"Jeju Air" өвлийн нислэгийн тоогоо 15 хувиар багасгажээ

"Jeju Air" өвлийн нислэгийн тоогоо 15 хувиар багасгажээ

"Jeju Air" өвлийн нислэгийн тоогоо 15 хувиар багасгажээ

Өмнөд Солонгосын "Jeju Air" компанийн "Боинг 737-800" онгоц арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Муан олон улсын нисэх буудалд газардахдаа осолдож, 181 хүний 179 нь амь үрэгдсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор "Jeju Air" компанийн гүйцэтгэх захирал Ким И-Бэе Мягмар гаригт /2024.12.31/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус компани аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах замаар хэрэглэгчдийн итгэлийг сэргээхийг зорьж байна. Аюулгүй байдлын арга хэмжээний хүрээнд өвлийн нислэгийн тоогоо 10-15 хувиар бууруулах болжээ. Мөн нисгэгчдийг дүрэм журмын дагуу бэлтгэгдсэн байхыг шаардана.

"Jeju Air"-ын нэг онгоцонд ногдох засвар үйлчилгээний ажилчдын тоо 2019 онд 12 байсан бол өнөөдөр 12.9 болжээ. Тухайн өдөр онгоцыг шалгахад ямар нэг асуудал илрээгүй, буух төхөөрөмжид хэвийн бус зүйл ажиглагдаагүй гэдгийг Ким И-Бэе хэлсэн байна. Засвар үйлчилгээний баг онгоцны аюулгүй байдлыг батламжилж гарын үсэг зураагүй тохиолдолд онгоц хөөрөх боломжгүй аж.

Ням гаригт болсон ослын дараа нислэгүүдийг бөөнөөр нь цуцлахаас өөр аргагүй болсон. Яг хэдэн нислэг цуцлагдсан талаарх нарийн тоог хэлэх боломжгүй байгааг Ким онцолжээ. Цаашид ч нислэгүүд цуцлагдах магадлалтай бөгөөд хэзээ хэвийн байдалдаа эргэж орох нь хүмүүсийн итгэлийг хэр хурдан эргүүлж олохоос хамаарах аж.

Онгоц өндөр хурдтайгаар газардаад, хөөрөх зурвасаар давхисны эцэст хана мөргөж зогссон билээ. Тус ханыг сүйрлийн шалтгаан болсон эсэхийг сэтгүүлчид Кимээс асуухад шууд хариулсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж