Япон: Хоргодох байранд одоо ч 200 гаруй хүн амьдарч байна

Япон: Хоргодох байранд одоо ч 200 гаруй хүн амьдарч байна

Япон: Хоргодох байранд одоо ч 200 гаруй хүн амьдарч байна

Японы Ишикава мужийн Ното хойгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш бүтэн жил өнгөрчээ. Хойгийн оршин суугчдын олонх нь одоог хүртэл орон гэртээ эргэж очоогүй бөгөөд тодорхойгүй, айдастай байдалтайгаар түр сууцанд амьдарч байна.

Газар хөдлөлт бүх зүйлийг өөрчлөхөөс өмнө 83 настай Сүэко Нака өвөг дээдсийнхээ тахилын дэргэд бүх насаа өнгөрөөхийг хүсдэг байв. Гэвч тэр өдгөө нөхөр, охиныхоо хамт жижиг түр сууцанд тодорхойгүй ирээдүйг хүлээн амьдарч байна. "Энд нүд анина гээд төсөөлөхөөр олигтой унтаж ч чаддаггүй. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх" гэж тэр ярьжээ.

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болсон газар хөдлөлт нь Японд сүүлийн 10 жилийн хугацаанд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт байв. Энэ газар хөдлөлтөөр 500 орчим хүн амиа алджээ. Нас барагсдын тал орчим хувь нь газар хөдлөлтийн дараах чичиргээ, таагүй цаг агаар зэрэг бусад хүчин зүйлээс болж амиа алдсан аж.

Өдгөө бүтэн жил өнгөрсөн ч газар хөдлөлтийн дараах чичиргээ тодорхой хэмжээнд үргэлжилсээр. Тийм учраас иргэд дахин хүчтэй чичиргээ болох вий гэсэн айдсаасаа салж чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн яаралтай тусламжийн хоргодох байранд амьдарч байна. Мөн түүнээс ч олон тооны хүн түр орон сууцанд амьдарч байгаа аж.

Япон бол эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог улс. Гэсэн ч сэргээн босголтын ажил удаашралтай хэвээр байна. Газар хөдлөлтийн улмаас замууд эвдэрч, хөрсний гулгалт үүсч, хүнд даацын техникүүд нэвтрэхэд хүндрэлтэй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.184.188

ишикава гэдэг чинь нөгөө хамгийн их ухдаг уул уурхай их хөгжиж байсан газар нь байна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-01-01 202.9.40.41

Нэг хөгжилгүй аймгаа японд түрээсээдл гоё хөгжилтэй хот босох байхдааа

Avatar

зочин 2025-01-01 202.5.206.198

2025 он юм болов уу?

Avatar

Нэргүй 2025-01-01 139.5.217.197

ХОРГОДОХ байр биш л дээ. Түр амьдрах байр гэвэл оновчтой болно.

Avatar

Зочин 2025-01-01 103.212.118.21

Монголчууд газар хөдлөлтийг нэг л тоохгүй л байгаашд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж