Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам үндэсний стандартад нийцүүлэн монгол бичгийн гарын драйв хийх тендер зарласан бөгөөд болорсофт компани шалгарч, Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчин ажиллах монгол бичгиын гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ.
Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлэв.
Гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй.https://kb.mngl.net/
Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.
Зочин 2025-01-02 202.131.228.20
Хүмүүс Монгол бичиг мэдэхгүй шүү дээ хүмүүст юу ч заагаагүй байж ингэж болохгүй.
Зочин 2025-01-02 103.212.116.148
Усан толгойтой мань мэт балрах нь дээ. Гэхдээ сайн байна. Үндэсний юм байна цээжилээд л байхаас.
Монгол хүн 2025-01-02 14.1.81.186
Сайхан байна аа, Монгол бичиг эргэн ирлээ. Төр засагтаа талархж байна.