Гүйцэтгэх засаглал дахь улс төрийн гурвал

Хуучирсан мэдээ: 2024.12.31-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэх засаглал дахь улс төрийн гурвал

Гүйцэтгэх засаглал дахь улс төрийн гурвал

Монгол Улс 1990 оноос хойш түүхэндээ 17 Засгийн газар байгуулж, 33 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнөөдөр ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ таван удаа хамтарсан Засгийн газар байгуулж ажиллажээ.

  • 2004 он Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН/
  • 2007 он С.Баярын хамтарсан Засгийн газар /МАХН+ИЗНН/
  • 2008 он С.Баяр хамтарсан Засгийн газар /МАХН+АН/ 2009 оны аравдугаар сард С.Баяр өвчний улмаас Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөж, түүний байгуулсан хамтарсан Засгийн газрыг С.Батболд үргэлжлүүлсэн юм.
  • 2012 он Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН+ИЗНН/
  • 2014 он Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН, МАН/
  • 2024 он Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар /МАН+АН+ХҮН/

Ийнхүү Засгийн газрын түүхэнд хамтарч ажилласан хугацаанд том төслүүд хөдөлсөн, эдийн засгийн эргэлт хийсэн шийдвэрүүд гарч байжээ.

Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед  Ардчилсан намтай хамтарсан үедээ Оюутолгой төслийн гэрээг үзэглэж байсан түүхтэй. Харин АН, МАХН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газрын үед Чингис бонд босгож эдийн засагт шинэчлэл авчирсан томоохон төслүүдийг хөдөлгөж байв.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАХН-тай хамтарсан үедээ Эрдэнэт үйлдвэрийг Монголдоо авчирсан түүхэн шийдвэр гаргаж байв. 100 хоногтойгоо золгож буй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорилго тавьсны эхлэл нь оны төгсгөлд парламентад олон жил маргаантай, улс төрийн босго давж чадаагүй явж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсөл болон Францын “Орано” групптай хамтран хэрэгжүүлэх ураны хөрөнгө оруулалтын төслүүд болж байна. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнес, хил дамнасан олон жилийн талцал болж ирсэн том төслүүдийг хамтарсан Засгийн газар ийнхүү эхлүүлж, ажил хэрэг болгохоор том амбицтайгаар ажиллаж байна.

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. МАН олонхын суудал авсан ч Ардчилсан нам, ХҮН намтай  хамтарч Засгийн газраа байгуулаад шинэ оны босгон дээр 100 хоногтойгоо золгож байна. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай, ерөнхий чиг үүргийн гурав, чиглэлийн 12, яамгүй дөрвөн сайдтайгаар ажиллаж байна. Хамтарсан Засгийн газарт МАН-аас 13 сайд, АН-аас 8, ХҮН намаас хоёр сайд томилсон.

Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх амбицтай байгуулсан.

Олон жил гацсан мега төслүүдийн гацсан шалтгааныг олж, улс төрийн намууд зөвшилцөж,  100 хоногтойгоо золгохтой зэрэгцэн үр дүнд хүрч эхэлж байна. Үүнийг 126 гишүүнтэй парламент ч дэмжиж ажиллаж байна.

2024 оны эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн болж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн,  11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан амжилттай ажиллаж байна гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүн онцолсон.

Улс төрийн олон намын тогтолцолцоотой ч улс орны эдийн засаг, олон нийтийн эрх ашигт нийцсэн том төслүүдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед, улс төрийн хамтралтай жилүүдэд эхлүүлж, хэлэлцэж, баталж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж