Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өчигдөр /2024.12.30/ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг баярын өдрүүдэд амрахгүй, ажиллахыг үүрэг болгожээ. Ингэхдээ цахилгаан станцуудад очиж ажиллан, айл, өрх, аж ахуй нэгжүүдийн эрчим хүчийг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэн олгоход анхаарч ажиллахыг чиглэл болгосон байна.
Хэрэглээ өсөхийн хэрээр эрчим хүчний хомсдол үүсч, өдөр бүр шахам айл өрх, аж ахуй нэгжүүд цахилгаанаа таслуулж, чангалуулах болсон. Эрчим хүчний сайд ч “Энэ өвлийн турш эрчим хүчний хязгаарлалт хийнэ” гэдгээ урьдчилан анхааруулсан нь бий. Харин саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад орж, 150 МВт цахилгааныг эрчим хүчний системд нийлүүлж эхэлсэн. Мөн Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлэх болсон нь энэ салбарынхны нурууг амраахтайгаа болоод байна гэж хэлж болно. Гэвч тодорхой зохицуулалт хийж ажиллахгүйгээр энэ өвлийн эрчим хүчний оргил ачааллыг хэвийн авч гарахад хүндрэл гарч мэдэхээр байгаа тул Засгийн газраас Эрчим хүчний сайдыг станцад очиж ажиллан, салбарынхныхаа дуу хоолойг сонсох даалгавар өгсөн нь энэ аж.
Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд амрахгүй ажиллах сайдын тоонд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд сайд С.Одонтуяа, Ж.Батсуурь нар амрах эрхгүй болсон бол томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрч буй тул бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт ажиллах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээгээд байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-12-31 59.153.113.220
ЭНЭ МАШ ЗӨВ ШҮҮ … Аливаа удирдлагаа ард иргэд нь дууриаж хөгждөгийг олон жишээ дэлхийн түүхэнд байдаг …
Нэргүй 2024-12-31 202.126.89.216
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТ МОНГОЛ ОРОНДОО ШИНЭ ОНЫ МЭНД !!! КАБИНЕТ УРАГШАА 💕💕💕
Зочин 2024-12-31 139.5.217.162
Хаха, ажлаа хийхгүй, чадахгүй байгаа бол туучийнуудыг солих хэрэгтэй ш дээ
Нэргүй 2024-12-31 85.233.56.62
Ажил хийх гэж л сайд дарга болцгоосон юм байгаа биз дээ? Харин ч манай дарга нар дэндүү их амралч байгаа юм биш үү? Гишүүд үндсэн ажил болох хуралдаа ч суухгүй зугаалцгаадаг. Эрх ямбыг нь эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй!
S 2024-12-31 66.181.176.217
ANUSDI SEXSY AJIL XNE0955877BOOBN XXNO
Нэргүй 2024-12-31 59.153.114.171
Сайд нарын хэрэг байхгүй л дээ! Харин Төрийн н.б. дарга нь яамныхаа аппаратыг хэвийн жигд ажиллуулах ёстой!!!
Г.Ёндонгомбо 2024-12-31 103.145.234.101
Сайд станцид очоод яах ч юм билээ. Үгүй яахав шинэ жилийн мэнд хүргэж болох л юм. Ээлжийнхэн сайдад дуу хоолойгоо хүргэх гээд нэг газар цуглаж болохгүй ш дээ. Дор бүрдээ ажилтай хүмүүс.
Нэргүй 2024-12-31 202.9.40.99
Сайдуудад баяр хүргье. Хаяа ингэж байх нь ажилд тустай байж магадгүй.
Zochin 2024-12-31 202.9.40.58
Ar ger avgai huuhduudee huurch nuuts aamraguud deeree ochih gesen arga zali baihdaa.