Украин байгалийн хий дамжуулагчийн үүрэг гүйцэтгэхгүй

Украин байгалийн хий дамжуулагчийн үүрэг гүйцэтгэхгүй

Украин байгалийн хий дамжуулагчийн үүрэг гүйцэтгэхгүй

Украины байгалийн хийн транзит оператор "Нафтогаз" болон Оросын "Газпром" хоёрын хооронд байгуулсан таван жилийн гэрээ өнөөдрөөр /2025.01.01/ дуусгавар болж байна. Ийнхүү гэрээний хугацаа дууссанаар Оросын байгалийн хийг Украинаар дамжуулан Европын холбооны орнууд руу нийлүүлэх боломжгүй болно.

Украины ерөнхийлөгч Зеленский жилийн өмнө "Бидний цусаар нэмэлт тэрбумыг олох зөвшөөрлийг ОХУ-д олгохгүй" гэж мэдэгдэж байв. Мөн энэ хугацаанд бэлтгэлээ базаах боломжийг Европын холбоонд олгосон юм.

Харин Европын комисс энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Тивийн байгалийн хийн систем уян хатан. Иймд Украины нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн тээвэрлэлтийг дуусгасан ч хангалттай хүчин чадалтай" гэжээ. Украин дамжуулагчийн үүргээс татгалзсан ч ОХУ Хар тэнгисээр дамжсан хоолойгоор Унгар, Турк, Серби рүү хий дамжуулах боломжтой хэвээр байна.

Украин дахь дайн эхэлснээс хойш Европын холбоо Оросоос авах байгалийн хийн импортоо мэдэгдэхүйц бууруулсан. Гэсэн ч зүүн бүсийн хэд хэдэн орон Оросын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Тоо баримт харвал, 2021 онд Оросын байгалийн хий Европын холбооны нийт импортын 40 хувийг бүрдүүлж байсан бол 2023 онд 10 хүрэхгүй хувь болж буурчээ.

Украины шийдвэр Словакт хурцадмал байдал үүсгэх төлөвтэй байна. Учир нь Словак бол Оросын байгалийн хийн Европын холбоонд нэвтрэх гол цэг болсон улс юм. Словак нь байгалийн хийг Австри, Унгар, Итали руу дамжуулах замаар дамжин өнгөрөх тээврийн хураамж авдаг.

Тус улсын ерөнхий сайд Роберт Фико өнгөрсөн Баасан гаригт ОХУ-д гэнэтийн айлчлал хийхдээ Украинд цахилгаан нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгджээ. "Энэ мэдэгдлээрээ Фико украинчуудад илүү их зовлон учруулах Оросын оролдлоготой нэгдэж байна" гэж Зеленский хэлжээ. Словак цахилгааны экспортоо зогсоовол Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Польш амлаад байна. Энэ нь эрчим хүчний дэд бүтцүүд нь байнга халдлагад өртдөг Украины хувьд нэн чухал амлалт юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-01 66.181.161.35

УКРАЙНЧУУД ХИЙ ДАМЖУУЛАЛТЫН ХӨЛС БОЛОН ЕВРОПИЙН ХОЛБООНЫ ЗАРИМ ОРНУУДЫН ДЭМЖЛЭГЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН ГЭЭД ОЙЛГОЧИХОД Л БОЛНО ……

Avatar

Нэргүй 2025-01-01 179.43.182.232

Одоо орбан, фицо гэж хоёр ороz нохой нар үлдлээ дээ. Ороz ялагдаж бна даа хаха.

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.187.79

Орбан фицо хоёр бол эргүү тэнэгийн туйл болсон ноход юмшүүдээ,,,,словак унгарын ард түмэн энэ 2 оркоо хараагаад л сууцгааж байгаадаа,,,,

Avatar

Аа ааа 2025-01-01 66.181.181.248

Эргүү мал минь хөрш чинь баян явбал танайх баян. найз чинь бхян явбал чамд сайн. Найз чинь гуйлгачин явбал чи гуйлгачин чамд муу байдгийм. Холын хулгайчыг бурхан гэж шүтээд алуулж байгаа нь чам шиг тэнэг төрд гарснаар ард түмэн нь дайны хөлд үрэгддэг юм. Хятад нүүрсийг чинь авах тэнхээтэй баян баярла. Түлшээр хэрүүлтэй ч гэсэн өгчбаыгаа Оросд баярла. Худлаа хулиины Евродууд бидэнд юу өгсөн юм. Хоосон Ардчилал гэдэг ганцхан үг өгчихсөн. Түүнд баярлаад тэнэгтснээ ухаантай гэх үү эргүү минь

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.187.79

Эмээ уу,,,,дебыль ээ,,,

Avatar

Нэргүй 2025-01-01 178.174.229.45

UKRAINCHUUD MUNDAG BNAA .

Avatar

Хариулт 2025-01-01 202.126.88.189

УКРАЙНЧУУД ХИЙ ДАМЖУУЛАЛТЫН ХӨЛС , бас ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗАРИМ ОРНЫ ДЭМЖЛЭГҮҮДЭЭСЭЭ ТАТГАЛЗЛАА ГЭЭД ОЙЛГОЧИХОЖ БОЛНО .

Avatar

Хуцаа 2025-01-01 202.9.46.82

хар х***а я*****с нэргvй танай хог хятад л Монголын махыг хулгайлж авч байна даа

Avatar

Нэргүй 2025-01-01 178.20.55.182

Гуйлгачин ороzууд улам гуйлгачин болсоор Монголоос мах гуйдаг болсон шүү.

Avatar

Зочин 2025-01-01 59.153.115.119

Украйн яг амиа хорлосонтой адил үйлдэл болох байх . 1д Дамжин өнгөрүүлснээ төлбөр авдаг .2т нөгөө баруун Европ гэдэг хүн чинь тэдний хэдээс нь болов тусгаарлагдах ажил аа өөрөө хийж байгаа хэрэг . Зэвүүн ЕВРЕЙ юм аа

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.187.79

Эмээ уу,,,дебыль ээ,,,,

Avatar

Зочин 2025-01-01 1.46.132.159

Тэнэг словакууд

Avatar

Нэргүй 2025-01-01 202.126.91.198

украйн эцсээ хүртэл тэмцье гэдгээ тов тодорхой илэрхийлж байгаа юм байна л даа. Энэ нь зөв. Хичнээн хүнээ алдав. Гол нь газар нутгийнхаа төлөө ард түмэн нь нэгдсэн хүчээр тэмцэж байгаа нь бахархмаараа…

Avatar

Нэргүй 2025-01-01 103.212.117.150

Одоо нөгөө ЕХ ны хэдээ чангалж эхэллээ. ккккк

Avatar

Зочин 2025-01-01 103.212.117.239

Зелинский хий дамжуулах хоолойг гацааснаар оросоос авдаг байсан их хэмжээний мөнгөө өөрснөө алдсаж байна. Мөн Словак улс Чех, Австри луу хий дамжуулдаг байсан нь больж мөнгө алдаж байна. Орос 5 улс руу хий өгөхөө больж бүр их мөнгө олох боломжоо алдаж байна. Үүнээс хэн хохиров гэвэл эдгээр улсын жирийн иргэд хохирч байна. Хэн хожив гэвэл, АНУ. Европын шинжээчид АНУ-ийн газ үнэтэй, тэгсэн мөртлөө чанаргүй гэцгээж байна. Үнэнийг ингээд мэдээлчих хэвлэл энэ дэлхийд алга даа

Avatar

ЦОГ мн 2025-01-01 103.57.92.135

tom yum aa ta

Avatar

сүхбат 2025-01-01 59.153.87.2

украйнууд одоо л шийдэмгий хөдөлж байна. польш бас тийм ч хялбар дийлдэх улс бишшүү. 2 дайнд Орос Нацист германтай – талдаа үзэж байсан улс шүү

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.183.254

Орос,Украйн хоёр ах дүү ард түмэн нэгдэж ч болох л бсан, нэгдэхгүй ч байж бас болох л юм.Олон зуун жилийн түүхэ ндээ хамт байсан ч үе буй, тус тусдаа төр улсууд байсан ч үе буй. Гагцхүү өөрсдийнх нь мэдэж шийдэх хэрэг !
Гэтэл Путин үүнийг дайн байлдаанаар шийдэх гэж балайр сан нь хамгийн буруу, солиотой,шившигт үйл хэрэг болсон юмаа !!!
Путин дэлхийн түүхэнд Хитлерээс доор, Оросын түүхэнд
Сталинаас доор харгис хэрцгий,тэнэг хүн болон үлдлээ !!!

Avatar

зочин 2025-01-01 66.181.160.44

"Национальнаөя достояние " гэгдэж байсан ГАЗПРОМ гэдэг аврага кампаныг Путин дор нь нугасаллаа даа …Цагтаа 600 тэрбум доллороор үнэлэгдэж байсан кампани одоо 30 хүрэхгүй шахуу ногооноор үнэлэгддэг болчихсон байх гэж

Avatar

Нэргүй 2025-01-01 185.220.101.29

Зөв. Слава Украйна.

Avatar

Нэргүй 2025-01-01 185.220.101.35

Ха хар хар, анусник уяахуяа тролл шаахайнууд бантаад шаасан, ха ха хар. Нефть гааз дамжин өнгөрүүлсэн хураамжаар наад нацист Киев чинь амь зуудаг юм шд! Ха ха ха

Avatar

Нэргүй 2025-01-01 202.126.91.232

За чи битгий гуцаад бай,,,

Avatar

Нэргүй 2025-01-01 202.126.91.198

эмээ уусан нь дээр байхаа..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж