“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. Тус компани дээрх хэмжээний цэвэр ашигтай ажилласнаар иргэдэд ногдол ашиг хуваарилсан. Тодруулбал, 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дансанд өнгөрсөн долоо хоногт 121,500 төгрөг шилжиж орж ирсэн. Нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдахаар байгаа. Нэг дор их хэмжээний бэлэн мөнгө гаргах нь инфляцийг өдөөх эрсдэлтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэснээр хувааж олгохоор шийдвэрлэсэн юм. Иймээс ногдол ашгийн үлдсэнийг нэг, хоёрдугаар сард олгоно гэж ойлгож болно.

Сануулахад, тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.

Мөн тус компани энэ онд Тавантолгой ордын бодит чадавхыг тодорхойлох, ордын нөөцийг бүрэн ашиглах зорилгоор ирж бүрэн хайгуул судалгааны ажил хийж ордын нөөц баялгийг 1.8 тэрбум тонноор буюу 29 хувиар нэмэгдүүлж Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Нүүрс баяжуулах үйлдвэр, Таватолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий томоохон төслүүдийг ашиглалтад оруулаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-31 122.201.31.82

Манай охины 121500 ороогүй тэрийгээ яах юм бол нөхөж өгөх юм болов уу

Avatar

Нэргүй 2024-12-31 103.212.117.219

Оон тиймүү за тэгүүл сарын эхэнд авъяа сарын сүүлээр НӨАТ-ын буцаан олголттой давхцаад хэцүүн бишүү хэрэв хэцүү биш гэж үзээд сарын сүүлээр хойшлуулвал манай улс үнэхээр их мөнгөтэй энийгээ нуудаг гэсэн үг шүү. Хэрэв аль аль талаа бодолцуул одоо л өг дө харж л байяаа яаг адилхан л новшрышд яадын.

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.185.75

Компанийн хууль зөрчсөн Хэрэг эрхлэхийн ажилтан, ТУЗ-ын дарга Бямбасүрэнд арга хэмжээ авч халах….

Avatar

Зочин 2024-12-31 202.55.188.93

Олон жил мафийн ХУЛГАЙ нарт мөлжүүлсэндээ.Одооноос энэ засгийн үед түмэн олондоо ач тусаа өгч байгаад талархая. Танай хамт олонд амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.9.40.144

Өшөө их байх байсан юм биш биз бидэндээ хусам өгчөөл байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж