НЭМЭЛТ:
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”, Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар /11 аймгийн 34 сум/ “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа юм.
Улсын хэмжээнд нийт 17.913 өрх, 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ард иргэдэд болон отор нүүдэл хийж байгаа малчдад эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх, тасалдуулахгүй байх, хот, хоорондын авто замын арчлалт, үйлчилгээг тасралтгүй хийх, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Хоршоонд нэгдсэн малчдад 551.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр /2024.12.31/ Улсын онцгой комиссын Шуурхай штабад ажиллалаа. Энэ үеэр албаныхан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсний зэрэгцээ “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой танилцуулга хийв.
“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээс хойших долоон сарын хугацаанд 4877 хоршооны, 60500 гишүүнтэй хоршооны малчид зээлд хамрагдаж, 551.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Малчдаас асуумж авахад 68 хувь нь зээлээ үржлийн мал худалдан авахад зориулсан, 10 гаруй хувь нь мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилгоор зээл авсан гэж хариулжээ. Мөн санал асуулгад оролцсон 11603 малчин энэхүү зээл нь өвөлжилтийн бэлтгэл хангахад дэмжлэг болж чадсан гэж хариулсан байна. Зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсэхээр байна уу гэж хариулахад 11292 малчин “Хүндрэл үүсэхгүй” гэж хариулжээ.
“Хошоонд нэгдэхээс өмнө таны нөхцөл байдал ямар байсан бэ” гэсэн асуумжид 57 хувь нь малын үүлдэрлэг байдал муу, өвс тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байсан гэж хариулжээ.
Түүнчлэн малчид “Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулахаар хандсан ч шийдвэрлэгдэхгүй байна. Төрийн банкны зээлийн эх үүсвэр дууссан гээд хүсэлт хүлээн авахгүй байна.
Аймаг, сумын төвшинд “Шинэ хоршоо” хөдөлгөөний зохицуулагч гэсэн орон тоо бүтэц бий болгох боломжтой юу. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд хоршоологчид оролцож, зах зээлтэй холбох талд дэмжиж болох уу. Хоршоологчдод зоиулж эргэлтийн хөрөнгийн зээл нэмж гаргах боломжтой юу. Хоршооны зээл төлөх хугацаа таван жил байгааг сунгах боломжтой юу гэдэг хүсэлт тавьж буй аж.
Г.ХОРОЛ
зочин 2024-12-31 103.57.92.112
Хоршоонд нэгдээгүйн их хоршооныхон даварч аль өөдтэй газар хашаалж билчээргүй болгож Хятад зан гаргаж эхэллээ Залуу малчид ажиллах боломжгүй байна Зуд гэдэг үгийг хамаагүй хэрэглэх болжээ 10 см цас байлгүй яах бэ Хар бол хэцүү шүү дээ Юм мэдэхгүй хүмүүс ингээд байна уу Эсвэл зорилго байна уу Зөвхөн сурталчилгаанд тэрбумаар төсвийн мөнгө зарсан байна
80955877 2024-12-31 66.181.176.217
80955877
S 2024-12-31 66.181.176.217
SEXSERR VANXANDI BOOBN LAW XOXOLT XNE ANUSDI
Зочин 2024-12-31 66.181.187.179
Зуд гэдэг чинь мал идэш тэжээлгүй болж үй олноор хорогдохыг хэлдэг байсан даа. яагаад цаг уурын байгууллага цасны нягтын мэдээ гаргахгүй байна.
Нэргүй 2024-12-31 45.84.137.245
Одоо болио цас орохоор л зуд. Өвөл цас ордог болохыг мэддэдгүй малчид уу? Улс төрчид нь далимдуулж төсвийн мөнгөөр тойргоо услах, хажуугаар нь мөнгө хусах сонирхолтой.
Нэргүй 2024-12-31 85.233.56.62
Цас орохоор л зуд гэдэг болчихсон юм уу? Өвөл цас орно гэдгийг хэдийдээ мартчихдаг малчид вэ?!