Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гэр бүлээрээ, хамт олноороо, анд найзуудаараа 2024 оны амжилт бүтээл, ухаарал сургамжаа дүгнэж, 2025 онд хийх ажлаа төсөөлөн төлөвлөж, он солигдох торгон агшныг хүлээж буй эрхэм Монголчууддаа, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол ахан дүүс Та бүхэндээ, ажил амьдралаараа Монгол Улстай холбогдсон хүн бүрд шинэ оны баярын мэнд дэвшүүлж байна.
Та бид хамтдаа хил хязгаар хаалттай, түлш шатахууны хомсдолтой ковид, дайн зэрэгцсэн шинэ жилийг угтаж байсан.
Гэсэн ч боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтын ажлууд жигдэрч, агаарын тээвэр либеральчлагдаж, ковидын өмнөх үетэй харьцуулахад аялал жуулчлал сэргэж, жуулчдын тоо хоёр дахин өссөн.
Та бид хамтдаа Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схем Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд зарлагдаж, Тавантолгойд онц байдал тогтоогдож, төрийн сангууд цахим системд ил болж, иргэдийн мэдэх эрх хангагдаж, жагсаал цуглаантай шинэ жилийг угтаж байсан.
Гэхдээ Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, гадаад бондуудын өрүүд төлөгдөж, зээлжих зэрэглэл сайжирч, Үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэж, ардчиллын хоёрдахь давалгаа эхэлсэн.
Эрхэм Монголчууд аа!
2024 он Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх онцлог үйл явдлаар баялаг жил болон өнгөрч байна.
Шинэ тогтолцооны дагуу Монгол Улсын парламентын түүх 1992 оноос 2024 он, 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Азидаа тэргүүлж эхэллээ.
Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болсныг харуулж байна.
Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо ажиллаж байгаагийн эхний үр дүн гэж Ерөнхий сайдын хувьд харж байна.
Улс төрийн намууд хамтарч “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөр дэвшүүлж, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан.
Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.
34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа.
2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурал батлах нэгдсэн шийдэлд хүрлээ.
2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно.
Цаашид Сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, Хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг шийдвэрлэх болно.
Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан.
Энэ боломжийг ашиглаж, нийслэлчүүд Та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлээд хүнд шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.
2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг Е-Mongolia дээр тогтмол харах боломж бүрдсэн.
Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ.
Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм.
Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.
Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай!
Та бүхэндээ Шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Нэргүй 2024-12-31 202.70.43.34
том том төсөл л гэхийн.. тэр төслүүд дээр н бөөөн ашиг сонирхолтой алтан ургыхан ажилладаг хаалттай эвгүй төслүүд
Хуцаа 2024-12-31 202.9.46.82
зайлаа хужаад худалдагдсан золбин данжаадын сэгээ зайлдаа ордноосоо.
yag l unendee 2024-12-31 66.181.189.96
За за нэг их хурдацтай хөгжүүлэх маань ч яамай.ккк Худлаа ярьж хүүхэд залуусын тархийг угааж төөрөлдүүлэхээ л багасгачивал зүгээр дээ, хөгжид оруулох хувь нь энэ болноо. Тэгс гээд хэрмжээгээ мэдэж бяраа таниад сайн дураагаа явсан нь дээр дээ
Нэргүй 2024-12-31 70.95.234.55
Хэдэн жил ерөнхий сайд хийж бна. Өөрчлөгдсөн юм алга. Утаандаа хордож үхэх нь холгүй явцгааж бна
11 2024-12-31 202.126.91.184
lai bolohoor,zai boloo gej,ard tvmnii chin amidral ulnii,ulnii ulnii bolson,1jishee heliye,Gants shvd emchilvvlj chadahgvi E,M,Daatgaltai tsaashin yriadch hereggvi,odoo bolno shvdee,chadadagtan erh medlee uguud odoo zailaachee
zochin 2024-12-31 66.181.183.230
hun muulj demii yarihaa bolij ,ajlaa hurdtai hiihiig guiya
ёстой л үнэн дээ 2024-12-31 66.181.189.96
Харин тийм ээ. Оюун-Эрдэнэ муу муухай бүхнээ өмнөх үедээ наахыг оролдог муу чанараа түр хойш тавиад эртхэн шиг зайгаа тавиад өгвөл ард түмэн үнэн баярална шүү
Зочин 2024-12-31 139.5.217.162
Гоё ярьдаг ч, ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг л гар даа
ЗОЧИН 2024-12-31 103.212.118.195
Төсөв батална хориг тавина бөөн жүжиг болсон шүү.Анх удаа бүхлээр нь хоригийг хүлээн авсан гээд Жавхлан дахин төсөв батлах ньүлдэж байгаа хугацаанд яагаад ч амжихгүй гэснээ 10 хоногт шууруулаад л инээдмийн жүжиг болсон доо.
Нэргүй 2024-12-31 124.158.109.205
Улсын төсөвөө алдагдалгүй баталсанд ЕС болон УИХ -д баяр хүргэе.
Нэргүй 2024-12-31 178.174.229.45
TENEG PISDUU MIN TER BERH RUUGAA ZAILAACHEEE
Нэргүй 2024-12-31 202.9.40.99
Ерөөлөөр болог. Эх орон минь хурдацтай хөгжих болтугай
yag l unendee,бодит баримт 2024-12-31 66.181.189.96
Ерөөлөөр болдогсон бол Монгол улс аль эрт мандан бадраад хүн төрлөгтний хөгжийг түүчээлж явах байгаа. Тэгэхээр сайхан урмын үг илүүдэхгүй ч гэлээ чиглэсэн зорилготой хичээнгүйлэн залж удирдан ажиллуулж байж л хөгждөг юм гэдгийг ухаарах цаг нэгэнт болжээ.
Нэргүй 2024-12-31 66.181.189.96
ккк баруун нүд жаахан сөлөр юм уу даа. ккк ах нь шаагаад эгээтэй тал дээр хүргэчгээ бололтой.ккк
zochin 2024-12-31 66.181.183.230
ingej yarihig chine hicheench sonsov doo