ЛеБрон Жэймс хоёр хүүтэйгээ хамт NBA-д тоглох уу?

ЛеБрон Жэймс хоёр хүүтэйгээ хамт NBA-д тоглох уу?

ЛеБрон Жэймс хоёр хүүтэйгээ хамт NBA-д тоглох уу?

ЛеБрон Жэймсийн замналын төгсгөл хэсэг улам сонирхолтой өрнөх шинжтэй. Том хүү Бронни Жэймстэйгаа хамт NBA-ийн талбайд гарч, түүх бүтээсэн тэрбээр одоо дахин бага хүүтэйгээ талбайд гарах боломж бий. Учир нь түүний бага хүү Брайс Жэймс ч ахлах сургуулиа төгсөөд тоглох коллежоо сонгожээ. Тодруулбал, Аризонагийн их сургуулийн зүгээс Брайс Жэймст урилга илгээж, урвуулж чадсан аж. Энэ талаар ЛеБрон Жэймс "Баяр хүргэе, Максимус. Чамаар бахархаж байна" гэжээ.

Брайс Жэймс нэг улирал Аризонад тоглоод NBA-ийн драфтад нэрээ өгөх боломжтой

Ийнхүү ЛеБрон Жэймсийн хоёр дахь хүү нь NCAA-ийн нэгдүгээр дизизонд тоглохоор болж байна. Өмнө нь Бронни Жэймс Өмнөд Калифорниагийн их сургуульд нэг жил суралцаад NBA-д нэрээ өгсөн билээ. Түүнийг Лос Анжелес Лэйкерс баг драфтын 55 дахь сонголтоор авч, аав хүү хоёр хамтдаа талбайд тоглосон анхны тохиолдол болсон юм.

198 см өндөртэй Брайс Жэймс нь ахлах сургуульдаа дөрвөн одоор үнэлэгдсэн бөгөөд АНУ-ын 17 хүртэлх насны сагсан бөмбөгийн шигшээ багт уригдаж байсан түүхтэй.

Брайс Жэймст Охайогийн их сургуулиас мөн урилга ирсэн гэнэ. Түүний шидэлтийн гүйцэтгэл, биеийн хөгжил үеийнхэн дундаа муугүйд тооцогддог гэж аналистууд бичжээ. Түүнийг аналистууд 2025 оны драфтын ангийн 257 дугаарт эрэмбэлсэн. Харин хамгаалагчийн байрлалдаа 47 дугаарт бичигдэж байна. Эндээс харахад лигт драфтаар сонгогдоно гэдэг хэцүү харагдаж байна. Гэхдээ аавын нэр нүүр, нөлөө байгаа цагт ахынхаа амжилтыг давтаж магадгүй л юм. Брайс "Nike"-ийн зохион байгуулсан лигт тоглож, 14 тоглолтод 6.9 оноо, 2.2 самбар, 0.9 оновчтой дамжуулалт дунджилж, 39.0 хувьтай довтолжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж