Газарзүйн байршлаараа Монгол нь хоёрхон том хөрштэй жийргэвч улс. Эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж яваа жижиг улсын тоонд ордог. Үндсэн хуульдаа зааж өгснөөр парламентын тогтолцоотой ардчилсан улс гэж нэрлэгддэг, бичигддэг. Жижиг улсын аюулгүй байдал нь дипломат бодлогоосоо хамаардаг. Монголын дипломат бодлого нь Төрийн тэргүүний үзэл баримтлал, үнэт зүйлтэй холбогддог. Үндсэндээ Монгол Улс гадаад талдаа эвийг эрхэмлэн, энхийг сахиж, төвч бодлого хэрэгжүүлж буй нь нэг талдаа жижиг улсын амьд үлдэх арга, нөгөө талдаа У.Хүрэлсүх гэх хувь хүний мөн чанартай нь холбоотой. У.Хүрэлсүх бол ордны хананы зураг төдий биш түүхийн нэг дүр болж үлдэх асар том амбиц өвөрлөж яваа. Тэрбээр гадаад харилцаанд НҮБ-ын гишүүн орнуудтай “бүх улс бидний түнш” гэх бодлого хэрэгжүүлж буйн нэг нь алтай дамнасан гадаад харилцаа. Язгуураасаа хэл, соёл нэг Төвийн Азийн орнуудтай гадаад харилцааг идэвхжүүлэх нь улс орны эдийн засагт нэн тустай.
Гадаад харилцааны бодлого нь эдийн засгийн хөгжлийн гарц, гаргалгаа болдог. Иймээс Төв Азийн орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэх нь эдийн засгаа тэлэх гэсэн арга чармайлт байлаа.
2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан, Туркменистан, Казахстан, Франц, АНУ, Азербайжанд албаны болон төрийн айлчлал хийсэн. Тэгвэл Монгол Улсад Герман, Беларусь, Лаос, Бутан, Словени, Швейцарь, ОХУ, Вьетнам, Казахстан зэрэг есөн орны лидер айлчилсан юм. У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд Монголын гадаад харилцаанд шинэ сэргэлт гарсан. Түүний дипломат бодлогынх нь гол үндэс нь хоёр хөрштэйгөө эн тэнцэхүйц, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцаа. Шатарын өрөг дээрх нүүдэл гэвэл мэдрэмжтэй, оновчтой тоглож байна л гэсэн үг. Стан орнуудтай сайн түншийн харилцааг хөгжүүлж байж алтай дамнасан зах зээл рүү нээлттэй явж орно. Дээр нь дэлхий дахин Монгол Улс энхийг эрхэмлэж, эвийг сахихыг үргэлжид уриалж ирсэн. Энэ нь их гүрнүүдийн дундах жижиг улсаас дэлхийд өгөх гол месеж хийгээд гоё стратеги болсон.
Өдгөө Монгод Улс энх тайвны бэлгэ тэмдэг дэлхий заяар зарлуулж буй нь олон тулгуурт болоод төвийг сахисан гадаад бодлогын үр дүн. Гадаад бодлого гэдэг нь гэр доторх аюулгүй байдлын хамгаалалт гэсэн үг юм.
Нэргүй 2024-12-31 202.126.89.216
ЗАВСРЫН ҮЕИЙХЭН Улс Орноо СӨНӨӨЖ бусдадаа гай болох нь үндсэн нь ажил юмаө хөөрхий…..Завсрын үеийхэн хэзэээ ДУУСНААА .???
Нэргүй 2024-12-31 59.153.114.171
Авторитар дэглэмтэй 2 их гүрний хооронд хавчуулагдсан Монголын тусгаар тогтнолын гол баталгаа нь барууны том гүрний том хөрөнгө оруулалт!!! Орос, Хятадын өөдөөс сөрөх чадалтай барууны том гүрэн Монголд том хөрөнгө оруулбал түүнийгээ хамгаална, улмаар Монголыг ч хамгаална!!! Тийм ч учраас том хөрш маань барууны хөрөнгө оруулалтыг улайран эсэргүүцдэг, тавиулуудаараа эсэргүүцдэг, гутаалгадаг, гацаалгадаг!!!
зочин 2024-12-31 66.181.186.252
Барууны гол зорилго бол ОХУ БНХАУ-ыг бүх талаар сулруулж боломж гарвал устгах явдал Дэлхийд ганцаар ноёрхол тогтоож бусдыг атгандаа оруулж колончилж улс орнуудын баялагийг шимж сорж амьдрах явдал Үүнийгээ дэлхий нийтэд бараг ил зарлаж Украинд дайн өдөөж эдийн засгийн асар хүчтэй хориг тавьж өөр бодолтой хэмбэгуаг ч дарах устгах бололцоот бүхий л бохир аргыг хэрэглэж байна Барууныг царайчилж хоёр хөршийн эсрэг аливаа аргаар явуулга үйлдэх нь өчүүхэн бидэнд л муу Сүйрэхийн эхлэл
Нэргүй 2024-12-31 192.82.64.248
энийг бичсэн хүн , монгол хэлний дүрмийн болон утгын талаас огт дахиж хянаагүй байхаа, арай гэж л уншиж ойлголоо