Нью Орлеанст шинэ жилийн баяр тэмдэглэхээр цугласан хүмүүсийн дундуур пикап машинтай этгээд дайран орсноор 15 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Амиа алдагсдаас гадна олон 10 хүн шархадсан байна. Гэмт этгээд нь АНУ-ын армийн ахмад дайчин, 42 настай Шамсуд-Дин Жаббар гэгч байсан бөгөөд цагдаа нарт буудуулж амиа алдсан. Тэрээр Исламын улс бүлэглэлийн далбаатай машин унасан байв.
Холбооны мөрдөх товчоо уг халдлагыг шалгаж байна. Мөн хэргийг Шамсуд-Дин Жаббар ганцаараа үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа аж. Түүнийг террорист байгууллагуудтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Гэмт этгээдийн машинаас буу, гар хийцийн тэсрэх бөмбөг, бусад төхөөрөмж сэлтийг олжээ.
Тухайн этгээд нь халдлага үйлдэхээсээ хэдэн цагийн өмнө цахим сүлжээнд бичлэг байршуулсан байв. Бичлэгтээ тэрээр Исламын улс бүлэглэлээс санаа авч, халдлага үйлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Халдлагын улмаас ойролцоох "Superdome" цэнгэлдэх хүрээлэнд болох ёстой байсан коллежийн хөлбөмбөгийн плей-оффын тоглолт Пүрэв гариг хүртэл хойшлогджээ.
Мөн өдөр Хонолулу хотод болон Дональд Трампийн эзэмшдэг Лас Вегас зочид буудлын гадна тус тус дэлбэрэлт болжээ. Эдгээр нь хоорондоо холбоо хамааралтай эсэхийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна.
Шамсуд-Дин Жаббар 2007 онд армид элссэн бөгөөд хүний нөөц, мэдээллийн технологийн чиглэлээр идэвхтэй үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн 2009-2010 онд Афганистанд үүрэг гүйцэтгэсэн. Улмаар 2015 онд цэргийн албанд шилжиж, 2020 онд штабын түрүүч цолтойгоор халагдсан байна.
Нэргүй 2025-01-02 202.55.188.87
ислам бол терорризм байгаа газар бүртээ алан хядлага хийх хүсэлтэй хүмүүс европт хүн амын олонх болоход маш их ойртож байгаа
Хараа 2025-01-02 202.55.188.116
янкууд биё биёэ хядаж л байг . сонин биш
Зочин 2025-01-02 139.5.217.162
Энэ лалын шашинтнуудаас л зайгаа барьж хэрэгтэй мэт, гэмгүй царайлж байгаад нэг л өдөр алж х***а, угаасаа шашин нь хэнийг ч тийм байдал руу түлхэх нөлөөтэй
Нэргүй 2025-01-02 43.242.242.59
Хүүний эрхийг дээдэлдэг гээд бидний шүтээд байдаг АНУ маань дандаа иймэрхүү зүйл хийж байх юм. Бид дуурайх уу яахав уу.
Нэргүй 2025-01-02 66.181.186.62
Хvний эрх гэхээсээ шашны ексремист vзлийн улмаас халдлага болжээ. Енгерсен жилийн Москвад Крокус центерт болсон аллагыг бас исламын улс бvлэглэл vйлдснийг санаарай, энэ байтугай хvмvvc буудуулж vхсэн. Юм мэддэг болоод цэцэрхэж мэдэмхийрээрэй оркууд
Нэргүй 2025-01-02 66.181.181.29
66.181.186.62 өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээрээ гэж, исламын улс бvлэглэлийн чинь жинхэнэ цаад эзэд нь а**с,израйль 2 байдгийг чи л мэдэхгүй байв гэж???