“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. Тус компани дээрх хэмжээний цэвэр ашигтай ажилласнаар иргэдэд ногдол ашиг хуваарилсан. Тодруулбал, 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дансанд өнгөрсөн долоо хоногт 121,500 төгрөг шилжиж орж ирсэн. Нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдахаар байгаа. Нэг дор их хэмжээний бэлэн мөнгө гаргах нь инфляцийг өдөөх эрсдэлтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэснээр хувааж олгохоор шийдвэрлэсэн юм. Иймээс ногдол ашгийн үлдсэнийг нэг, хоёрдугаар сард олгоно гэж ойлгож болно.
Сануулахад, тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.
Мөн тус компани энэ онд Тавантолгой ордын бодит чадавхыг тодорхойлох, ордын нөөцийг бүрэн ашиглах зорилгоор ирж бүрэн хайгуул судалгааны ажил хийж ордын нөөц баялгийг 1.8 тэрбум тонноор буюу 29 хувиар нэмэгдүүлж Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Нүүрс баяжуулах үйлдвэр, Таватолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий томоохон төслүүдийг ашиглалтад оруулаад байгаа юм.
Г.ХОРОЛ
3,548.92




















































Холбоотой мэдээ