Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор метро барихаар болж, холбогдох шийдвэр гарч, тендер ч зарласан. Хоёр үе шаттай зохион байгуулсан метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерт БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл метро барихтай холбогдуулж, өнөөдрийн байдлаар хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусчээ.
Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх бөгөөд нэг депотой, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барихаар төлөвлөлт хийж байгаа юм. Метро нь Толгойтоос-Амгалан өртөө хүртэл 17.7 км байх юм.
Метро барих ажил 2025 онд эхэлж, 2028 онд дуусах урьдчилсан төлөв гарсан.
3,600.44















































