Монтенегрод үндэсний гашуудал зарлав

Монтенегрод үндэсний гашуудал зарлав

Монтенегрод үндэсний гашуудал зарлав

Өмнө Монтенегрод Лхагва гаригт /2024.01.01/ зэвсэгт этгээд бага насны хүүхэд зэрэг арван хүнийг буудсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цетинже орчмын нэгэн ресторанд болсон үйлчлүүлэгчдийн маргалдааны дараа уг хэрэг гарсан бөгөөд зэвсэгт халдлага үйлдсэн этгээд хожим амиа хорлосон байна. Засгийн газар Пүрэв гаригаас эхлэн гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж, ерөнхий сайд Миложко Спажич аймшигтай хүнд эмгэнэлт явдал болсон гэж тодорхойлжээ.  Дотоод хэргийн сайд Данило Саранович мэдэгдэхдээ, зэвсэгт этгээд өөрийн гэр бүлийн гишүүд, рестораны эзнийг хоёр хүүхдийнх нь хамт хөнөөжээ.

Уг хэрэг үндсэндээ хүмүүс хоорондын харилцан ойлголцоогүйгээс үүдсэн гэж онцлон тэмдэглэсэн байна.

Зэвсэгт халдлагын үеэр дөрвөн хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн аж. Халдлага үйлдэгч нь 45 настай Александр Мартинович бөгөөд тэрээр хэргийн газраас зугтсаныхаа дараа цагдаа нарт бүслэгдэж, зэвсгээ хаяхыг шаардах үед өөрийгөө буудсан байна. Балканы жижиг үндэстний хувьд олныг хамарсан зэвсэгт халдлага харьцангуй ховор байдаг учир шинэ оны эхний өдөр гарсан уг хэрэг үндэстнийг цочроожээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuin bankaap ## 2025-01-02 50.147.160.114

Hartaid, xaranxyigaas umnur; – ozyi; -gerteensw #;

Avatar

tylxyyr; 2025-01-02 50.147.160.114

shrx jujgw6$;

Avatar

saitniy; 2025-01-02 50.147.160.114

CO|-

Avatar

xamt 2025-01-02 50.147.160.114

-1m

Avatar

##y; 2025-01-02 50.147.160.114

-S105-w

0 0
Avatar

Нэргүй 2025-01-02 91.166.54.44

Оросууд хогийн хүмүүс.

Avatar

зочин 2025-01-02 66.181.180.212

орос биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж