Маргаашнаас автобусанд 1000 төгрөг төлж, зорчино

Хуучирсан мэдээ: 2024.12.31-нд нийтлэгдсэн

Маргаашнаас автобусанд 1000 төгрөг төлж, зорчино

Маргаашнаас автобусанд 1000 төгрөг төлж, зорчино

Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд маргаашнаас 1000 төгрөг төлж,  зорчино. 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө.  Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард дээрх шийдвэр гаргасан нь ийн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих болж буй аж.

Нийслэлийн тээврийн газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж