Улсын хэмжээнд 11 аймгийн 34 сум зудын байдалтай байна

Улсын хэмжээнд 11 аймгийн 34 сум зудын байдалтай байна

Улсын хэмжээнд 11 аймгийн 34 сум зудын байдалтай байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар  23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”,нөхцөл байдалтай байна гэжээ.

Мөн Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутаг зэрэг 11 аймгийн 34 сум цагаанаар зудархуу гэсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Улсын хэмжээнд нийт 17.913 өрх, 7 сая гаруй толгой мал отор, нүүдэл хийж байна гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж