"Авлигыг илрүүлж, хариуцлага тооцдог болсон цагт өөрчлөлт ирнэ"

"Авлигыг илрүүлж, хариуцлага тооцдог болсон цагт өөрчлөлт ирнэ"

"Авлигыг илрүүлж, хариуцлага тооцдог болсон цагт өөрчлөлт ирнэ"

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.


-Улиран одсон 2024 он Монгол Улсын эдийн засгийн хувьд ямар онцлог үзүүлэлттэй жил болсон гэж та дүгнэж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2023 онд 7.4 хувийн өсөлттэй гарч байсан бол 2024 онд 5 гаруй хувийн өсөлттэй гарахаар хүлээгдэж байна. Энэхүү өсөлтийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл бол уул уурхайн салбарын үйлдвэрлэл буюу нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ, үнэ ханш нөлөөллөө. Өнгөрсөн 2024 оны эхний арваннэгэн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 26 их наяд төгрөг, улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн дүн 24.7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Ингэснээр 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарахаар хүлээгдэж байна. Гадаад худалдааны нийт эргэлт 2024 оны эхний арваннэгэн сарын байдлаар 25 тэрбум ам. доллар болсон. Үүнээс экспортын орлого 14 тэрбум ам.доллар, импортын орлого 10 тэрбум ам.доллар байхаар, нийт тэнцэл 4 тэрбум ам.долларын ашигтай гарч байгаа нь 2024 оны жилийн эцэст гадаад худалдааны тэнцэл ойролцоогоор ийм хэмжээний ашигтай гарахаар болж байна. Харин 2023 онтой харьцуулахад гадаад худалдааны нийт тэнцэл 1 тэрбум ам.доллараар буурсан. Хэрэглээний үнийн индекс буюу инфляци оны эхний арваннэгэн сарын байдлаар 8.1 хувь гарсан  нь жилийн эцэст гэхэд 1 орон тоотой байх боломжтой харагдаж байна.

Харин зах зээлд байгаа нийт мөнгөний нийлүүлэлт 41.5 их наяд төгрөг байна. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 35.6 тэрбум ам.доллартай тэнцэж байна.

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох дээрх тоо баримтуудаас дүгнээд үзэхэд Монгол Улсын эдийн засгийн хувьд гадаад, дотоод хүчин зүйлийн шокийн нөлөөлөл бага, төсөв ашигтай, гадаад худалдааны тэнцэл ашигтай, инфляцийн түвшин нэг орон тоотой, уул уурхайн салбарын үйлдвэрлэл зонхилсон хэвээр, гадаад өрийн дарамт багатай, ковидын өмнөх үеийн эдийн засгийн түвшинд буцаад хүрсэн тааламжтай жил болж өнгөрлөө.

Олон улсын банк санхүүгийн байгууллагууд 2024 онд манай улсын эдийн засгийн өсөлтийн хэмжээг таамаглаж төсөөлөл дэвшүүлж байсан. Тухайлбал, Азийн хөгжлийн банк 2024 оны есдүгээр сард  Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 5.5 хувьд хүрч, оны эхээр төсөөлж байсан 4.1 хувиас ахисан гэж мэдээлж байсан. Энэхүү өсөлт нь үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар, тэр дундаа уул уурхайн салбарын тэлэлттэй голчлон холбоотой. Харин Дэлхийн банкнаас 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж тооцоолж энэхүү өсөлтийг хувийн хэрэглээ, төсвийн тэлэлт, хувийн хөрөнгө оруулалтын сэргэлтийн хүлээгдэж буй өсөлт дэмжсэн гэж үзэж байна.

2025 оны хувьд 6.5 хувийн эдийн засгийн өсөлттэй байна гэж таамаглаж байгаа. Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн өсөлтийг мөн л 5.5 хувийн өсөлттэй гарна гэж тооцоолол хийсэн. Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) 2024 онд эдийн засгийн өсөлт 2023 оныхоос бага зэрэг доогуур байсан ч тогтвортой байна гэж ажигласан.

2024 оны эхний хагаст эдийн засаг өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн. Ерөнхийдөө 2024 он бол Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтийн жил байсан бөгөөд энэхүү тэлэлтэд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ эдийн засгийн эрсдэлийг дотроо агуулсан хэвээр байгаа.

-Таны хэлснээр макро эдийн засгийн статистик тоон үзүүлэлтүүдийн хувьд чамлахааргүй өсөлттэй гарсан ч цаашид энэ өсөлтийг айл өрхийн үүд хаалгаар оруулахад юун дээр анхаарах ёстой вэ?

-Макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн өсөлт нь улсын эдийн засагт эерэг дохио болдог ч энэ өсөлт айл өрхүүдийн амьдралд бодитойгоор нөлөөлж, тэдний амьжиргааг дээшлүүлэхэд дараах асуудалд анхаарах хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт, ажлын байр, орлогын өсөлт хамаарна. Эдийн засгийн өсөлт нь иргэдэд ажлын байр бий болгох, цалингийн хэмжээ нэмэгдүүлэх замаар шууд үр өгөөж өгөх ёстой. Үүний тулд жижиг, дунд бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, инновац, технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, инфляцийг хянах. Өсөлт нь инфляцийн түвшинг өсгөж, айл өрхүүдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх хэрэгтэй. Төв банкны мөнгөний бодлогыг тогтвортой байлгаж, үнийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай.

Гуравдугаарт, орлогын тэгш бус байдлыг бууруулах. Эдийн засгийн өсөлтөөс иргэдийн олонхи нь хүртэж байж амьжиргааны түвшин сайжирна. Орлогын ялгааг багасгах, нийгмийн хамгааллын системийг сайжруулах, халамжийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал.

Дөрөвдүгээрт, боловсрол, эрүүл мэндийн чанар. Иргэдийн амьжиргааны чанарыг нэмэгдүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шаардлагатай. Энэ нь урт хугацаанд хөдөлмөрийн бүтээмжийг өсгөж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах үндэс болдог. Тавдугаарт,  дэд бүтэц, орон нутгийн хөгжил. Айл өрхүүдийн амьдралд эдийн засгийн өсөлтийг хүргэхийн тулд зам, тээвэр, эрчим хүч, орон сууц зэрэг дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь чухал. Зургадугаарт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Айл өрхүүдийг санхүүгийн үйлчилгээтэй холбох, жижиг зээл, хүү багатай санхүүжилтэд хандах боломжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн эдийн засгийн идэвхийг дэмжих нь чухал. Долоодугаарт, хүрээлэн буй орчны тогтвортой байдал. Эдийн засгийн өсөлтийг хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар төлөвлөх нь урт хугацаанд айл өрхийн тогтвортой хөгжлийг хангах үндэс болно. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр макро эдийн засгийн өсөлт нь зөвхөн тоон үзүүлэлтэд бус бодитоор иргэдийн өдөр тутмын амьдралд сайнаар нөлөөлөх боломжтой. Гэтэл үнэндээ эдийн засгийн өсөлт жирийн айл өрхийн амьдралд төдийлөн сайнаар нөлөөлсөн зүйлгүй байгааг бүгд мэдэж байгаа.

Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр тутам өсч байна, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалттай сайн биш, утаа, агаарын бохирдол замын түгжирэл сөргөөр нөлөөлсөн хэвээр л байна.

Батлагдсан 2025 оны төсвийн тухайд бас л өөдрөг төсөөллүүд олон бий шүү дээ. Тухайлбал, Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох зэс, нүүрсний үнэ болон экспортын хэмжээг хэт өөдрөг төсөөлсөн гэх болгоомжлол бий?

-2024 оны Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнийн түвшин, эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын урсгал болон дотоодын санхүүгийн сахилга бат байсан. Зэс, нүүрсний экспорт нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлох гол хүчин зүйлс хэвээр байсан. Харин 2025-2026 онд Австрали улсын нүүрсний экспорт 15,0 сая тонноор нэмэгдэх, ОХУ-ын Саха улсын Эльга нүүрсний уурхайгаас далайн боомт тийш барьж буй шинэ төмөр зам, далайн боомт ашиглалтад орсноор 2025 онд тус уурхайгаас экспортод гаргах боломжтой нүүрсний хэмжээ 15-20 сая тонноор нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл ирэх 2025-2026 онд өсөх төлөвгүй байна гэж Австрали улсын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрдэс баялгийн яамнаас гаргасан тоймд өгүүлжээ (Department of Industry, Science and Resources).

Түүнчлэн гадаад зах зээлд үзүүлэх геополитикийн нөхцөл ээдрээтэй, тодорхойгүй, түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засагт тулгамдсан асуудлууд ихтэй, ОХУ-ын зүгээс БНХАУ-д экспортлох газрын тос, шатдаг хий, нүүрсний хэмжээг ихээхэн нэмэгдүүлсээр байгаа ийм цаг үед 2025 оны эдийн засгийн засгийн өсөлт, экспортын орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь эрсдэл дагуулж болзошгүй байна.

Монгол Улсын тухайд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын үргэлжлэл, Гашуунсухайт өртөөнөөс Ганц модны боомт хүртэлх гүүрэн зам бүхий төмөр замыг барьж байгуулах ажил 2025 оны хавар  эхэлж 2027 оны намар ашиглалтад орох төлөвтэй байгаа тул ирэх онуудын нүүрсний экспортод үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байх төлөвтэй байна.

2025 оны тухайд Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ болон экспортын хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлөх нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна. Хэдийгээр УИХ ирэх 2025 оны төсвийг алдагдалгүй баталсан ч бодит гүйцэтгэл болон гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийн улмаас энэ зорилт биелэгдэх магадлал маш тааруу юм. Үүнээс болж, дараах эрсдэл үүсч болзошгүй.

Үүнд,

  1. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл: Гадаад зах зээл дэх зэс, нүүрсний үнийн тогтворгүй байдал нь эдийн засагт шууд нөлөөлдөг. Хэрэв төсөвт тусгасан үнийн төсөөлөл биелэхгүй бол орлогын дутагдал үүсэж болзошгүй.
  2. Экспортын хэмжээ: Дэд бүтэц хязгаарлалт, тээвэр ложистикийн асуудал, болон БНХАУ-ын нүүрсний эрэлтээс хамаарах байдал нь Монгол Улсын экспортод нөлөөлөх эрсдэлтэй.
  3. Хэт өөдрөг төсөөлөл: Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор экспортын хэмжээ болон үнийн хэт өөдрөг таамаглал нь макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай.

Хэдий дээрх эрсдлүүд бий ч эдийн засаг, төсөвт нөлөөлөх эерэг талууд бас бий. Тухайлбал, Оюутолгойн үр өгөөжийг нэрлэж болно. Зэсийн үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэж, экспортын орлого өсөх боломж бий. Хилийн дэд бүтцийн хувьд БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүд үр дүнгээ өгвөл экспортын урсгал сайжирна.

2025 оны төсөвт тусгасан өөдрөг төсөөллүүд нь дотоодын бүтээн байгуулалт, ажлын байрны тоо нэмэгдэхэд эерэгээр нөлөөлөх ч, эдгээрийг бодит эрсдэлүүдтэй тэнцвэржүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Импорт их хэмжээгээр нэмэгдэхээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдал өснө.

Бодит байдлаа харвал экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2025 оны төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга обьектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэхээр байгаа.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хоёр хөршөөсөө шууд хамааралтай. ОХУ-аас эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хамааралд байгаа бол БНХАУ-аас экспортын орлого бүрэн хараат байна. Цаашид хоёр хөршийн хараат байдлыг бууруулахын тулд эдийн засгийн ямар бодлого баримтлах нь зохистой вэ?

-Монгол Улс эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хэт хараат байдлыг бууруулахын тулд олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд дараах стратегийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Нэгдүгээрт, экспортын олон төрөлжилт, шинэ зах зээлд нэвтрэх. Бусад улсуудтай худалдааны харилцаа тогтоож, экспортын чиглэлээ олон төрөлт болгон төрөлжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, гуравдагч хөршийн бодлогыг илүү эрчимжүүлэх, мөн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Түүхий эдийн экспортын хараат байдлыг бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын орлогыг нэмэгдүүлэх. Үйлчилгээний экспорт-Аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт анхаарал хандуулж, үйлчилгээний экспортын орлогыг өсгөх. Хоёрдугаарт, Эрчим хүчний хараат байдлыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх. Нар, салхи, усан цахилгаан станцуудыг хөгжүүлж, дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, мөн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах хэрэгтэй байна. Дэд бүтэц, үйлдвэрүүдийн эрчим хүчний үр ашгийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар аж үйлдвэрийн салбарын хөгжлийг бий болгох.

Тухайлбал, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх. Бизнесийн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар үйлдвэрлэлийг урамшуулах бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, санхүүгийн хараат бус байдал  бий болгох. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх. Олон улсын хөрөнгө оруулагчдыг татахын тулд ил тод, тогтвортой хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаар дотоодын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх. Хөрөнгийн бирж, даатгал, хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлж, дотоодын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх  хэрэгтэй. Тавдугаарт, бүс нутгийн интеграци ба олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэгтэй байна.

Эдийн засгийн интеграцийн хүрээнд Зүүн Ази, Төв Азийн бусад орнуудтай эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэх. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг өөрийн улсад ашигтай байдлаар гуравдагч орнуудтай худалдааны чөлөөт хэлэлцээр байгуулж, бараа бүтээгдэхүүнд илүү өргөн зах зээл бий болгох хэрэгтэй байна.

Дээрх арга хэмжээнүүд нь манай улсын эдийн засгийн хараат байдлыг бууруулж, дунд урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулахад чухал нөлөөтэй.

-Сонгуулийн дараах жилүүдэд эдийн засгийн үзүүлэлтүүд ер нь буурсан үзүүлэлтүүдтэй байдаг. Өнгөрсөн жил УИХ болон орон нутгийн сонгууль өрнөсөн учраас төсөв, мөнгөний хувьд нэлээд хөөсөрсөн жил өнгөрөх шиг боллоо. Эдийн засгийн энэ хөөсрөлт энэ онд хагарах болов уу?

-Таны хөндсөн асуудал эдийн засгийн мөчлөгийн хувьд ихээхэн оновчтой ажиглалт байна. Сонгуулийн жилүүдэд улс орнуудын төсөв, мөнгөний бодлогод хэтэрхий өгөөмөр, популист хандлага зонхилдог.  Үр дагаварт нь эдийн засагт “хөөсрөл” үүсэх тохиолдол элбэг. Энэ нь сонгуулийн өмнөх улстөрчдийн санал татах стратегитай холбоотой байдаг. 2008 оноос хойших сонгуулийн жилүүдийн төсвийн зардлын дундаж өсөлт 28.5 хувь байгаа нь сонгуулийн бус жилүүдийнхээс даруй 13.4 нэгж хувиар өндөр байгаа юм.

  • Өсдөг трэнд: Дөрвөн жил тутамд манай улсын төсвийн зардал огцом өсдөг трэндтэй. 2008 онд л гэхэд жилийн өмнөхөөсөө 47.1 хувиар өссөн зардалтай төсөв батлагдаж байв. Үргэлжлүүлээд 2012 онд 20.4 хувь өссөн бол дараа дараагийн сонгуулийн жилүүдэд ч өссөн.
  • Сонгуулийн дараа жилийн төсөв: Харин сонгуулийн яг дараагийн жил нь төсвийн зардлаа бууруулж орхидог. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн зардлыг 8 хувь бууруулсан бол 2017 онд 5.1 хувиар бууруулсан байгаа юм. Ингээд харахаар төсвийн бодлогод зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал биш сонгуулийн жил л нөлөөлөөд байна .
  • 2024 оны төсвийн зарлага: 2024 оны төсвийн зардал ч 2023 оны төсвөөс 22.3 хувиар их буюу 27.4 их наяд төгрөг байхаар тусгагдсан. Улмаар өнгөрсөн найман жилийн хугацаанд төсвийн зардал 3 дахин өссөн.

2020 оны сонгуулийн жилийн төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөгт хүрч дээд амжилт тогтоосон. Түүний араас 2016 онд 3.7 их наядын алдагдал хүлээж байв. Угаас манай улсын төсөв сонгуулийн бус 2 жилд л буюу 2010, 2018 онд л ашигтай гарч байсан. Харин 2024 оны сонгуулийн жилд ашигтай гарч байна. Гэсэн хэдий ч 2025 онд эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд хэд хэдэн сорилт үүсэж болзошгүй. Нэгдүгээрт, төсвийн хязгаарлалт ба сонгуулийн дараа ихэнх улс орнууд төсвийн зардлыг танах, орлого, зарлагыг тэнцвэржүүлэх шаардлагатай болдог. Энэ нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөө үзүүлж магадгүй боловч хэт өөдрөг төсөвлөсөн төсвийн зардлыг багасгахын тулд УИХ, Засгийн газар хоёр ч удаагийн төсвийн тодотгол хийх магадлал өндөр байгаа.

Хоёрдугаарт, инфляци ба зээлийн өсөлт. 2024 онд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн. Тухайлбал "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашиг 121.5 мянган төгрөгийг иргэн бүрд бэлнээр тарааснаас, мөн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 6 хувиар нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан  инфляцын түвшин 2025 онд өндөр хэвээр байх магадлалтай. Үүний улмаас төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хүрч, бизнесийн зардал өсөх, хөрөнгө оруулалт саарах эрсдэл үүснэ. Эдийн засгийн энэ хөөсрөл хагарах эсэх нь дараах зүйлээс хамаарна. Хэрэв Засгийн газар эдийн засгийг дэмжих, үр ашигтай төсөл хэрэгжүүлэх, хэт хөөсөрсөн зардлуудаа бууруулах арга хэмжээг оновчтой авч чадвал хөөсрөл хэтэрхий хурдан хагарахгүй байж болно. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого, дэлхийн зах зээлийн нөхцөл байдал Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг тул эдгээрийг анхаарах нь зүйтэй.

Товчхондоо, эдийн засгийн хөөсрөл хагарах магадлал өндөр боловч хэрхэн, ямар хурдтай хагарах нь зөвхөн дотоодын бодлогоос гадна гадаад орчинтой салшгүй холбоотой юм.

-Энэ онд эдийн засгийг 8 хувиар өснө гэж таамагласан. Эдийн засгийн өсөлтөд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид чухал нөлөө үзүүлдэг. Энэ онд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх орчин нөхцөл хэр эерэг нөлөө үзүүлэх бол?

-Эдийн засгийн өсөлтөд дотоодын аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ онд бизнесийн орчин нөхцөлд эерэг нөлөө үзүүлэх хэд хэдэн хүчин зүйл тодорхойлох боломжтой. Хэрэв Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, санхүүгийн хөнгөлөлт, татварын хялбаршуулалт зэргийг хэрэгжүүлбэл бизнес эрхлэгчдийн хувьд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөтөлбөр хэрэгжүүлэх нь дотоодын бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн банк санхүүгийн салбарын зээл олголтын нөхцөл хялбар, зээлийн хүүгийн түвшин бага байвал дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжтой болно. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, цахилгаан эрчим хүч, логистикийн асуудлууд шийдэгдсэн тохиолдолд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үр ашиг дээшлэх болно.

Инфляцийн түвшин тогтвортой, хяналттай байвал бизнес эрхлэгчид зардлаа оновчтой төлөвлөх, хэрэглэгчдийн худалдан авах чадвар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Экспорт, импортын хяналт зохицуулалт сайжирч, үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлого хэрэгжвэл дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар өснө.

Гэсэн хэдий ч эдгээр хүчин зүйлсээс гадна дараах эрсдэлүүд нөлөөлөх боломжтой. Үүнд, гадаад зах зээлийн эрэлт буурах, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэд гарах хэлбэлзэл, хууль эрх зүйн тогтвортой бус байдал. Эдгээрээс дүгнэхэд, эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэхэд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, бизнесийн орчны сайжруулалт хамгийн чухал үүрэгтэй байх болно.

-Иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт толгойны өвчин болдог. Он гарсаар цалин, тэтгэвэр, халамжийн мөнгө тодорхой хувиар өсч байна. Энэ нь өргөн хэрэглээний үнийн өсөлтөд яаж нөлөөлөх вэ?

-Цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөний өсөлт нь эдийн засагт эрэлтийн өсөлтийг бий болгож, үүний улмаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай. Энэ үзэгдлийг эдийн засгийн онолын үүднээс эрэлтийн инфляци гэж нэрлэдэг. Дараах байдлаар нөлөөлөл бий болдог. Эрэлтийн нэмэгдэл- Иргэдийн орлого нэмэгдэхэд зарцуулалт ихсэж, зах зээл дээрх эрэлт нэмэгддэг. Хэрэв нийлүүлэлт эрэлтийг хангаж чадахгүй бол үнэ өсөх магадлалтай. Бизнесийн өртгийн өсөлт-Цалин нэмэгдсэнээр бизнес эрхлэгчдийн зардал нэмэгдэж, энэ нь бүтээгдэхүүний үнэд шингэж, өртөг инфляцийг үүсгэж болно. Өрсөлдөөн-Зах зээл дээрх өрсөлдөөн бага бол үнийн өсөлт илүү хурдан мэдрэгдэх боломжтой.

Харин өрсөлдөөн их бол үнийн өсөлт харьцангуй бага байж магадгүй. Энэ тохиолдолд Засгийн газар, Төв банкнаас зохицуулалттай бодлого хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хянах шаардлагатай. Үүнд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, мөнгөний бодлогыг оновчтой хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ багтана.

Эцэст нь, орлого нэмэгдсэнээр иргэдийн худалдан авах чадвар сайжрах нь сайн талтай ч үнийн өсөлт хяналтгүй бол амьжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Оны сүүлийн өдрүүдэд Засгийн газраас иргэдийн дансанд нийт 123 сая ам. доллартай тэнцэх 425 тэрбум төгрөгийг бэлнээр тараасан нь эдийн засагт ялангуяа инфляцийг хөөрөгдөх нөхцлийг бүрдүүлсэн. Үүнийн оронд энэ эх үүсвэрээр Засгийн газар эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд зориулсан бол чухал байсан. Иргэд ч олон нийт ч энэ асуудлыг хэлж ярьж байсан. Үүний сөрөг үр дагавар ирж байгаа энэ онд нилээд сорилтыг авчирна.

-Өнгөрсөн 2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын байгууллагууд шат ахиулж үнэлсэн. Түүний нөлөөгөөр олон улсаас хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдэнэ гэж таамаглаж байна. Засгийн газраас хэрэгжүүлэх зорилт тавьсан 14 мега төслүүд энэ онд эхнээсээ биеллээ олно гэсэн хүлээлт байна. Гадаадын улс орнууд бодит байдал дээр Монгол Улсыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын зээлжих зэрэглэл 2024 онд олон улсын үнэлгээний агентлагуудаас ахиж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь гадаадын хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Moody’s агентлаг 2024 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B2”, төлөвийг “Эерэг” болгож шинэчилсэн.  Fitch Ratings агентлаг 2024 оны есдүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+”, төлөвийг “Тогтвортой” болгон ахиулсан. S&P Global агентлаг 2024 оны аравдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” болгон өсгөсөн. Эдгээр ахиц нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсөв, өрийн зохистой удирдлага, санхүүгийн тогтвортой байдлыг илтгэж байна. Зээлжих зэрэглэлийн ахиц нь Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнийг нэмэгдүүлж, арилжааны банкууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих зэрэглэл сайжрах нөхцөлийг бүрдүүлж байна.

