ЛеБрон Жэймс: Би дахиад 5 эсвэл 7 жил тоглож чадна

ЛеБрон Жэймс: Би дахиад 5 эсвэл 7 жил тоглож чадна

ЛеБрон Жэймс: Би дахиад 5 эсвэл 7 жил тоглож чадна

Өнөө цагийн сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн шилдэг гэгддэг ЛеБрон Жэймсийн 40 насны төрсөн өдөр өчигдөр/2024.12.30/ тохиолоо. Мэргэжлийн сагсан бөмбөгт 40 насандаа түүн шиг тоглоно гэдэг бараг л боломжгүй мэт. Түүний насан дээр Майкл Жордан, Коби Брайант зэрэг домгууд зодгоо тайлчихсан, гавьяаныхаа амралтад гарчихсан байв. Гэтэл ЛеБрон одоо ч урьдын адил эзэрхэг тоглолтоо үзүүлж, Лэйкерсээ удирдан плей-оффын төлөө өрсөлдөж байна. Гэхдээ түүний зодог тайлах цаг мөч ойртож байгаа. Өөрөө ч энэ талаараа үе үе ам нээдэг.

Тэгвэл энэ удаа ярихдаа "Үнэндээ, хэрэв би үнэхээр хүсвэл дээд түвшинд, хэлэхэд эвгүй ч тав эсвэл долоон жил тоглож чадах байх. Гол нь хүсвэл шүү дээ. Гэхдээ би тэгэхгүй ээ" гэлээ.

ЛеБрон аль хэдийнэ NBA-ийн түүхэн дэх хамгийн урт удаан замналыг толилуулсан. Тэрбээр удаан тоглохгүй гэдгээ хэлсэн ч хэзээ зодог тайлах талаараа хэлсэнгүй. Энэ улирал тэрбээр 23.5 оноо, 9.0 оновчтой дамжуулалт, 7.9 самбар дунджилж буй.

ЛеБрон үргэлжлүүлэн "Өөрийгөө хаана байгааг мэдэх, одоо ч дээд түвшинд тоглож байгаагаа харахад инээдтэй шүү. Залуу хэвээрээ байгаа ч мэргэжлийн лигт тоглосон жилээ харахаар хөгшин санагдаж байна. Би 18 насандаа энэ лигт хөл тавьсан. Харин одоо 22 жилийг лигт өнгөрүүлсэн 40 настай юм шиг 20 настан энд сууж байна" гэжээ.

NBA-ийн түүхэнд ЛеБроноос гадна Винс Картер л 22 улирлыг өнгөрүүлжээ. Хамгийн гол нь ЛеБрон Жэймс хүүтэйгээ хамт нэг багт тоглож, хамтдаа NBA-ийн талбайд гарсан гэдэг нь урьд өмнө нь тохиож байгаагүй үйл явдал билээ.

Энэ жилийн Лэйкерсийн талаар ярихдаа ЛеБрон "Яг одоо бидэнд үнэхээр сайн баг байна. Бид энэ лигийн хэнтэй ч өрсөлдөхүйц гэж би бодож байна. Аваргын түвшинд байна уу? Аварга авч чадах уу? гэж үү? Үгүй ээ. Би тэгж бодохгүй байна. Бидэнд сайжруулах зүйлс олон бий. Бид хоёр шинэ залууг нэмлээ. Тэдэнтэй хэрхэн уусахаа харъя. Хөгжилтэй байх болно" гэжээ.

Лэйкерс саяхан Бруклин Нетс багаас Дориан Финни-Смит болон Шэйк Милтон нарыг солилцоогоор авч, Д’Анжело Расселлыг явуулсан.

Сэтгүүлч түүнээс замналаа аль багийн өмсгөлтэй өндөрлүүлэхийг хүсч байгааг нь асуухад ЛеБрон "Би энд байх дуртай. Энэ л миний төлөвлөгөө. Би энд замналынхаа сүүлийн мөчийг өнгөрүүлэх гэж ирсэн. Эндээ зодог тайлна. Гэхдээ би энэ салбарын бизнес хэрхэн өрнөдгийг мэдэхгүй тэнэг хүн биш. Гэхдээ л миний Лэйкерсийг гэх харилцаа бүгдийг харуулж байгаа байх" гэж хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.184.36

ирж байгаа цагийн дууг буцаж буй үеийнхэн дуулах хэрэггүй л гэдэг юм. энэ тун гүн ухагдхуунтай үг шүү.

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.114.239

Супер хүмүүст бол хамаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж