“Бөөрөлжүүт эрчим хүч нийлүүлснээр хязгаарлалт зогсоно”

“Бөөрөлжүүт эрчим хүч нийлүүлснээр хязгаарлалт зогсоно”

“Бөөрөлжүүт эрчим хүч нийлүүлснээр хязгаарлалт зогсоно”

Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2024.12.31/ Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж, мэдээлэл өглөө.


Тэрбээр “Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний хэсэг төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож, эрчим хүч нийлүүлж эхэллээ. 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150 МВт бүрэн хүчин чадалтайгаар нэгдсэн сүлжээнд холбогдоно. Сүүлийн хоногуудад эрчим хүчний хязгаарлалт хийгээд байгаа. Бөөрөлжүүтийн эхний хэсэг төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж эхэлснээр хязгаарлалт 2025 оны оргил ачааллаас зогсох болов уу гэж найдаж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байна. Жилд дунджаар өвлийн оргил ачааллын үеэр чадал 12 хувь, энерги 7 хувьтай өсч байгаа. Сонирхолтой, сорилттой цаг үед ажиллаж амьдарч байна. Чадлын дутагдлыг нөхөхөд “Бодь интернэшнл” үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.ОХУ-аас бид 220 КВт- ыг хос шугамаар  тохируулгын горимоор авч байсан. Сүүлийн жилүүдэд энергийн дутагдалд орж байгаа учраас ОХУ -аас байнгын оргил ачааллын үед бүрэн хүчин чадлаар авч байна.

ОХУ-аас 345 МВт, Дархан дээр 310-315 МВт -ыг оргил цагт бараг өдөр шөнөгүйгээр авах нөхцөл байдал үүсч байгаа. Зөвхөн 345 МВт -ыг ОХУ-аас авдаг.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёр дахь блокийг ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Цаашлаад тус станцын гурав, дөрөвдүгээр блокийг 2027, 2028 онд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор 600 МВт-ын эрчим хүч нийлүүлнэ” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.114.138

МАНАН амь аврагдлаа. Энэ станци ороогүй бсан бол УБ энэ өвөл хөлдөх байлаа. Женко, баясаа хоёрын шунал бас хэрэг болдог л юм бна. Угаасаа Т1 хүнд ч ойлгомжтой бгаа, хэн түрүүлж станци барьсан нь цөм бизнес хийнэ гэдгийг, даан ч мөнгөтэй хүн алга, эсвэл улс төрийн ЛОББИ давж чадахгүй бсан.

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.114.149

Сэдэвээ мэдэж ойлгож байж бичье. Турбогенераторыг труба генератор гэж ойлгож бичдэг эрхэмүүд энэ сэдвээс зай барих нь зүйтэй. Манайд оргил ачааллыг хаах чадал дутаад байгаа юм. ийм ачааллыг нүүрсээр ажилладаг зуух хангах техникий боломжгүй. Оргил ачааллыг өнөө хүртэл ОХУ-тай холбосон 220 Кв-ын шугам биелүүлж байгаа. Оргил ачааллыг өөрийн хүчээр хангая гэвэл аль болох богино хугацаанд ачаалал авах чадвартай үндсэн төхөөрөмж хэрэгтэй. Өнөөгмйн нөхцөлд ийм шаардлага хангадаг нь хийн турбин.

Avatar

zochin 2024-12-31 76.130.42.82

Tom buteen baiguulalt bocgocon hun burt bayarlalaa.Amjilt duuren baig ee

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.178.81

манай намынхан бүгд юмаа унтрааж мөнгө төлөхгүй бодийг дампууруулъя, түрүүнд нь алтанхуягын замаар явалгүй муу нэртэй болгосон манай нам мандтугай

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.185.75

Бөөрөлжүүт улсын өмчийн станц нүүрсний үнээр баригдсан биз дээ…. Баясгаланд станц барих мөнгө байхгүй…. нүүрс… нүүрс….

