Хэрлэн голын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.01/ 16:40 цагийн орчимд энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар Хэнтий аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Toyota Alphard” загварын суудлын автомашин голын мөсөнд суусан байсныг ажиллаж, гаргажээ.
Нэгдүгээр сард ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Нэргүй 2025-01-02 202.9.40.19
уих зг үүрлсн үмхий өлөн хулгайч манж хужаагуудыг яааралтай устгаж. Нам төрийг манж хужаагууд-с чөлөөл.