Лас Вегас дахь Дональд Трампийн зочид буудлын гадаа "Тесла"-ийн кибертрак дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас жолооч нь нас барж, долоон хүн бэртэж гэмтэв. Тус машиныг түлштэй сав болон салютны миномётоор дүүргэсэн байжээ.
Кибертракийг Колорадогоос түрээсэлж, Лхагва гаригийн өглөө дэлбэрэлтээс хоёр цаг орчмын өмнөхөн Лас Вегаст авчирсан аж. Зочид буудлын шилэн хаалганы ойролцоо байрлуулсан машинаас эхлээд утаа суунаглаж байснаа дэлбэрсэн байна.
Ерөнхийлөгч Жо Байден энэ хэргийн талаар мэдэгдэл хийхдээ "Цагаан ордон болсон явдлыг мөрдөн шалгаж байна. Энэ явдал Нью Орлеансын хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж байна" гэжээ. Шинэ жилийн баяраар Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдсэнээр 15 хүн нас барсан билээ. Энэ хоёр хэрэг хоорондоо хэдхэн цагийн зайтай болжээ.
Лас Вегасын зочид буудлыг Трамп эзэмшдэг учир энэ хэргийг түүнтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байна. Түүнчлэн "Тесла"-ийн эзэн Элон Масктай холбоотой байж магадгүй гэх таамаг ч гарч иржээ. "Трампийн зочид буудал, Кибертрак машин гээд бодохоор хариулт нь олдоогүй олон асуулт гарч ирж байна" гэж Лас Вегасын цагдаагийн газрын шериф Кевин МкМахилл хэлжээ.
Машинтайгаа дэлбэрсэн жолоочийн хэн болохыг хараахан тодорхой болгоогүй байна.
Нью Орлеанс болон Лас Вегаст болсон хэргүүдэд оролцсон хоёр машиныг аль алиныг нь машин түрээсийн "Туро" компаниас түрээсэлсэн гэж үзэж байна. Тус компани мөрдөн байцаалтад туслахын тулд Лас Вегас, Нью Орлеанс хотын эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа аж.
Зочин 2025-01-02 66.181.184.234
Сонгуулийн үеэр өрсөлдөгчийнхөө амь насанд халдах гэсэн , одоо бас үргэлжилж л байгаа юм байна, жо түргэн зайлаасай
S 2025-01-02 66.181.176.229
ANUSDI80955877SEKSEER BOOWN XXNO
Нэргүй 2025-01-02 66.181.177.217
Трамп Илоноос салахаар шийдэж ээ
Нэргүй 2025-01-02 103.57.92.23
Нэмэлт санхүүжил өгөхгүй бол а**а шүү гэсэн украйны нацистуудаас өгсөн сануулга
Нэргүй 2025-01-02 103.57.92.23
Украйны хорлон сүйтгэгч фашистууд сануулга өгчээ
Нэргүй 2025-01-02 103.57.94.188
Энэ бол Илон Маск агаагаас Трамп өвөөд өгч буй анхааруулга
Нэргүй 2025-01-02 192.82.65.175
Хоёуланд нь өгч буй анхааруулга
зочин 2025-01-02 66.181.186.252
Алан х***х ажиллагааг ямар ч нөхцөлд хэрхэвч зөвтгөж болохгүй Анхааруулга энээ тэрээ гэж солиорохоо боль