Гэсэн хэдий ч, зарим эх сурвалжууд Монгол Улсад хөрөнгө оруулалт татах эрх зүйн болон бусад орчин хангалтгүй байгааг онцолж байгаа.

Иймд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн ахиц нь гадаадын хөрөнгө оруулалт татахад эерэг нөлөө үзүүлж байгаа ч, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай хэвээр байна. Гадаадын улс орнуудын манай улсад хандах хандлага хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголд оруулж байгаагаас харагдана.

Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан боловч Засгийн газар УИХ нь хууль эрх зүйн орчин, татварын орчныг сайжруулахгүй бол байдаг хэвэндээ л хөрөнгөө оруулахаас төдийлөн яарахгүй байх болно.

-Эцэст нь та эдийн засгийн өсөлтөд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд тулгарч байсан сорилт бэрхшээлүүдийг товчхон нэрлэнэ үү. Цаашдаа ямар бодлогын орчин хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн систем рүү шилжсэнээс хойш маш олон бэрхшээл, ололт амжилтыг туулж ирсэн. Гэхдээ манай улсын эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшин, улс орны чадавхи, иргэдийн орлого, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн байдал, байгаль орчин, хотжилт, төвлөрөл, засаглал арай өөр байх байсан уу гэвэл тийм. Учир нь үе үеийн УИХ, Засгийн газрын авч хэрэгжүүлж байсан бодлого, улстөрчдийн бодлого, үйл ажиллагаанууд нь өнөөгийн Монголын дүр эсгэсэн ардчилал, төрийн хүнд суртал, хүн амын ядуурал, эрүүл мэнд, боловсролын салбарын доройтол, байгаль орчны бохирдол, хотын утаа, дэд бүтцийн үр ашиггүй байдал, авто замын түгжрэл, авилгал, хээл, хахууль зэрэг хэзээ ч арилгахад бэрхшээлтэй нөхцөлүүдийг эцсийн дүндээ бий болгосон. Хэт их орлогын ялгаатай байдал маш их бий болсон. Тийм учраас шаардлагатай бол Үндсэн хуулиасаа эхлээд засаглалын тогтолцооны бүрэн өөрчлөлтийг хууль эрх зүйн болон институцийн талаас нь эрс шийдэмгий хийж эхэлсэн цагаас л бүх зүйл өөр болно. Янз бүрийн хачин чамин нэртэй хэрэгждэггүй амьдралаас тасарсан бодлого хөтөлбөрүүдийг Засгийн газар, УИХ-ын зүгээс үргэлжлүүлж явуулах  тусам энэ чөтгөрийн тойрог буюу Монгол Улс ядуу, хүн ам нь ядуу байдлаас хэзээ ч гарахгүй эргэлдэх л болно. Тухайлбал, хамгийн наад зах нь шүүх засаглал, цагдаа болон УИХ, Засгийн газар, яамд, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад авилгачид, паразитууд, тэдний үүрэлсэн холбоо сүлбээ бүхий авилгалыг тасдах, илрүүлэх, тэдэнд ил тодоор хариуцлага тооцдог болсон үед л сайн засаглал Монголын ирээдүйн хойч үеийнхэнд гэрэл гэгээг бий болгоно.  Эдийн засгийн асуудал дараагийн тусдаа асуудал. Эхлээд  үүнийг шийдвэрлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туул 2025-01-02 202.5.202.130

Зөвөө зөв

Avatar

- nuigmuin gapal yysel; 2025-01-02 132.194.13.93

– yygyyl+ OB;

Avatar

2014 xoish 2025-01-02 132.194.13.93

– ylcuin ;

Avatar

Нэргүй 2025-01-02 203.91.115.53

Тэр боловсролын төрийн нарийн бичгийн дарга гэх Ханджавын Батжаргал гэгч том авилгач, цүнх баригч, тэндэрчин хулгайчаа шалгаачээ. Х.Батжаргал Жаргалантын аманд өчнөөн тэрбум нүүрсний мөнгөөр нууц эзэндээ өчнөөн хаус бариулсныг шалгаач. Ривэр Гардэнд өчнөөн зуун саяар байр авч хөрангөжсөнг eрөнхий сайдаа шударгаар шалгуулаарай. Х.Батжаргал мөнгөний тулам шунал болсон хүн. Одоо сургуулийн захирлаар бизнес мөнгө хийж байна. Бид авилгачдаас салмаар байна.

Avatar

zochin 2025-01-02 203.91.115.53

Тэр боловсролын төрийн нарийн бичгийн дарга гэх Ханджавын Батжаргал гэгч том авилгач, цүнх баригч, тэндэрчин хулгайчаа шалгаачээ. Х.Батжаргал Жаргалантын аманд өчнөөн тэрбум нүүрсний мөнгөөр нууц эзэндээ өчнөөн хаус бариулсныг шалгаач. Ривэр Гардэнд өчнөөн зуун саяар байр авч хөрангөжсөнг eрөнхий сайдаа шударгаар шалгуулаарай. Х.Батжаргал мөнгөний тулам шунал болсон хүн. Одоо сургуулийн захирлаар бизнес мөнгө хийж байна. Бид авилгачдаас салмаар байна.

Avatar

Нэргүй 2025-01-02 103.57.93.244

Ёстой ул суурьтай эдийн засгийн үнэлгээ өгсөн байна. Ялзарсан авлигийн системийг арилгаагүй цагт хөгжлийн тухай ярих хэрэггүй юм. Төр өөрөө, тэр дундаа хууль хүчний байгууллагууд авилгат автсан байгаа нь гамшиг юм.

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.177.217

Монгол улс (АТГ) авилгалтай хийх тэмцэлдээ аль эрт ялагдсан шүү дээ худлаа л хэлбэрдэж , жарайхаа хөөхөөс өөр ажилгүй болсоон

Avatar

зочин 2025-01-02 66.181.187.49

Шүүх шинэчлэгдэж хууль шудрага хэрэгждэг зүй бус хөрөнгөжсэн хөрөнгө хураах хуультай луйвар хулгайд нэр холбогдсон хүмүүсийг засаг төрд ажиллахыг хориглох ардчилал хүний эрх яриад хулгай луйвар амь бөх оршсоор байх болно

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.177.126

Чи зүгээр ажлаа хий. МУИС- аа хамгаал. Суурь боловсролын тэнхимүүд суралцагчгүй /физ-мат/ . Энэ суралцагчгүй э/з гэж юу байдгийн. Чиний суурь юу юм?? Математик биз дээ!! Зах зээлд Монгол огт шилжээгүй. Гакар дээр унаж,шороо үнхээд босч ирэх ёстой байхгүй юү?! Ажил хийхгүй, халамж, хүүхдийнхээ мөнгөар архидана… Хаана зах зээлийн эдийн засаг бна аа, эрхэм багш аа.

Avatar

zochin 2025-01-02 66.181.177.126

., газар..

Avatar

ИРГЭН 2025-01-02 103.57.93.15

Цэргийн эргэлтээр сөстөй хүү гарч ирж олон найзуудаа цаацлаж байж цэгцрэнэ!!

Avatar

Зочин 2025-01-02 76.220.74.140

Зүгээр л хуулиа чангатгаад хэрэгжүүл.

Avatar

зочин 2025-01-02 103.140.10.198

Бас нэг хоосон поп юм аа даа. Нийгэм, сосиал дагаж бөмбөдөг дарга бололтой. Гол нь хэлмэгдэл гарах болж, залуус гадагшлаад бна шүү

Avatar

Нэргүй 2025-01-02 202.126.90.165

Цаазаар л авахгүй бол наад авлигал чинь байсаар бна

Avatar

Зочин 2025-01-02 202.9.40.216

Манайд 3,5 сая хүн авилга хээл хахуул өгдөг авдаг ба авилга амьдралын утга учир болтлоо хөгжсөн. Бүгдээрээ үхэж улс орон сөнөж байж авилга хээл хахуул устах байхаадаа.

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.177.126

Би өгөөгүй, чи чиний хүүхдүүд бас авилга өгчээ…

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.190.130

Авилгал хулгайг төрүүлдэг тогтолцооны гажуудлыг засаж байж л шудрага ёс хөгжил дэвшлийн тухай ярих боломжтой болно гэдгийг ойлгоосой!?!!!

Avatar

Нэргүй 2025-01-02 202.9.40.41

Одоол нэг үнэн үг хуцаж байх шив солонгос яаж хөгжсөн бэ гэвэл нам дагасан өлөн авилгач хулгаачууддааа хатууу ял хуультай өгдөг болжэээж хөгжсөн гэдэг монголоос өөр монголд 4 тэрбумын нам дагасан авилгач хулгаач 40 саяаар торгуулаадл болоо ждү нүүрс ндсан богдуулын газрууд иргэдиинхээ автобусыг хуучин ногоон автобус аар сольж ашиг олдог бузруууд барагл ялгүй шахууу иргэддээ хатууу лалрын үе өөрчлөгдөх байлгүй

Avatar

дорж 2025-01-02 202.131.251.130

Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр нөхдүүд авилга аваад ямарч шийтгэл хүлээхгүй явсаар бна.МАН -ийн шүүр, шувуу гэх мэтийн хоосон, сүржин, огт хэрэгждэггүй амлалтуудаас ард иргэд залхаж гүйцлээ.Мега нэртэй төсөл болгоныг хэрэгжүүлж эхлэх албагүй.Амьдрал ирэх 4 жилээр дуусахгүй.эцсийн дүндээ иргэдийн амьдралд нэмэртэй тийм төсөлөө хэрэгжүүл.Уул уурхайн бүтээгдхүүнээ үнэд хүргэ.түүхийгээр зарахаа болих хэрэгтэй.

Avatar

Наадам 2025-01-02 66.181.186.135

нэг их олон юм нуршаад энд тэндхийн юм хольж хутгаж яриад юуч өөрчлөгдөхгүй. гагцхүү хариуцлага тооцож чададаг болсон цагт нааштай үзүүлэлт гарна.

Avatar

Нэргүй 2025-01-02 202.55.188.109

Авилгыг нуугдмалаар илэрүүлэх ажил олон нийтийн дуу хоолой мэдээлэл,хууль хүчнийхэний оролцоотой хийгдэж бгаа , шийдвэрлэх муу бна. шүүх мафийн гарт гэсэн үг энэ нөхцөлд голомт тасардаггүй ХАРИНЧ өргөжидөг юм бна. Шүүх шинэчлэгдвэл таслан зогсоогдоно..Улныханыг янзалдаг ЧАНГА баймаар,торгох,хойшлуулуулах,хэрэгсэхгүй болгохоор шагнаад байгаад гол нь БАЙНАА.

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.185.75

2025,01.11….

Avatar

Нэргүй 2025-01-02 66.181.161.131

авилгатай тэмцэж алдарших гээд хүн хэлмэгдүүлж болохгүй.

Avatar

Зочин 2025-01-02 202.9.40.216

Цаазын ялыг 100-1000 авилгачин хулгайчид оногдуулж байж авилгыг бууруулж магадгүй.

Avatar

Нэргүй 2025-01-02 103.212.117.174

Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж асуудлаа тэндээ шийддэг болж ард иргэд ийн цалин тэтгэвэр хангалттай амьдралд хүрсэн үед ард түмэн ходоодоороо биш толгойгоороо сонгуулиа өгдөг болсон цагт авилгал арилна.Энэ улс төрд гол асуудал бн шүү.Амлалт мөнгө өгсөн нь сонгогдож түүнээ олохын тулд албан тушаалтнаараа дамжуулж авмлгал авч бн

Avatar

Нэргүй 2025-01-02 122.201.23.83

Бүх төсөлүүд одоо Хүрэлсүхйин түрүүвчинд байгаа.

Avatar

ШУДАРГА ЁС 2025-01-02 14.1.81.118

АВИЛГА МОНГОЛ УЛСАД БҮРЭН ТАСЛАГДАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ОЙЛГОДОГ. ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДИЙН ШУУД ХАМААРАЛ БҮХИЙ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА, ЭРХЭМ ГЕНЕРАЛУУД ТЭДГЭЭР УДИРДЛАГУУДЫН НӨЛӨӨЛӨЛД БАГТДАГ ЗАРИМ НЭГ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ АТГ -ААС ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ, БАРАГ Л ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙГДСЭН БАЙХ ГЭЖ НИЙГЭМ ОЙЛГОДОГ. ЭНДЭЭС ҮЗЭХЭД МОНГОЛД ТОДОРХОЙ ТӨР ЗАХИРГААНЫ БОЛОН ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛТНУУД, ТЭДГЭЭЭРИЙН ХҮРЭЭЛЭЛД АВИЛГАЛ БАЙНА, ОРШСОООР Л БАЙХ БОЛНО.

Avatar

Иргэн 2025-01-02 202.126.89.169

ДНБ, экспортын орлоно, бүх төрлийн татвар, хураамж, төсвиын орлого нэмэгдсэн. Нөгөө талдаа улс төрчдийн татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийдэг арга заль нэмэгдсэн. Төрөөс төрсөн тэрбумтангуудын тоо нэмэгдсэн, засаглалын бүх үзүүлэлтүүд буурсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хорт хавдар, үхэл, аваар эрс нэмэгдсэн. Утаа, гадагшаа явж буй залуучуудын тоо, гаднаас орж ирж байгаа гадаад иргэдийн тоо, гэмт хэрэг, тэдний эзэмшиж буй газар шороо, лицензийн эзэмшдийн тоо, үл хөдлөх хөрөнгө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж