У.Хүрэлсүх: Улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе

У.Хүрэлсүх: Улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе

У.Хүрэлсүх: Улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024-2025 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.


Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Он солигдож буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар баяр баяслаар дүүрэн, сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, ард олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхын эхлэл болдог хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2024 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхий ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байлаа.

Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа байгуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн билээ.

Манай ард түмэн энэхүү түүхт ойн жил ардчилсан төр, засаг, парламентат ёсоо улам бататган бэхжүүлж, анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг таван хувиар өсөж, гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрч, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа.

Мөн төсвийн сахилга батыг сайжруулах шинэ зарчим тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо.

Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай.

Тиймээс бид Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Айл саахалт, анд нөхөд, халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдож буй энэхүү торгон мөчид эх орныхоо дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-01 202.70.43.34

Энэ хорвоо дэлхий дэндүү зовлонгийн шинжтэй гэж үнэн юмаа хөөрхий…Хүн гэдэг амьтан Хүсэл, Шунал, Мунхаг-ийнхаа эрхээр Үйлдсэн Үйлийн Үрээ алхам бүртээ эдлэн зовцгоох юмдааа…..Хүний Хүсэл Шунал Дэндүү хязгааргүй юм

Avatar

Зочин 2025-01-01 103.145.234.48

Амжилт хүсье🌹

Avatar

Нэргүй 2025-01-01 202.70.43.34

Юм юмтай БАЯН НУДАРГАН ТӨР минь Мөнх Орших болтугай….Базарвааний хум пад

Avatar

ОРОС ОРОС............ 2025-01-01 202.70.43.34

ОРОС ОРОС ОРОС ОРОС ОРОС

Avatar

Хуцаа 2025-01-01 202.9.46.82

баяртай казиночиноо далд ороочээ

Avatar

Нэргүй 2025-01-01 202.126.89.216

Шинэ Он гарлаа ч АВИЛГАЛ, УТАА, ТҮГЖРЭЛ Хэвээрэээ … юу ч гэхэвдээ ……минь

Avatar

Нэргүй 2025-01-01 103.168.34.175

ХҮРЭЛСҮХ БОЛ МУНДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ… АМЕРИКИЙН ГАР ХӨЛ УРВАГЧ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ АМЖИЛТТАЙ ТЭМЦСЭН НАМ ДОРОХИ МАНАГИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ САНЖИЙН БАЯР. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД НАРЫГ ДАРЖ АВСАН ОДОО АН МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ЭЛБЭГДОРЖ. БАТҮҮЛ ЭНХСАЙХАН ГАНБОЛД. ЭРДЭНЭ ГАНТӨМӨР НАРААС САЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-01-01 202.126.91.185

tailbargvi,zvgeerl tsonhoopoo neg hardaa,yu uurchilugduw

Avatar

Нэргүй 2025-01-01 202.9.46.165

С.Баяр л Хүрэлсүхийг гаргаж ирсэн хүн шүү дээ. Хүрэлсүх өмнөх хэдийгээ бодвол сайн ерөнхийлөгчөө маргах юмгүй. Нийгмийнхээ уур амьсгалыг сайн мэдэрдэг зөв шийдвэр гаргаж чаддаг хүн.

Avatar

Нэргүй 2025-01-01 103.168.34.175

Энхболд нарыг нам дотроо унагаж намын даргаа арай хийж авсан нь Монголын түүхэнд том ялалт болон үлдэнэ..

Avatar

yag l unendee 2025-01-01 66.181.189.96

Уг нь сайхан үгтэй мэндчилгээ байна аа. Урд өмнөх ажил үйлийг нь харж шинжвээс байдлыг өнөөдөр хэлсэн сайхан үгнийхээ эсрэгээр улсаа самарчиххэн шиг буувал болно доо. Хөгжүүлээд сайхан болгох нь юу билээ дээв.кк

Avatar

Ганаа 2025-01-01 202.21.120.62

баярлалаа. Маш сайхан мэндчилгээ байна.ЧИНГИС ХААНЫ НУТГЫН ЗАЛУУС МОНГОЛЫН ТӨРД ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ БАЙНАА баярлалаа

Avatar

ARD 2025-01-01 66.181.183.230

Ulsaa hugjuulehiin tuluu jujiglelgui uneneer huchin zutgehiig husee

Avatar

сонгогч 2025-01-01 202.9.46.25

Хүрэлсүх ээ…….ХОНГИЛЫН ШҮҮХийнхээ учрыг олж чадахгүй бол чи ерөнхийлөгчийн суудал дээр 6 жил суусны чинь хэрэг даанч алга даа……………чамайг сонгосондоо харамсаж байна….

Avatar

Нэргүй 2025-01-01 178.174.229.45

MUU HUJAAGIIN ULAAN HAMGAALAGCH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж