АНУ-ын Виржиниа мужийн нутаг дэвсгэрт орших нэгэн фермд нэгжлэг явуулж байх үед цагдаа нар 150 гаруй тэсрэх бөмбөг олжээ. Энэ нь тус мужийн хууль сахиулах байгууллагын түүхэнд байгаагүй их хэмжээ аж. Тодруулбал, Брэд Спаффорд арванхоёрдугаар сарын 17-нд Уайт тойрогт эхнэр, хоёр бага насны хүүхдийнхээ хамт эзэмшиж амьдардаг эдлэн дээрээ зэвсэг, гар хийцийн сум нөөцөлж байсан гэх мэдээллийн дагуу баривчлагджээ. Мөрдөн байцаагчид байшингийн унтлагын өрөөнөөс "#nolivesmatter" гэсэн шошготой үүргэвчинд их хэмжээний тэсрэх бөмбөг олсон бөгөөд энэ нь хэт барууны үзэлтэй, засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг илтгэж байж магадгүй гэж үзсэн байна. Спаффордын өмгөөлөгч түүнийг нийгэмд аюултай гэдгийг үгүйсгэж, шүүх хурал болтол хоригдох шаардлагагүй гэж үзжээ. Спаффорд одоогийн байдлаар бүртгэлгүй богино буу эзэмшсэн гэх хэргээр яллагдагчаар татагдаад буй. Мөн тэсрэх бөмбөгнөөс болж нэмэлт хэрэг үүсгэх магадлалтай гэж мөрдөн байцаагчид тайлбарласан юм.
Спаффордын хөрш, хууль сахиулах байгууллагын ажилтан асан энэ оны эхээр түүний 20 акр фермд зочлохдоо дуу, дүрс хураагууртай нэвтэрч, нотлох баримт цуглуулж эхэлжээ. Хөршийнх нь цуглуулсан нотлох баримтууд Холбооны мөрдөх товчооны (FBI) нэгжлэг хийх боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд эдлэн даяар тэсрэх бөмбөг олджээ. Шүүхийн баримт бичигт дурдсанаар, Спаффорд алга болсон хүүхдүүдийг хулгайлж, тэднийг буудлагын мэргэжил эзэмшүүлэхээр нууц сургуульд илгээдэг байсан гэв. Түүний өмгөөлөгч эдгээр мэдээллийг үгүйсгэж, "Спаффорд хэнийг ч заналхийлж байсан гэх өчүүхэн ч нотлох баримт байхгүй. Тэдний улс төрийн үзэл бодол, сэтгэгдлээс болж хэн нэгэн аюулд өртөж болзошгүй гэсэн маргаан нь утгагүй юм" гэж мэдэгдсэн байна. Улмаар хэргийг хянаж буй холбооны шүүгч Спаффордыг цахим хяналтаар суллах тушаал гаргасан аж. Гэсэн хэдий ч Засгийн газраас уг хэрэгт анхаарал хандуулах болж, суллах шийдвэрийг таслан зогсоосон байна.
Уншигч 2025-01-02 66.181.161.191
Энэ сайтын мэдээ орчуулга зэргийг хүмүүс шүүмжлээд байхаар нь тоодоггүй байсан. Гэтэл иймхэн мэдээг яаж бичээд байна аа. Найруулга, утга агуулгаас авах юм алга аа .
Зочин 2025-01-02 202.9.46.99
Алга болсон хүүхдийг хулгайлдаг сонин хүн байна шүү. Яаж олдог юм бол…..