Хотын дугаар олгох цахим системийг нээжээ

Хотын дугаар олгох цахим системийг нээжээ

Хотын дугаар олгох цахим системийг нээжээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхлэхээр болжээ. "Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ.

Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.

Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна” хэмээн тус системд бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-01 66.181.189.223

УБ хотын машиг багтахгүй байхад дугаар олголтыг нээдэг нь төр хүчгүй, нэр хүндгүй болсны гэрч, буруу. Гаднаас хуучин, буруу хүрдтэй тэрэг зөөдгийг таслан зогсоох хэрэгтэй. төр чанга бай.

Avatar

Шагдар 2025-01-01 202.55.188.97

Дугаар яах гэж олгоод байгаам вэ !!! олгохгүй гэж хутцаал байсан яаса вэ ! . хэнээр тоглоод байгаа энэ төлгөн коммунист шээс Нянбактэр .

Avatar

Нэргүй 2025-01-01 202.9.40.19

х***а манж шаарууд аль түр2н мнголруу дайн хиыж хорлож сүйрүүлж зэвсэгт дайн-р хэлбэл гал нээж галлаж эхл2д удцан нүүдэлчин мнголчууд дайны гал дунд амьдарч бга. Манж х***а лаларуудр галлуулд суугаад бхгүй зүрүүлж галлх цаг болсн шүү. Манж х***а дайтаж хорлогчдод дайн довтлгог өгөх ёстой зодоон бол зүгээр цохиул2д зогсоод бн. Манж х***а л******д зүгээр цохиулаад зогсоод бн гэж бодсийн бхда эндүүрвээ.

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.177.132

Та нар удахгүй ээ, гөлийсөн хулгачуудаа

Avatar

Нэргүй 2025-01-01 66.181.190.114

хэдэн хүний дараа хэдийд авах нь ч мэдэгдэхгүй төрийн авилгачдыг нэмэгдүүлэх нэг арга

Avatar

S 2025-01-01 59.153.115.195

ANUSDI80955877XUCHINDUULI

Avatar

Зочин 2025-01-01 202.9.46.99

10-аас дээш жил насжилттай гэдэг чинь япон машины чанарыг харуулж байна. Солонгос, Хятад машин бол 10 жил наслахад манай замд хөөрхий ёстой эрүү өвдөг нь нийлнэ гэдэг л болно шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж