ЭХЗХ: Эрчим хүчний оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Эрчим хүчний оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Эрчим хүчний оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн
Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1432 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шинэ оны өмнө "Багануур дүүрэг дэх 50 МВт-ын баттерей станц 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орсон. Улсын комисс хүлээн авсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокын дулааны станц галлагаагаа эхлүүлж, 26 цаг хэвийн үргэлжилж байна. Энэ байдлаараа 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд төвийн эрчим хүчний системтэй холбож, 150 МВт-ыг нийлүүлнэ. Бид шинэ он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй байхаар зорьж ажиллаж байна. Анх арваннэгдүгээр сард туршилт хийх явцад галлагааны дамжуургад гал гарсан. Он солигдох мөчид энэ Багануур, Бөөрөлжүүтийн станцаас эрчим хүч нийлүүлбэл он солигдох мөчид эрчим хүчний дутагдалгүй байна" гэсэн юм.

Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ.

Нийтдээ 600 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орох юм. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.

Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-02 139.5.219.251

Б. Станци ашиглалтад орж МАНАН аврагдлаа. Ороогүй бол УБ хөлдөж болох блаа.

Avatar

Зочин 2025-01-02 66.181.176.198

Хөлдөхгүй байхоо. Энэ нэг хэсэг нөхдүүд нийгмийг айлгаж, тэр айдас дээр нь дөрөөлж, эрчим хүчний системд илүү мөнгө батлуулан, зарж, цавчаагаа л хийх гэж байгаа бйахоо. Одоо энэ Бөөрөлжүүт гэж нэг шавар гараад ирлээ дээ.

Avatar

Нэргүй 2025-01-02 43.242.242.59

Атомын цахилгаан станцаа хурдан баривал төдий чинээ импортын цахилгаан авахгүй мөнгөнд хэмнэлттэй юм. Эрт орой хэзээ нэгэн цагт атомын цахилгаан станц барихаас хойш хурдавчлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.176.126

Gorid yaagii mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж