Эрчим хүчээр хөршүүдээсээ уяатай явж ирсэн Монгол Улсын хувьд 27 жил гацсан уран олборлох төслөө хэрэгжүүлж эхэлбэл дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт тэсрэлт хийх төдийгүй үйлдвэржсэн орон болох сууриа тавина. Учир нь, цөмийн эрчим хүчний түүхий эдийг олборлож эхэлнэ гэдэг нь атомын цахилгаан станцтай болохын эхлэл ч гэж үзэж болно.
Засгийн газар шинэ оны босгон дээр Монгол Улс, Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Зөөвч Овоо” төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өргөн мэдүүлсэн нь УИХ-аар хэлэлцүүлэгт орсон ч хараахан батлагдаагүй байна.
Эл төслийг хэрэгжүүлэх эрхийг УИХ-аас өгснөөр Монгол Улсын хувьд "Оюутолгой" төсөл хөдөлснөөс хойш уул уурхайн салбарт хэрэгжих хоёр дахь том төсөл болно.
Хэдийгээр Зөөвч Овоо орд нь ураны нөөцийн хувьд Оюутолгойн зэсийн ордоос хэд дахин бага боловч монголчуудын хүртэх өгөөж хэд дахин нэмэгдэхээр буй.
Засгийн газрын түвшинд “Зөөвч Овоо” төслийн үр өгөөжийг тооцохдоо “Оюутолгой” төсөл дээр гарсан алдааг давтахгүй байхад анхаарч ажилласан байдаг. Энэ ч үүднээс төр 34 хувь эзэмшлийнхээ ногдол ашгийг авбал ямар вэ, орлуулбал ямар вэ гэдэг санхүүгийн тооцоог хийж үзсэн. Эцэст нь, эрсдэлгүй байх хувилбарыг сонгосон. Тодруулбал, төр эзэмших 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /АМНАТ/-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцжээ.
Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газрыг энэ мэт төслийг хэрэгжүүлэхдээ жижиг хувьцаа эзэмшигчээр оролцохоос зайлсхийж, төрийн хувь эзэмшлээ АМНАТ-өөр орлуулах нь илүү ашигтай гэх зөвлөмжийг мөн өгч байсан аж.
Түүнчлэн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлого, ногдол ашгийн орлоготой харьцуулбал төслийн зардлын өсөлт эрсдэлгүй орлогод тооцогддог байна.
Хэрэв Засгийн газар 34 хувийн энгийн хувьцаа эзэмших тохиолдолд Монголын талд ногдох нийт 5.6 ам.долларын 1 тэрбум ам.долларын орлогын 82 хувь нь зардлын өсөлтөд орох эрсдэлтэй бол үлдсэн 18 хувь нь зардлын өсөлтөөс үл хамаарах эрсдэлгүй найдвартай орлогод тооцогдоно.
Иймээс 10 хувийн давуу эрхийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулснаар эрсдэлгүй орлогын хувийг 18 хувиас 45 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж. Иймд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн үр өгөөжийг шууд хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх санхүү схемийг сонгосон байна.
Засгийн газар 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжинд ногдол ашиг хүртэх, хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авах, түүнчлэн компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах зэрэг компанийн тодорхой, чухал шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрхтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.
Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг талуудын хооронд байгуулсан протоколыг үндэслэн ураны хүдрийн баяжмалын зах зээлийн үнийг харгалзан 5 хувь хүртэл байхаар тогтоолын төсөлд тусгасан байна. Дээрх хувилбарыг сонгосноор төслийн ТЭЗҮ-д тулгуурлан олон улсын стандартын дагуу санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ.
Хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байх тохиолдолд талууд үр өгөөжийг 51 хувьд хүргэх шаардлагатай үр өгөөжийн тохируулга хийх, хөрөнгө оруулагч нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ.
Мөн хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах, харин байгаль орчны салбарын албан татварыг огт тогтворжуулахгүй байхаар харилцан тохиролцжээ.
АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулж, инфляцад тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгасан байна.
Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байх. Олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологиор явуулах, ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх. Төслийн үйл ажиллагаа болон технологид олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх талаар хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохиролцож гэрээнд тусгаад байгаа аж.
Мөн төсөл хэрэгжүүлэгч компани Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэх Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна. Уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгажээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Хэрвээ бид "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг энэхүү “Зөөвч Овоо” төслийн загвараар байгуулж чадсан бол хүртэх өгөөж тав дахин их байх байсан” гэж тодотгоод буй.
Энэ тухай тэрбээр “Оюутолгой төсөл дээр дээр гаргасан алдаагаа давтаж болохгүй. "Оюутолгой" төслөөс бид 34 хувийг эзэмшсэн ч өнөөдрийг хүртэл ногдол ашиг аваагүй. Цаашид ч хэзээд авах нь тодорхойгүй. "Зөөвч Овоо" төслийн хувьд ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр 10 хувиа үнэ төлбөргүй авна.
Ашигтай ч бай ашиггүй ч бай АМНАТ авна, суурь АМНАТ 5, тусгай АМНАТ 5, өсөн нэмэгдэх АМНАТ 9 хувь хүртэл байхаар зааж өгсөн.
Дэлхийд хаана ч байхгүй өндөр АМНАТ тогтоож чадсан. 51 хувь хүрэхгүй тохиолдолд тэр жилд нь өгөөж тохируулагч нэмэлт төлбөрийг шууд зардлаас нь гаргаж авна. 51 хувийг ямар нэг эрсдэлгүйгээр авах шууд өгөөж. Төслийн хугацаанд 5.2 тэрбум ам.долларыг ямар ч эрсдэлгүйгээр авна.
Эрсдлийг тойрч чадсан, өмнөх алдаануудаа тойрч чадсан, эрсдэлгүй болгож чадсан. Ирээдүйд жишиг болох гэрээ” гэж мэдэгдээд буй.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-01-02 139.5.218.77
Оросын бууны нохойнуудын гаслан улих дуу Фоанцад хүртэл сонсогдож байна. Франц бол нэр төрөө эрхэмлэдэг итгэлт гүрэн. ХаринОросууд бол хармааны хулгай нар
Хэлсэн үгэндээ эзэн,идсэн хоолсондоо сав болох сайхаан. эрх шар хүү минь 2025-01-02 66.181.189.96
Н.Учирлаа чи чадалтай зоригтой бас зоостой Улсаа газар нутагтай нь зөөгөөд Франц юм уу АНУ-ийн хажуу бөөрөнд нь наачих аа чи чадна.ккк
Нэргүй 2025-01-02 66.181.189.96
Хүүхдүүд ээ Уулын буга хараад унасан морио голов гэгчээр Францын гоё алаг эрээн цаастай чихэр ээр шилний цаанаас долоож хууртаж хүн ардаа ,газар шороогоо хордуулахгүй байж болохгүй байна уу? өнөөдрийн идэж уусан чинь багадаад ханаж цадахгүй газар нутаг иргэдээ хордуулж өлөн шунал аа дарж та нар ханаж цадах гээд байгаа хэрэг үү?Сайн ч муу ч 2 хөршөөс минь ахлах юм хаана ч байгүйг л ойлго. Энэ 2-оос холдоод сайн сайхан болно гэж НямеОчирын эрх шар банди сэрүүн зүүдлэх хэрэггүй ээ,
Нэргүй 2025-01-02 203.98.77.237
Орчин үед уран бол тийм ч амин чухал биш гэхдээ хуучин сэтгэл зүйтэй бидэнд бол яахав ганц станц бариад үзэх хэрэгтэй Хамгийн гол нь залуусаа суы хөрөнгийг оруургах мэргэжилтэн бэлдэх хэрэгтэй Хоосон толгойтой хүүхдүүдээ сургаж бэлдээрэй Франц бүү хэл АНУ ЯПОНы хөрөнгийг оруулах хэрэгтэй
Нэргүй 2025-01-02 90.167.202.69
uran olborlohoor bol atomyn tsahilgaan asuudal hamt tavij Estoi.Oyuntolgoig uhaad ehelsen ch tsever zes, bolsón eldev dagaldah erdes bayalgiig tsevershvvlj ,bvteegdhvvn boloh vildver bhgvi l bna SH de
Хоёр хөрш. 2025-01-02 103.57.95.70
Ёстой үлгэр. Францтай нөхөрлөөд хожсон хол явсан улс байдаггүй. Алцганаж байж амруугаа алгадуулах юмаа хийх нь дээ. Энэ хоёр том хөршийн дунд хавчигдмал байж зүгээр тохироо хийгээд л яв л даа. Юун ацны франц мранц. Тэд нар чинь өөрсдийгөө яая гэж байгаа орон. Зүгээр л улс төрийн тоглолт хийж Орос Хятад 2ын зэвүүг хүргэх гэсэн санаа. Манайд асуудал үүсвэл тэд ер нь яах юм . Яаж ч чадахгүй. Энэ хоёр том хөршийн зөвшөөрөлгүй манайд сэтэрхий тэвнэ ч орж ирж чадахгүй. Заавал энэ хоёр орноор дайрна
Нэргүй 2025-01-02 59.153.115.74
хаанаас гарсан гөлөг вэ
Kk 2025-01-02 180.150.101.248
Oros nohoi
Нэргүй 2025-01-02 62.55.205.86
Ойлгох ухаан хайрлаач: ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулна гэчихээд АМНАТ авна гээд байх юм, яг юу гэсэн үг юм бол?
Нэргүй 2025-01-02 66.181.191.232
demjij bn hurdan shig batlaad ajlaa tugen ehluuleech ee,udaasaar baigaad baihgui bolgood hayadag shuu avilgachid aa
Нэргүй 2025-01-02 66.181.161.64
монголчуудыг үеийпн үед тамд унагаасанаа мэддэг болов уу?….
Нэргүй 2025-01-02 66.181.191.224
eserguutsen gishuun bval ter eh ornoo boddgui ee gesen ug.hamgiin golni ekologoosoo sain yriltsaj sudlaj bgaad mongol hund mongol ornii baigalidayul bagataigaaar l hiigeerei
иргэн 2025-01-02 62.55.205.86
Уул нь ашиглаж байгаа хэдийгээ буюу ОТ, ТТ, Эрдэнэт, Нарийн сухайт гээд уурхайнуудаа аятайхан аваад явахад л 3.5 сая хүн хангалуун амьдрах боломжтой доо. Нэмж бас нэг нүх ухаад хэрэг байна уу?
Нэргүй 2025-01-02 174.94.61.123
XӨӨРXИЙ 1921 ОНД ШӨНӨ БОСООД ГАДААДЫН ЭЛЧИНГҮҮДИЙН XААЛГЫГ НҮДЭЖ НӨГӨӨДҮҮЛ Нь ТООXГҮЙ ОРОС XЯТАДАДУУД ТОXУУРXАЖ БАЙСАН ТЭГЭЭД ЭЦЭСТ Нь XОРЛОГДСОН САЙН НОЁН XАН НАМНАНСҮРЭНГИЙН XҮСЭЛ ҮЙЛС БҮТЭX БОЛЖ БАЙГААГ МОНГОЛ XҮН БҮР ДЭМЖИЗ БИЗЭЭ.
Нэргүй 2025-01-02 66.181.191.224
manjiin ueiin hoorog gedeg zuilee boliocheee ertnii mongolchuud hoorog eregle ban ym bi eroos olj unshaagui dee
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-01-02 103.212.119.128
Ямар ч байсан Европын Холбооны гэг голлор орон, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, цөмийн зэвсэгтэй , манайтай шууд хил нийлдэггүй ийм том улстай цөмийн энергийг ашиглах ирээдүйн эхлэлийг тавих томоохон бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь Монгол Улсын амгалан оршихуйд нэн ч учир холбогдолтой томоохон үйл хэрэг мөн. Юм боддог, юм мэддэг, Монгол гэдэг улс гэртээ элэгтэй, харийн сохор зоосонд дөрлүүлээгүй, цэвэр сэтгэлтэй монгол хүн бүр энэ үйл хэргийг
Үргэлжлэл 2025-01-02 103.212.119.128
дэмжилгүй яах вэ. Бүх нийтээрээ дэмжүүштэй шүү. Засаг баригсад ухаантай, зоригтой, айж бэмбэгнэлгүй зүрхтэй байж энэ төлсийг хэрэгжүүлээсэй билээ.
Наран 2025-01-02 66.181.191.18
мөн тэнэг хүмүүс шүү. хордохын хөнөөлыг мэдэхгүй байгаа юу ?хэдэн долар гээд бүүр ухаан байхгүй яанаад эд нарыг
Нэргүй 2025-01-02 66.181.191.232
mongoloos zailaarai usan tolgoi mini
Зочин 2025-01-02 37.66.169.57
Радио идэвхит бодисоор ард түмэнг айлгаад хэрэггүы, баяжмал чинь тэр талаар аюулгүй. Ер нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний технологи хэрэглэх гэж баыгаа гэж ойлгосон. Улс, түмэнд ашигтай л бол ухах хэрэгтэй!
Зочин 2025-01-02 37.66.169.57
Хоёр хөрштэйгээ ярьж, зөвшөөоүүлж ёадсан бол Франц улстай хамтарч ажиллах нь зөв. Эс бөгөөс дахиад л хоосон яриа, хөөрцөглөл болоод өнгөрнө. Дотоодын эсэргүүцэгдээ сайн дарж авмаар бна.
Монгол 2025-01-02 202.126.90.244
хамгийн гол нь гадаргуугийн ба гүий ус, агаар хөрсний бохирдолоо яах вэ гэдгээ л шийдэх ёстой. Манайхан нэг жижигхэн 20 хэдэн цооногтой туршилтын олборлолт боловсруулалт хараад өө гайгүй юм байна. гэж бодоод байнаадаа. Гэхдээ наад олборлолтын талбайг шүүр шанаг болтол бараг 200000 аад цооног бхйх биз өрөмдөөд хзчил, бусад химийн бодис шахаад урөнтай уусмал соруулаад олон жил болоход мөн ч хуцүү юм үлдэнэ биз.наад су чинь дахиад олон арван жил хаягдана даа. Энэ газар нутгаа баллана даа.
Нэргүй 2025-01-02 66.181.191.232
cham shig maliin meddeg gej yu baihav
Иргэн 2025-01-02 66.181.178.163
Алдсан хүн дахин алдахгүй байхыг хичээдэг!!!
Зочин 2025-01-02 66.181.160.54
эрт орой хэзээ нэгэн цагт олборлож л таарна, Франц улстай эдийн зөсгийн харилцаанд орох цаг нь болсон
Нэргүй 2025-01-02 203.91.115.46
сайхан ярьнаа тэгээд өөрсдөөн хуваагаад авчина жишээ нь оюу одоо хүртэл өртэй х****л идээсэй
Нэргүй 2025-01-02 202.126.91.185
Уран олборлох яавч сайн зүйл биш.
Zochin 2025-01-02 202.9.46.210
ard irged yu hurteh yum ve? zuugch uvuuniihuu huvitsaag ezemshih erhtei shuudee
зочин 2025-01-02 103.57.95.178
ЗА БОЛТУГАЙ БОЛТУГАЙ, ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ҮНЭН Л БОЛ ОДОО ЯАЯ ГЭХЭВ.
И 2025-01-02 103.168.34.197
Их хурал нь зөвшөөрвөл Орос шатахуунаа нийлүүлэхээ зогсооно гээд байгаамуу ?
Нэргүй 2025-01-02 43.242.242.59
Одоо хурдан ажил хэрэг болгох хэхэргтэй. Бидний амьд байхад үр жимийг нь хүртээвэл их баярлах байна. Гадаадын гар хөл болсон хүмүүс эсэргүүцэнэ. түүнийг тоохгүйгээр ажиллах нь чухал юм.
ЗОЧИН 2025-01-02 203.91.115.38
ТОМ ОРДУУД ДЭЭР БАРУУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН НЬ ДЭЭР. ОРОСУУ.Д Л БИШ БОЛ ХЭН Ч БОЛНО. АСГАТЫН МӨНГӨ, МАРДАЙГ ОРОСУУД н**ш БОЛГООД ХАЯСАН.
Түүх ч 2025-01-02 202.21.120.62
Мардайн ордын уран дуусчихсан юм уу, оросууд соц нийгмийн үед олборлож байгаад явсан үлдэгдэл нөөц их бий дээ, эхлээд бэлэн байгаа ордоо ашиглавал яасан юм болдоо
Нэргүй 2025-01-02 66.181.168.199
Онцлог нь Франц Мардайд хөрөнгө оруулаагүйд л байгаа юм шүү дээ. тэнэг юм ярих юм даа. Хаагдчихсан ордыг мэддэггүй юм байхдаа
зоч 2025-01-02 66.181.178.229
Канад хөр оруулаад гэрээ байгуулсанг орос болиулаад бүх зардал даана гээд байсан . Шүүхдээд Канадад 100 сяа дол төлөх болтол оросууд лу унжсан. Орос эзэмшинэ гээд С. Баярыг нгэж хулхидсан бүү давтагдаасай
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Сайхаан сайхан,,,,,эх орон минь мандан бадраг,,,,үр хүүхэд минь сайн сайхан аз жаргалаар дүүрэн байгээ,,,,төрийн минь сүлд өршөө,,,,,
ЗОЧИН 2025-01-02 202.70.44.46
Франц хамтарсан орнуудаа сүйрүүлдэг л гэдэг дээ харж л байж мэднэ дээ, Афирикийн орнуудыг харахад Францууд сүүлдээ хөөгдөөд гэрсан
Б 2025-01-02 202.131.225.197
НИГЕРИЯЛНАЧУУД ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ ФРАНЦЫН УРАНЫ УУРХАЙГ ДЭЭРЭМДСЭН ЮМ. ТҮҮНИЙГ НЬ БУСА АФРИКИЙН ОРНУУД ХАРААД ИНГЭЖ ДЭЭРЭМ ТОНУУЛ ХИЙЖ БОЛОХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОЦГООСОН БАЙХ. ГЭТЭТ ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ БАЯН ХҮН ЗАМЫН ГУЙЛАГЧИН БҮРТ ДЭЭРЭМДҮҮЛДЭГГҮЙТЭЙ АДИЛ АЛЬ БОЛОХ АФРИКИЙН ОРНУУДААС ЗАЙ БАРЬЖ, ОРОНД НЬ КАЗАХСТАН КАНАД ГЭХ МЭТ УЛСУУДТАЙ УРАНЫ ТҮНШЛЭЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ. МАНАЙД Ч БАС МОНГОЛЯЛНА Н ОВ ШНУУД ФРАНЦААР УХУУЛАХГҮЙ МАНГАДААР УХУУЛНА ГЭЧИХСЭН ЯВЖ БАЙНА ЛЭЭ.
Нэргүй 2025-01-02 66.181.178.235
үнэхээр ашигтай гэрээ хийсэн бол сайн л бна.амжилт ..
Нэргүй 2025-01-02 122.201.28.170
“Хэрвээ бид Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг энэхүү “Зөөвч Овоо” төслийн загвараар байгуулж чадсан бол хүртэх өгөөж тав дахин их байх байсан” гэж тодотгоод буй.
Энэ тухай тэрбээр “Оюутолгой төсөл дээр дээр гаргасан алдаагаа давтаж болохгүй. "Оюутолгой" төслөөс бид 34 хувийг эзэмшсэн ч өнөөдрийг хүртэл ногдол ашиг аваагүй. Цаашид ч хэзээд авах нь тодорхойгүй. Танай ах нар С.Баяр, С.Батболд нар ийм юм хийсэн одоо тэгээд яах уу????????????????????????????????????????????????????
Б 2025-01-02 202.131.225.197
ЗАССС ТА НАР ЧИНЬ ДЭМЖЭЭД Л ТЭР ҮЕД БҮҮР 51 ХУВИЙГ АВНА ГЭЖ БААВРАГА, ХИНШҮҮ НАР ЧИНЬ ТЭР ҮЕД Х УЦ АЛДАЦГААЖ БАЙСАН БИЗ ДЭЭ? ХАРИН Ч БАЯР ЭДНҮҮД ЗӨӨЛРҮҮЛЖ 34 ХУВЬ ГЭЖ БАЙЖ ОВОО БАГА ӨРТЭЙ ХОЦОРСОН ШҮҮ.
Нэргүй 2025-01-02 14.1.81.186
Харж л байя.
Сайханбилэгийг ацар 2025-01-02 43.228.130.118
Ораногоос татвар, АМНАТ хэлбэрээр ШУУД өгөөж хүртэхээр байгаа бол новшийн риотинтотой хийсэн ОТ -н гэрээгээр ердөө 5% -н АМНАТ + хэзээ авах нь тодорхойгүй ногдол ашиг
Зочмн 2025-01-02 59.153.113.179
Францтай хамтрах нь зов Гэхдээ хоорцоглоод байх хэрээггуй Аль ч улс ашгаа л бодно Францад ашигтаймөолоод л хамтрах гэж байгаа Манайх ч ашгаа дахмн дахмн тооцоолох хэрэггтэй Тооцооллыг сэтгужлч биш мэргэжилтэн хэлэг Тослийн ач холбогдлыг засаг хэр монготэй болсноор хэмжихгуй Тэр монгмйг яаж зарцуулсан утаа тугжрэл эружл мэнд болосролд яал нолоолсноор хэмжинэ
Нэргүй 2025-01-02 202.179.27.138
ГЭХДЭЭ Л БҮХ МӨНГӨ НЬ МОНГОЛЫН БАНКААР ДАМЖИХГҮЙ ЮМ БИШ ҮҮ? ШУУД Л ГАДНЫ БАНКААР??? ТЭГЭЭД Ч НИЙТ НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ ЗАРЛАХГҮЙ БАЙГАА!!! ЗӨВХӨН НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР БАЙГУУЛДАГ ХХК-ТАЙГАА АДИЛТГАН 51% АА Л АВАХАД БОЛНО Ч ГЭХ ШИГ??? ХЭДЭН ЖИЛ АЖИЛЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ? ЗАРДАЛ МАШ БАГА?, БАЙГАЛЬД ҮЗҮҮЛЭХ ХОРТОЙ НӨЛӨӨ НЬ МАШ ИХ? МОНГОЛЫН НҮҮДЛИЙН МАЛ АХУЙД МУУ НӨЛӨӨТЭЙ? ЭНЭ ОЛОН ? -ИЙГ ТООГООР ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ БАЙЖ АШИГТАЙ Ч ГЭХ ШИГ!!!
Зочин 2025-01-02 14.1.81.118
ЖИШИГ ТӨСӨЛ ГЭЖ ОЙЛГОВ.АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин 2025-01-02 59.153.87.54
сайн байна
Нэргүй 2025-01-02 103.71.100.195
Миний Монгол хөгжих болтугай. Энэ ураны төслөө хурдхан эргэлтэнд оруулаарай.
Нэргүй 2025-01-02 202.131.227.134
уран олборолчвол бүх юм сайхан болох гээд мэтээр худал ярьдагаа боль нефт олборлоод үйлдвэр барьсан нь хаана бна
Нэргүй 2025-01-02 66.181.183.254
Оросууд саад хийгээд бна шүү дээ !!!
Зочин 2025-01-02 66.181.189.223
Уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх нь аль хэдийний эхлэх байсан ажил. Хөдөөний маанагуудыг турхирч, улсын хөгжлөөс чангаадаг АН тэргүүтэй бүлэг хэдийнээ үүсэн бүрэлдсэн. Их гай тарьж байна даа. Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Дорнод, Гурван булгийн ураны ордуудын олборлолтыг ч сэргээх хэрэгтэй.
Нэргүй 2025-01-02 66.181.183.254
АН бишээ Оросын тавиулууд саатуулдаг !Тэд МАН-д ч бий, АН-д ч бий ! Даваасүрэн, Женко нтр г.м.
Нэргүй 2025-01-02 66.181.178.235
Мардайн хуучин уурхайг сэргээж ашиглах хэрэгтэй
D 2025-01-02 202.131.225.197
мангад бүүр дэлбэлээд хог хаягдал, цацраг идэвхит хүдрийг хаа хамаагүй тарааж хаясан, маш их бохирдолттой гэж дүгнэлт гарсан юм билээ. хэрэв дахин ашиглахаар бол бараг хуучин ам, нүхийг нь бөглөж аюулгүй болгож байгаад цоо шинэ ам гаргах шаардлагатай гэхлээр бараг ямар ч ашиггүй болгосон бололтой. тухайн үед хөдөлмөр хамгаалал нойль, нөхөн сэргээлт нойль болохоор дахин ашиглах маш хэцүү юм билээ. эх сурвалж vlad sokin гээд нэтээс хайгаарай. The end of mardai. content