Avatar

Нэргүй 2024-12-31 103.57.92.217

Баясгаланд хамаагүй ээ, нэр нь түүн дээр, ашиг орлого нь Женкод болохоороо л гацаах хүнгүй зоргоороо сүнгэнээд л ашиглалтанд орж байгаа байхгүй юу даа !

Avatar

Нэргүй 2024-12-31 203.91.115.46

baltuul uvuud ugsun ulsiin baatariig butsaaj avch Bayasgalan zahirald uguuchee ! shagnal ezendee tohirson bh yostoi gj bodoj bnaa

Avatar

И 2024-12-31 103.168.34.197

Хазгай хэлт 1 сарын 6 наас гэх, ЕС баярын өдрүүдэд гэх , . Цахилгаан таслах л юм бнадаа

Avatar

Нэргүй 2024-12-31 45.84.137.245

Хувийн компанийн хийсэн бүтээн байгуулалтаар хотын даргх Нямбаатар, чойжилсүрэн попрох гээд үзэж тарж байна. Болилдоо мангаруудаа. Та нар юу ч бүтээж хийгээгүй.

Avatar

Нэргүй 2024-12-31 103.57.92.217

Тиймээ хувийн компани ашиг олох гэж Бөөрөлжүүтийн ДЦС-ыг барьсан нь үнэн. Тэр нь харин Женкогийнх шүү !
Голомтын Баясгалангийн нэртэй боловч эцсийн ашиг хон жоо нь Женкод очих юм шүү.дээ. Женкогийнх учраас " ах"
нар саад хийгээгүй, ойлгомжтой байгаа биз !

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.185.44

Хариуцсан ажлаа үеийн үед хийдэггүй, авилга авахаас өөр бодолгүй төрийн албан хаагч сэтэртэй луйварчдыг 50% цомхотго.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.126.91.208

Төр засаг нь өөрсдөө ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй байж хол очиж гуц гацаа Чойжилсүрэн ээ. ТЭЦ-2 дээр хэзээ ажил нь эхлэх вэ. юу ч хийдэггүй ийм засаг огцорсон нь хамаагүй дээр

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.114.171

Төр засаг аж ахуйн ажлыг өөрөө гардан хийх гэж холион бантан хутгаж байхын оронд хувийн компаниуддаа зээл өгөөд цахилгаан станцууд бариулаачээ!!! Өрсөлдөөн үүсэг л дээ!! Үнэ тарифыг нь өөрсдөд нь өг!! Токоо таслуулах хүсэлгүй хэрэглэгчид нь илүү үнэтэй ч гэсэн найдвартай станцаас ток аваг л дээ!!! Төр бүхнийг хийнэ гэж улайрдагаа боль!!!

Avatar

Нэргүй 2024-12-31 202.9.40.99

Сайн байна. Одоо аль болох хурдан атомын цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулах хэрэгтэй. Хүйтэн уур амьсгалтай бүх улс атомын цахилгаан станцтай байхад манайх л байхгүй байна. Тэнэгдүү зарим хүмүүс болон оросын гар хөл болсон эх оронч гэх нөхдүүд эсэргүүцсээр байгаад өдий хүргэсэн. Атомын дунд оворын цахилгаан станц барьчихвал Оросоос эрчим хүчний хараат байдал алга болно. Жинхэнэ эх орончид үүнийг хүсэж байна.

Avatar

Нэргүй 2024-12-31 2.217.73.55

хөгжлийн гарц нь АЦС ⚡️👍

Avatar

Нэргүй 2024-12-31 103.57.92.217

АЦС-ийг Женко шууд л эсэргүүцнээ, троллууд нь аль хэдий ажилдаа орцгоосон ! Ураныг эсэргүүцээд байгаа чинь л АЦС-ыг сөрөн зогсож бгаа хэрэг ш дээ !

Avatar

123 2024-12-31 43.242.243.168

saihan medee bna. huwiin hewshilee sain demj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж