Холливудын А зэрэглэлийн одод болох Анжелина Жоли, Брэд Питт нарын найман жил үргэлжилсэн хуулийн маргаан өндөрлөж, гэр бүлээ албан ёсоор цуцлууллаа. Тэд 10 орчим жил хамт байсны эцэст, 2014 онд гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх болсон юм. Энтертайнмент салбарын хамгийн алдартай хос болсон тэднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бранжелина" гэж хочилдог байв.
Гэрлэлтээсээ хойш хоёрхон жилийн дараа Анжелина Жоли "эвлэршгүй санал зөрөлдөөн" гэсэн шалтгаанаар салах өргөдлөө өгчээ. Тэрбээр гомдолдоо "2016 оны есдүгээр сард Францаас Лос-Анжелес руу нисэж байхдаа Питт гэр бүлийнхнээ хэл амаар доромжилж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн" гэжээ. Гомдлын дагуу цагдаа нар мөрдөн шалгалт явуулсан ч Питтийг буруутгаагүй юм.
Найман жил үргэлжилсэн хуулийн маргаанаас болж Жоли ядарч туйлдсан ч одоо амар амгаланг олж, гэр бүлдээ анхаарлаа хандуулж байгааг түүний өмгөөлөгч саяхан "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэд ийнхүү гэр бүл салалтаа эцэслэж байгаа ч усан үзмийн талбайн төлөөх маргаан хэрхэх нь тодорхойгүй байна. Тэдний хамтдаа эзэмшдэг байсан "Château Miraval" дарсны үйлдвэрийн хагасыг Питт хууль бусаар зарсан гэж Жоли буруутгасан. 2008 онд 25 сая еврогоор худалдаж авсан уг үйлдвэрийн хагасыг нь буюу өөрийн эзэмшлийн хувиа Питт Оросын олигарх Юрий Шефлерт зарсан гэдэг. Энэ нь бизнестээ санаатайгаар хохирол учруулахыг завдсан үйлдэл гэж Жоли үзсэн юм.
Дашрамд дурдахад, тэдний гэрлэлт хэн хэнийх нь хувьд анхных байгаагүй. Питт өмнө нь Женнифер Энистонтой гэрлэж байсан бол Жолигийн хувьд Билли Боб Торнтон, Жонни Ли Миллер нарын дараа Питтэй нийлжээ.
Жоли 2025-01-01 103.57.92.126
хүүхдүүд нь ихэнх нь өргөмөл
Нэргүй 2025-01-01 66.181.183.254
Яасан олон хүүхэдтэй юм, пит ч цутгаруулаад өгдөг, жоли нь ч гоожруулаад өгдөг гарууд юмаа !
Тэжээж чадахгүйн зовлонгүй юм чинь одоо яахав яахав !
Нэргүй 2025-01-01 66.181.187.226
өргөмөл хүүхдүүд шдээ
Нэргүй 2025-01-01 66.181.191.81
юу ч мэдкү хэвтэж бурах дуртай
Тог тог чин 2025-01-01 139.5.216.14
бидэнд огт хамаагүй бусдын амьдрал тэд л хуулийнхаа дагуу шийдэх биз