Орос, Украин цэргийн хоригдол солилцжээ

Хуучирсан мэдээ: 2024.12.31-нд нийтлэгдсэн

Орос, Украин цэргийн хоригдол солилцжээ

Орос, Украин цэргийн хоригдол солилцжээ

Орос, Украин улс 300 гаруй цэргийн хоригдол солилцсон байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Даваа гаригт олон нийтийн сүлжээгээр дамжуулан түүний баг 189 украиныг эх орондоо авчирч чадсан гэж мэдэгджээ.

Хариуд нь Оросын түрэмгийллийн эхний үе шатанд олзлогдсон, Украины зүүн хэсэгт орших Мариуполь хотын гангийн үйлдвэрийг хамгаалж байсан цэргийн алба хаагч болон Чернобылийн атомын цахилгаан станцыг хамгаалж байсан цэргүүдийг Москва руу илгээсэн байна. Мөн хоёр энгийн иргэнийг суллажээ.

Зеленский иэдэгдэлдээ "Бид хүн бүрийг Оросоос чөлөөлөхийн төлөө ажиллаж байна" гэж онцолжээ. Түүнчлэн, Арабын Нэгдсэн Эмират улс болон бусад түншүүдэд харилцан солилцоход зуучилсан явдалд талархал илэрхийлэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Даваа гаригт олон нийтийн сүлжээгээр Оросын 150 цэргийн албан хаагчийг Украинаас авчирсан тухай мэдэгдэв. Мөн тус яам Оросын цэргүүд Украины зүүн хэсгийн Донецк муж дахь сууринг хяналтдаа авлаа гэж мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж