөхөд нь эрвээхэйн тор сэлтийг бэлэглэжээ. Улмаар 15 настайдаа эрвээхэйн талаар илүү ихийг судлахаар Нигери зэрэг улсыг зорих болсон байна.

Агрономичоор 20 жил ажиллахдаа Коллинз чөлөөт цагаа судалгааны ажилд зориулжээ. Тэрбээр сонирхлынхоо дагуу 1997 онд Африкийн эрвээхэй судлалын хүрээлэнг байгуулсан аж. Тэр өдгөө 74 насыг хэдийнэ зооглосон тул эрвээхэйн цуглуулгаа хойч үедээ өвлүүлэхийг хүсч байна. Цуглуулгыг хувь хүн юм уу судалгааны байгууллагад зарахаар төлөвлөж байна.

Түүний цуглуулгын эрвээхэйнүүд олон зуун мод, бут, цэцэг бүхий 0.6 га талбайд байрладаг. 1998-2003 оны хооронд түүний эрвээхэйн үзмэр олон нийтэд нээлттэй байсан боловч үндсэндээ хувийн цуглуулга юм. Түүний 4.2 сая эрвээхэйн 1.2 сая нь жаазанд байдаг бол гурван сая нь дугтуйд хадгалагддаг. Хатаасан эрвээхэйг янзанд нь хадгалахын тулд жилд нэг удаа шавж устгах бодис түрхдэг аж.

Африкийн амьд байгалийн томоохон хэсэг устаж үгүй ​​болж байгаа тул энэ цуглуулгыг юугаар ч орлуулшгүй юм. Удаан үргэлжилсэн ган гачиг, үер зэрэг цаг уурын өөрчлөлтөд эрвээхэй гэх мэт амьтдын амьдрах орчин амархан өртдөг.

Эрвээхэйн цуглуулгыг дэлхий даяар хүртээмжтэй болгохын тулд цахим хэлбэрт шилжүүлэх санаачлага ч гарчээ. Ийм төрлийн цуглуулга нь байгаль орчны өөрчлөлтийг харуулах чухал мэдээллийг өгдөг. Цуглуулгын хамгийн үнэтэй эрвээхэй нь 8000 ам.долларын үнэтэй. Мөн хүрээлэнг ажиллуулах нийт зардал нь 2009 онд 200 мянган ам.доллар хүрч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж