ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд өнгөрөгч 2024 он амаргүй байлаа. Украин дахь дайнаас болж эдийн засаг хүндэрсэн, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн, Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный амиа алдсан, Москвад 150 орчим хүний аминд хүрсэн террорист халдлага болсон зэрэг олон үймээн самууныг энд дурдаж болно. Хамгийн сүүлд л гэхэд түүний ойрын түнш Башар аль-Ассадын дэглэм нуран уналаа.
1999 он гарахын өмнөхөн Борис Ельцин гэнэт огцорч, Путин засгийн эрхэнд гарч байв. 25 жил засгийн эрхийг барьсан тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард өрсөлдөгчгүйгээр тав дахь удаагаа улиран сонгогдсон юм. Ийнхүү түүний хаанчлал зургаан жилээр сунгагдсан.
Гэсэн ч 2024 онд болсон үйл явдлуудыг хараад байхад Украины дайн Кремлийн нөөцийг хурдацтайгаар шавхаж байна. Путины сүр жавхлант хаант улс гаднаасаа хүчирхэг ч цаанаа хэврэгшиж байж мэдэх юм.
ДОТООДЫН УЛС ТӨР
Дээр дурдсанчлан Путин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулж, бүрэн эрхээ зургаан жилээр сунгасан. Албан ёсны статистикт дурдсанаар Путин 87 хувийн саналаар ялалт байгуулжээ. Энэ нь түүхэн дээд амжилт боловч эдгээр саналын багагүй хувь нь луйврын аргаар олдсон санал гэдгийг хараат бус ажиглагчид онцолсон байдаг.
Санал хураалтаас долоохон хоногийн өмнө Путины улс төрийн гол өрсөлдөгч Алексей Навальный Арктикийн шоронд учир битүүлгээр гэнэт нас барсан. Түүний бэлэвсэн эхнэр Юлия Навальная энэ эмгэнэлт явдалд Путиныг шууд буруутгасан. Үүнээс улбаалаад сонгуулийн өдрүүдэд олон мянган хүн чимээгүй жагсаал зохион байгуулсан билээ.
Сонгуулийн дараа ч амар амгалан тогтсонгүй. Тодруулбал, Москва дахь "Крокус сити" концертын танхимд болсон тоглолтын үеэр зэвсэгт этгээдүүд гал нээж, 145 хүн амиа алдсан. Орост сүүлийн 20 жилийн хугацаанд ийм олон хүний аминд хүрсэн халдлага болоогүй бөгөөд халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээсэн.
Үүний зэрэгцээ засгийн газар далд шүүмжлэлээс болгоомжилж, цахим сувгуудын эсрэг тэмцлээ эрчимжүүлэв. Энэ хүрээнд "Signal", "Discord", "Viber" зэрэг бие даасан мессежийн платформуудыг хориглосон. Улмаар "YouTube"-ын хандалтыг арванхоёрдугаар сард хязгаарлаж, оросуудыг цензургүй мэдээллээс улам бүр тусгаарлажээ.
Уламжлал ёсоор Кремлийг дэмжигч бүлэглэлүүдэд ч сэтгэл ханамжгүй байдал үүсчээ. Тодруулбал, дайн анх эхлэхэд фронтыг зорьсон цэргүүдийн ар гэрийнхэн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Тэднийг удаан хугацаагаар цэргийн албанд татахыг эсэргүүцэж, фронтоос эргүүлэн авчрахыг шаардсан боловч үүний хариуд эрх баригчид хэлмэгдүүлэлтээ эрчимжүүлсэн юм. Энэ хүрээнд жагсагчдын заримыг нь гадаадын төлөөлөгч гэж зарлажээ.
Цаашилбал, хурцадмал байдал бүс нутгийн хэмжээнд тархсан. Тухайлбал, Хойд Кавказын бүгд найрамдах Дагестан улсад Израилийн эсрэг үймээн самуун гарч, Башкортостаны бүгд найрамдах улсад нэгэн идэвхтэнг шоронд хорихыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг хүчээр дарав.
Мөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа гадаадын хүчин Оросын нутаг дэвсгэрийг эзлэв. Өөрөөр хэлбэл, Украины арми Курск мужид хяналтаа тогтоосноор олон оршин суугч гэр орноосоо дүрвэхээс өөр аргагүй болсон. Энэ асуудалд засгийн газар онцын шийдэлгүй байгаад оршин суугчид бухимдаж байна. Путин оны эцэст хийдэг уламжлалт хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ талаар ам нээхээс татгалзжээ. Курскийн оршин суугчид хэзээ гэртээ буцаж ирэх вэ гэж түүнээс асуухад Путин шууд хариулт өгөхөөс татгалзсан аж.
"Оросыг авч үлдэх" Ельциний зааврыг биелүүлсэн эсэхийг асуухад Путин "Би Оросыг хадгалаад зогсохгүй ангалын ирмэгээс холдуулсандаа итгэдэг. Орос улс өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргах чадвартай, тусгаар тогтносон, бүрэн эрхт гүрэн хэвээр үлдсэн" гэжээ.
Гэсэн ч оросуудын дунд явуулсан хамгийн сүүлийн судалгааг харвал иргэд энхийн гэрээг хүсч байна. Энхийн гэрээг дэмжсэн оросуудын тоо Украин дахь бүрэн хэмжээний түрэмгийллээс хойш хамгийн дээд түвшиндээ буюу 79 хувь хүрчээ.
ГАДААД БОДЛОГО
Украин дахь дайндаа ОХУ эдийн засгийн асар их нөөцийг зарцуулсан. Дотоод болон гадаад бодлогын аль аль нь Украин дахь дайнд чиглэжээ. Гэвч арванхоёрдугаар сард Кремлийн гадаад бодлого тодорхойгүй байдалтай нүүр тулгарав. Кремль Башар аль-Ассадын дэглэмийг дэмжихийн тулд олон жилийн турш олон зуун сая ам.долларын хөрөнгө зарцуулсан. Гэсэн ч Ассадын дэглэм нуран унаснаар бүс нутаг дахь Оросын нөлөө тодорхойгүй болов. Москва Ойрхи Дорнод дахь чухал түшиц газар болох Тартус, Хмеймим дэх цэргийн баазаа алдах эрсдэлтэй болов.
Сири дэх Москвагийн баазууд нь тэдний хувьд тив дэх ложистикийн гол зангилаа болж байсан тул Африк дахь ажиллагаанд нь сөргөөр нөлөөлнө.
Харин нөгөө талд удахгүй АНУ, ОХУ-ын харилцаа сэргэнэ гэх найдлага үүсээд буй. Дональд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөнө. Энэ үеэр хоёр талын харилцаа сэргэнэ гэх найдлага бий. Гэвч Трампад хэт итгэж болохгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Оросын ерөнхий сайд асан Михаил Касьянов хэлэхдээ "Трампаар дамжуулан ялалт байгуулах гэсэн Путины оролдлого сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Трампын өдөөн хатгасан байдал нь хурцадмал байдлыг намжаах бус харин ч Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж магадгүй" гэжээ.
ЭДИЙН ЗАСАГ
Украин дахь дайн Оросын эдийн засгийн сорилтуудыг улам нэмэгдүүлж байна. Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.5 хувиас доошлох төлөвтэй байна. Өндөр инфляци, зээлийн хүүгээс болж аж ахуйн нэгж, айл өрхүүд дарамтад орсон бол эсрэгээрээ батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэх болов. Энэ нь ЗХУ-ын дараах үеийн түүхэн дээд амжилт болсон юм.
Ажиллах хүчний хомсдол нь цалингийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Өндөр хүүтэй байсан ч үүнийг үл харгалзан аж ахуйн нэгжүүдийн зээл энэ онд 16.4 хувиар өсчээ. Гэвч эдгээр хүчин зүйлийг үл харгалзан ихэнх үйлдвэр зогсонги байдалтай байна. Гагцхүү цэргийн үйлдвэрлэлтэй холбоотой салбарууд л мэдэгдэхүйц өсөлттэй байна. Бусад салбар хориг арга хэмжээ болон ажиллах хүчний хомсдолд өртөөд байна.
Түүнчлэн барууны хориг арга хэмжээ улам л чангарах болов. Европын холбоо болон АНУ 2025 онд шинэ арга хэмжээнүүд авахаар төлөвлөж байна. Рублийн ханш сул, тогтворгүй хэвээр. Оросын нөөцийн ихэнх хэсгийг царцаасан тул эрх баригчдад үүнийг тогтворжуулах арга хэрэгсэл хязгаарлагдмал байна. Тэгш бус байдал нэмэгдэж, өсөлт удааширч байгаа нь ойрын жилүүдэд олон нийтийн дургүйцлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Нэргүй 2025-01-02 203.98.77.237
Энэ Оросууд жанжин Сүхбаатарыг минь хордуулж цэл залуугаар нь алсан, маршал Чойбалсанг минь Москвад эмнэлэгт хордуулж алсан, маршал Цэдэнбалыг минь Москвад хордуулж элий балай болгож алсан эзэн Чингисийн алтан ургыг Оросууд толгой дараалан устгасан Эрх чөлөөг маань хязгаарлаж 70 жил дарангуйлсан даа..ХАрин одоо бид өөрийнхөөрөө зовж өөрийнхөөрөө жаргаж бна УИХ маань хичнээн муу ч ярьдаг хэлдэг эсэргүүцдэг цөөхөн ч гэсэн ҮНЭН тэнд байгаа
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Харанхуй он жилүүд эхэллээ,,,2025 он,,,,орос орон мөнхийн харанхуйд ууссан АНХДУГААР он,,,,,
Irgern 2025-01-02 66.181.187.136
Яргачин Путин Дэлхий нийт хөгжил ярьж дэлхийгээ хамгаалах тухай,хүнмйг эмчлэх ,урт на слуулах сайхан амьдруулах тухай .зорьж байхад энэ яргачин хүн төрөлхтөнийг хүний бүтээсэн зүйлсийг устгах ,з****г ,танк ярих юм Үүнийг нь лэмждэгзхрүүд Монголд бас их ыайх юм Үнэн юм уу эсвэл Оросын хогнууд ийм юмихтйж байна уу
Нэргүй 2025-01-02 202.55.191.194
терорист холбооны орос улс 2025 онд бүрэн сүйрэн задрах болтугай
Нэргүй 2025-01-02 103.212.116.52
Агуу ЗХУ нь 1990 онд эргэлт буцалтгүйгээр 15 БНУ болон бут үсрэхийг нь би 2 циймэгэрээрээ нүгэл хураан харсан бөлгөө
Нэргүй 2025-01-02 66.181.181.29
За даа ямар ч байсан ануус шиг 30 их наяд гадаад өрөндөө баригдаж өтөнд идүүлээгүй ,монголын ойлголтоор харин ч өргүй бол баян,өвчингүй бол жаргал,бор гэртээ богд,хар гэртээ хаан гэгчээр хэнээр ч заалгахгүй ,хэнээс ч хамаарахгүй,хорон санаат империалист улсуудын хориг болон,52 орны цэрэг ,техникийн эсрэг ганцаараа сөрөн зогсож,өөрийнхөөрөө амьдарч чадаж байгаа дэлхийн цорын ганц аугаа гүрэн гэдэгтэй хэн санал нийлэх буйзаа,булавч бултайдаг,даравч дардайдаг их гүрэн гэдэг нь маргашгүй үнээн
Нэргүй 2025-01-02 202.126.91.210
Эмээ уу,,,,
Нэргүй 2025-01-02 103.212.116.52
Энэ тэнэг үхэрийг дээ.. одоо яамаар юм дээ
Нэргүй 2025-01-02 59.153.112.48
худал хуурмаг, айдас, тэгш бус боломж, шударга бус байдал, албадлага, дарангуйлал дээд тогтсон систем нуран унадаг. Оросууд, Орос орон сэрэг, ухаараг, босог!
