Хилийн боомтуудын 2025 оны нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улсын агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу, төмөр замын Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу, Алтанбулаг, Эрээнцав автозамын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин,
- Монгол-Оросын хилийн Цагааннуур, Ханх, Ульхан боомтууд нэгдүгээр сарын 1- 8-ны өдрүүдэд
- Тэс, Арцсуурь боомтууд 2025 оны нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд тус тус түр хаана.
БНХАУ-ын талаас тус улсын хаврын баяр буюу билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтуудыг түр хаах хуваарийн санал одоогоор ирээгүй байгаа аж.
Холбоотой мэдээ