Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Covid-19”-ийн гарал үүслийг ойлгоход туслах мэдээллээ хуваалцахыг Хятадад уриалав. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд ДЭМБ-ын Хятад дахь төлөөлөгчийн газар Ухань хотод "уушгины хатгалгаа"-ын бөөгнөрөл гарч буйг тэмдэглэв. Үүнээс гурван долоо хоног гаруйн дараа Хятадын эрх баригчид 11 сая хүн амтай хотыг бүхэлд нь хөл хорионд оруулсан юм. Тун удалгүй дэлхий даяар хөл хорио тогтоож, дор хаяж долоон сая хүний аминд хүрсэн вирус хэрхэн бий болсон нь одоог хүртэл нууц хэвээр байна.
“Бид Covid-19-ийн гарал үүслийг ойлгох хүсэлтэй байгаа тул Хятад улсыг бүх мэдээлэл, хандалтаа хуваалцахыг уриалж байна. Энэ бол ёс суртахууны болон шинжлэх ухааны зайлшгүй шаардлага” гэж ДЭМБ Даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн “Улс орон хоорондын ил тод байдал, хамтын ажиллагаа байхгүй бол дэлхий ертөнц ирээдүйд гарч болзошгүй тахал өвчнөөс зохих ёсоор урьдчилан сэргийлж, бэлтгэж чадахгүй” гэсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яам Мягмар гаригт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Covid-19” мэдээллийг нууцлаагүй гэж мэдэгдэв. Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ,
"Covid-19-ийн гарал үүслийг тогтоох асуудлаар Хятад улс шинжлэх ухаан, нээлттэй, ил тод байдлын үзэл санааг баримталж, дэлхийн шинжлэх ухааны судалгааг идэвхтэй дэмжиж, оролцон, аливаа хэлбэрийн улс төрийн заль мэхийг тууштай эсэргүүцсээр ирсэн" гэжээ. Мөн “Хятад улс Covid-19-ийн гарал үүслийг тогтоох асуудлаар хамгийн их мэдээлэл, судалгааны үр дүнг хуваалцаж, дэлхийн ул мөрийг тогтоох судалгаанд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан" гэсэн байна
Нэргүй 2024-12-31 66.181.187.219
Ковидын мөнгөний зарцуулалтын сонсгол хийх нь зүйтэй.
Нэргүй 2024-12-31 103.57.92.217
Хэмжээлшгүй их хувь нэмэр гэдэг нь одоо нөгөө Ковидын вирус зохион бүтээснээ л хэлж бнаа даа айн !!!
бодит баримт 2024-12-31 66.181.189.96
Хамгийн гол нь Америкийн хоёр нүүрийг гаргаж соошалд дулдуйдаж бусдад бурууг тохдог муу муухай зуршилынх нь зөвхөн нэг хэсгийг дэлхийн хүн зонд илчилсэнд л гол ач холбогдол нь байна. .Манай мухар сохороор Америкийг дагах сэтгэлгээндээ салхи оруулах цаг болсоон. Чин үнэн гэвэл Америкийн засгийн газрын ивээл доор маш өндө хамгаалт нууцлал дор ажидаг Техам муж дахь Галв тоны үндэсний лабортын ахлах ажилтан АНУ-ийн вирус судлаач Vineet D. MENACHERY гэгчийн удирга доор америкийн 12 эрдэмтэн бүтэв.
Нэргүй 2024-12-31 66.181.187.79
Па,,,чи яаж мэдээв,,,,дебыль ээ,,,