Зочин 2025-01-02 59.153.87.54
дэлхийн адаг шаар улс
зочин 2025-01-02 66.181.186.252
Монголд барууны уяаны нохдууд зөндөө бий Тэдний гол зорилго бол ОХУ БНХАУ-тай тогтоосон манай орны харилцааг тасдаж устгах биднийг яг Украин шиг сүйрүүлэх зорилготой
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Бөгспутины ЭРИН ҮЕ ингээд дууслаадаа,,,,3 хоногын ДВИЖУХА хийгээд л дуусчихдаг,,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,ээдээ мөн чиг өлөн орк юмшүүдээ,,,,
зочин 2025-01-02 66.181.186.252
Барууны түрэмгий бодлогыг сөрж тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө хатуу зогссон хэнийг ч тэд дарангуйлагч яргачид гэж гүтгэдэг Үнэн хэрэгтээ газар сайгүй үймээн самуун дэгдээж дайн өдөөж уй гашуун үүсгэж ашиг хонжоо хайгч цуст дэглэм дарангуйлагчид бол АНУ-аар толгойлуулсан барууны бүлэглэл ОХУ-ыг устгаж дэлхийд ганцаар ноёрхол тогтоох харгис бодлогын нь үр дүнд Укранд дайн дэгдэж үй олон залуус үрэгдэж энэ орон сүйрч мөхөж бүр дэлхий даяар хямрал хүндрэл өлсгөлөн гуйланчлалд нэрвэглэж байна
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Эмээ уу,,,пебыль ээ,,,
Нэргүй 2025-01-02 66.181.160.49
өмхийй гичийй сайт даа
Нэргүй 2025-01-02 103.212.116.52
орос тролл ганц нийтлэл олж уншчаад бачуурч бачимдан боож үхэхдээ тулан бор шийдэмс хайж байн уу да? кк
Нэргүй 2025-01-02 103.57.92.23
Агуу удирдагч шүү мянга түм наслах болтугай хурай хурай хурай
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Бөгспутин үү,,,,
Нэргүй 2025-01-02 202.126.90.148
Жинхэнэ фашист
Гитлер еврейчүүдийг устгахыг оролдсон
Одоо украйн үндэстнийг устгана гэж бхгүй ээ
Нэргүй 2025-01-02 203.17.23.177
ПУТИН ОРОСЫГ СҮЙРҮҮЛЭХЭЭР ТАМААС ИРСЭН ЭЛЧ ЮМ УУ ХАЙШАЙН.
Нэргүй 2025-01-02 59.153.112.162
Орос гэж дэлхий дахинд нэр нүүрээ барсан ганц хүний гарын дохиогоор дэлхийд эмх замбраагүй байдал үүсгэсэн тэнэг орон болж хувирсан . Хойд солонгосуудтай найзалж цэрэг хүчний дэмжлжг авснаараа өөрийгөө бүүр доош хийж тэр хэмжээгээрээ нэр хүнд нь улам уналаа . Өөрөө чадна гээд эхэлсэн дайныг өөрийн хүчээр шийдвэрлэсэн бол харин ч нэр хүнд нь улам өсөх байлаа да
зочин 2025-01-02 201.189.74.150
Ёстой худлаа мэдээ байна даа, энэ сайт шал худлаа мэдээнүүд их оруулах юм
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Юу нь худлаа байнаа,,,,нэгийг нь нэрлээдэхээ,,,,
Нэргүй 2025-01-02 66.181.186.62
Чи нэг сайхан бодит мэдээ тавьчихаач. Яг одоо оросод бизнес эрхлэгчид арилжааны банкнаас хэдэн хувийн хvvтэй зээл авч байгааг, Росстат-ын хамгийн сvvлийн мэдээлэлvvд жишээ нь ендег, масло, темс ямар vнэтэй байгааг биччих
Зочин 2025-01-02 59.153.87.54
бузар улс
Нэргүй 2025-01-02 66.181.187.79
Товчихондоо бол,,,,,оросын фашизм дууссссаааан,,,,