Монгол Улс 1990 оноос хойш түүхэндээ 17 Засгийн газар байгуулж, 33 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнөөдөр ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ таван удаа хамтарсан Засгийн газар байгуулж ажиллажээ.
- 2004 он Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН/
- 2007 он С.Баярын хамтарсан Засгийн газар /МАХН+ИЗНН/
- 2008 он С.Баяр хамтарсан Засгийн газар /МАХН+АН/ 2009 оны аравдугаар сард С.Баяр өвчний улмаас Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөж, түүний байгуулсан хамтарсан Засгийн газрыг С.Батболд үргэлжлүүлсэн юм.
- 2012 он Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН+ИЗНН/
- 2014 он Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН, МАН/
- 2024 он Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар /МАН+АН+ХҮН/
Ийнхүү Засгийн газрын түүхэнд хамтарч ажилласан хугацаанд том төслүүд хөдөлсөн, эдийн засгийн эргэлт хийсэн шийдвэрүүд гарч байжээ.
Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Ардчилсан намтай хамтарсан үедээ Оюутолгой төслийн гэрээг үзэглэж байсан түүхтэй. Харин АН, МАХН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газрын үед Чингис бонд босгож эдийн засагт шинэчлэл авчирсан томоохон төслүүдийг хөдөлгөж байв.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАХН-тай хамтарсан үедээ Эрдэнэт үйлдвэрийг Монголдоо авчирсан түүхэн шийдвэр гаргаж байв. 100 хоногтойгоо золгож буй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорилго тавьсны эхлэл нь оны төгсгөлд парламентад олон жил маргаантай, улс төрийн босго давж чадаагүй явж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсөл болон Францын “Орано” групптай хамтран хэрэгжүүлэх ураны хөрөнгө оруулалтын төслүүд болж байна. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнес, хил дамнасан олон жилийн талцал болж ирсэн том төслүүдийг хамтарсан Засгийн газар ийнхүү эхлүүлж, ажил хэрэг болгохоор том амбицтайгаар ажиллаж байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. МАН олонхын суудал авсан ч Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулаад шинэ оны босгон дээр 100 хоногтойгоо золгож байна. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай, ерөнхий чиг үүргийн гурав, чиглэлийн 12, яамгүй дөрвөн сайдтайгаар ажиллаж байна. Хамтарсан Засгийн газарт МАН-аас 13 сайд, АН-аас 8, ХҮН намаас хоёр сайд томилсон.
Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх амбицтай байгуулсан.
Олон жил гацсан мега төслүүдийн гацсан шалтгааныг олж, улс төрийн намууд зөвшилцөж, 100 хоногтойгоо золгохтой зэрэгцэн үр дүнд хүрч эхэлж байна. Үүнийг 126 гишүүнтэй парламент ч дэмжиж ажиллаж байна.
2024 оны эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн болж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан амжилттай ажиллаж байна гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүн онцолсон.
Улс төрийн олон намын тогтолцолцоотой ч улс орны эдийн засаг, олон нийтийн эрх ашигт нийцсэн том төслүүдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед, улс төрийн хамтралтай жилүүдэд эхлүүлж, хэлэлцэж, баталж байжээ.
Нэргүй 2024-12-31 66.181.181.134
Үнэнийг хэлхэд хамгийн бүтээлч ажиллаж буй УИХ, Засгийн газар. Үүнд атаархадаг хэсэг бүлэг байгааг олон нийт тодорхой мэддэг болжээ. 2025 он Монголулсын хөгжлийг ургашлуулах түүхэн жил болтугай.
Онгод 2024-12-31 66.181.176.106
Үхсэн нохой долоо эрчим хүчээ найдвартай болгож чадахгүй бж юун мега төсөл, хил холболт нь Энхсайхан, Элбэгдорж хоёроос долоон дор гэрээ, уран өол юун оюу толгой
S 2024-12-31 66.181.176.217
ANUSDI80955877
иргэн 2024-12-31 66.181.183.25
Оюунэрдэнийн ЗГ, УИХ 14н Мега төсөл хөдөлгөх нэрийдлээр олон тооны Хятадуудыг оруулж ирэх шийдвэр гаргаж Монгол улсын Тусгаар тогтнолын эсрэг маш Аюултай шийдвэр гаргалаа, Үүний үр дагаврыг Монголчууд бид удахгүй үзнэ,
Нэргүй 2024-12-31 202.9.40.36
Сайханбилэг болон Элбэгдорж нар Эрдэнэтийн 49 хувийг монголд авч ирээгүй. Энэ бол АН-ын суртал ухуулга юм. Гэрээгээрээ Оросын тал 49 хувиа зарахаар бол эхний ээлжинд Монголын Засгийн газарт санал болгон гэсэн байдаг. Гэтэл манай засгийн газарт санал болгосныг нь манай тал "хүлээж авах боломжгүй" гэж хариу өгөөд харин сахал Эрдэнэбилэг Элбэгдорж нар хувиараа мөнгө босгож авсан. Энэ бол луйвар байсан. Бид хэзээ ч 49 хувиасаа татгалзах учиргүй юм.
Нэргүй 2024-12-31 103.57.92.217
Нэргүй чи жинхэнэ хэт туйлширсан МАН-ын гишүүн, ямар ч логикгүй сэтгэдэг, улайм цайм мэлздэг, усан тэнэг толг ой юмаа !!!
Нэргүй 2024-12-31 103.57.92.217
Элбэгдорж нар Эрдэнэтийн 49 хуьийг Монголд авчираагү й…….Элбэгдорж нар хувиараа мөнгө босгож авчирсан……,
Нэг дор л эсрэг тэсрэг, хоёр өөр санаа ярьчихсан нтр….
МАН-ын " тэргүүн туршлага" л доо !!!
АН 2024-12-31 66.181.179.138
Та нар хэзээ ч авчирч чадахгүй. Та нар аьчирч чаддаг бсан вм бол өдийд бид төмөр замаа 100% аьчихсан бх бсан үнэн энэ.