Замтай болохын тулд авто зам ашигласан төлбөрийг нэмэгдүүлдэг нь олон улсын жишиг

Замтай болохын тулд авто зам ашигласан төлбөрийг нэмэгдүүлдэг нь олон улсын жишиг

Замтай болохын тулд авто зам ашигласан төлбөрийг нэмэгдүүлдэг нь олон улсын жишиг

Улаанбаатар хотын иргэдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй авто замын түгжрэл. Түгжрэлийг бууруулахаар олон ч Засгийн газраас арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Эцэс сүүлдээ түгжрэлийг бууруулах ганц арга бол авто замуудаа сайжруулах, давхар замууд, хурдны зам барьж, тэдгээр замаар нэвтрэх тээврийн хэрэгслүүдийг төрөлжүүлэх гэдгийг өнөөдөр нэг юм олж ухаарлаа. Тухайлбал, өнгөрсөн 2024 онд нийслэлийн хэмжээнд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт аж. Тухайлбал, 2021 онд 12.9 км, 2022 онд 15 км, 2023 онд 18.5 км урт замыг шинэчилж байсантай харьцуулахад 2024 онд шинэчилсэн авто зам мэдэгдэхүйц үр дүнг харуулж байна.

Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмсэн НИТХ-ын тогтоолоор хэрэгжиж эхлээд байна. Энэ нь иргэдийн хувьд татвар, хураамжийг нэмэгдүүлж, ачаа үүрүүлж байгаа мэт боловч угтаа авто замыг шинэчлэн сайжруулах, ингэснээр замын түгжрэлийг бууруулахад маш том хөрөнгө оруулалт болох юм. Иргэдийн зүгээс эх орны хувь хишигт мөнгө тараахын оронд нийгэмд хэрэгтэй бүтээн байгуулалт, нэг ч гэсэн хэрэгтэй юм хийгээсэй гэсэн хүлээлт их байдаг шүү дээ. Яг үүнтэй л адил өнөөдөр та приүс-20 автомашинтай бол авто зам ашигласны төлбөрт жилд 100 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, нэг сард 8333 төгрөг, харин өдөрт 278 төгрөгийг авто замыг ашиглалаа хэмээн төлөх юм. Харин хөдөлгүүрийн багтаамж 5000-аас дээш буюу жишээлэхэд Lexus 570 маркийн автомашин бол жилд 250,000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлнө. Энэ нь сард 20,833 төгрөг, өдөрт 694 төгрөгийг авто зам ашиглалаа хэмээн төлж байна. Эдгээр татвар, хураамжаас олсон орлогыг нийслэлийн замын санд төвлөрүүлж, замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгаад байна. Мэдээж энэ бүх хөрөнгө оруулалтыг нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, өргөтгөх, түгжрэлийг бууруулах, замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд зарцуулахаар төсөл, хөтөлбөрүүд батлагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Adan 2025-01-02 139.5.218.182

Жолооч машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байж зам ашиглана биз дээ. Цахим хөгжсөн өнөө үед өглөө зам дээр гарахдаа л төлбөрөө шууд хийж байвал шударга болно. Долоо хоногийн турш хотын замд хөдөлгөөнд оролцохгүй, сараар түүнээс ч илүү хугацаагаар хөдөө байх(ажиллах) тохиолдол их бий. Тийм хүмүүсийг хэлмэгдүүлж байна.

Avatar

Нэргүй 2025-01-02 202.9.40.41

Олон улсын жишигч гэх шиг хөгжилтэй улсын бүгдиин хуулаарай тэр хөжсөн улс орон авилгач хулгаач нам дагасан хулгаа авилгадаа хатуу ялтай учраас хөгжсөн гээ биздээээ

Avatar

Нэргүй 2025-01-02 202.9.40.19

нам төрд үүрлж шигдэн 34 жил хулгай шулаа хийсн манж хужаагууд шалчигналгүй хэргээ хүлээж зайл. Хүчээр хүлээлгнээ.

Avatar

Нэргүй 2025-01-02 59.153.112.246

ТҮГЖРЭЛТЭИ ТӨВИИН ЗАМУДА ӨРГӨН БОЛГОЧЭЭ ЗАМЫН 2 ТАЛЫН ЗОГСОЛ ХЭДХЭН ШИРХЭГ МОД БУТ ХЭРЭГГҮИ

Avatar

иргэн 2025-01-02 202.55.191.194

том машинаас илүү 1000000 төг авалдаа

Avatar

Нэргүй 2025-01-02 82.132.230.122

яагаад ийм үлбэгэр байдаг юм бэ ядаж 500 мянга жилдээ төлдөг байх хэрэгтэй !!! Бүх юм үнэгүй эсвэл хүнд мэдрэгдэхгүй байна гэдэг байгаа байдлаасаа урагшлахгүй л гэсэн үг шүү дээ ! ХЭВЭЭРЭЭ БАЙГААД БАЙМААРГҮЙ БАЙНА АА! ӨӨРӨӨ БАГА ЗЭРЭГ ӨРТӨӨД Ч ХАМААГҮЙ НИЙГЭМЭЭ ЦЭВЭРШҮҮЛЖ УЛС ОРНОО УЛСЫН ДАЙТАЙ БОЛГОХОД ОРОЛЦМООР БАЙНА АА !!!

Avatar

zochin 2025-01-02 202.131.225.53

нэмлээ гэхэд нэг жолоочид нргдох төлбөр арай л өндөр юм

Avatar

Нэргүй 2025-01-02 122.201.23.83

Худлаа донгос

Avatar

Зочин 2025-01-02 103.145.234.48

Бүх зүйл үнэ төлбөртэй байдаг. Хаана ч аль ч улсад замын төлбөр хураамж авдаг. Юу ч төлөхгүй, бүгдийг үнэгүй хэрэглээд халамж хүртээд хэвтэж байх санаатай хэсэг бүлэг хүмүүс бүгдийг шүүмжлээд сууж байна. Зам ашиглаж замын хөдөлгөөнд оролцож байгаа бол замын төлбөр, хураамжаа төлвөл зохино.

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.183.254

Төрийн албаныхан идчихгүй бол ч овоо л юм цугларна даа, түүнийг оновчтой зарцуулбал их л юм бүтээнэ. Нямбаатар ч нэг их идчихдэггүй нөхөр шиг байгаамаа !
Амжилт хүсье !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж