Ес дэх удаагийн парламентыг байгуулах УИХ-ын сонгууль товлосон ёсоор 2024 оны зургадугаар сарын 28-нд болж, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлэв.
Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа баталгаажуулах, олон намын төлөөллөөс бүрдсэн ардчилсан парламентат засаглалыг төгөлдөржүүлэх, сонгогчдын санал гээгддэггүй байх зэрэг олон эрх ашгийг нэгтгэн, УИХ-ыг 126 гишүүнтэй болгох тогтолцооны өөрчлөлтийг өмнөх УИХ-аас хийсэн нь сонгуулийн үр дүнд ийн баталгаажсан юм.
УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч, нийт 1341 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авсан нь холимог тогтолцооны үр дүн гэж тодорхойлж болно. Ингэхдээ УИХ-ын 126 гишүүний 78 нь том тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдсон. Мөн 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 25 хувийг эзэлж, Монголын парламентад шинэ дээд амжилт тогтоосон төдийгүй Азидаа ч тэргүүлж байна.
УИХ-д сонгогдсон 126 гишүүний тав нь казах үндэстний төлөөлөл бол 80 нь анх удаа парламентад сонгогдсон, харин 46 нь хоёроос дээш удаа сонгогджээ. Мөн шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай бол хамгийн ахмад нь 73 настай.
Мэргэжлээр нь тодотговол, инеженер 17, эрх зүйч, хуульч 29, эдийн засагч, санхүүч 40, хэл судлал, гадаад харилцааны мэргэжил эзэмшсэн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, социологич, физикч мөн сонгогджээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд 2.2 сая сонгогч бүртгэгдсэнээс 1.4 сая нь саналаа өгсөн нь ирцийн хувьд өмнөх сонгуулийг гүйцэхгүй ч саналаа өгсөн сонгогчийн тоо буураагүй өссөн болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос тодотгосон юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд 19 нам, хоёр эвсэл 14.9 тэрбум төгрөг, 820 нэр дэвшигч нийт 93.6 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулсан тухай албаныхан мэдээлсэн. Сонгууль бүрээр зардлыг бууруулах шаардлагатай тухай ярьж, хуульд өөрчлөлт оруулдаг ч хөрсөн дээрээ буудаггүйн жишээ энэ удаагийн 2024 оны сонгууль болж өнгөрснийг сануулах судлаачид бий. Харин тус сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн хувьд “Тойрог томссон нь зардлыг өсгөлөө” гэж тайлбарласан.
Сурталчилгааны самбарыг жижиглэхээс эхлээд мөнгө хэмнэх ямар л боломж байна, тэр бүгдийг ашиглаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан ч мөнгөтэй нь мөнгөгүйгээ “цохиж унаган” гарч ирсэн гомдол ч тасраагүй. Иймээс цааш, цаашдын сонгуульд мөнгөний хамаарлыг бууруулах нь чухал болж буй.
Орос, Хятад гэсэн хоёр том авторитар дэглэмтэй гүрний дунд орших, далайд гарцгүй, байгалийн асар их баялагтай ч 3.5 сая хүн амтай ардчилсан Монгол Улсад болох УИХ-ын сонгууль дэлхийн олон орны анхаарлыг татаж, чих тавин хүлээсэн.
Ажиглагчаа ч илгээсэн. Нийт 260 орчим ажиглагч ирж, сонгууль хуулийн дагуу болж чадаж байгаа эсэхэд хяналт тавьсан. Түүний нэг нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн газар байв. УИХ-ын сонгуулийг ажиглах хорооны тэргүүн, Элчин сайд Женнифер Браш “Олон нийтийн сүлжээг хязгаарлах зэргээр хэд хэдэн хязгаарлалтыг үл харгалзан нэр дэвшигчид сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч богино хугацаанд үргэлжилсэн албан ёсны кампанит ажил нь нөөц ихтэй, сайн тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явагдлаа. Цаашлаад УИХ-ын сонгууль дөхүүлэн цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу эрх олголоо” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ долдугаар сарын 2-нд анхдугаар чуулганаа хуралдуулж, шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр шинэ түүх эхлүүлэхээр ажилдаа орсон. Шинэ парламентын зорилго хувийн болон бүлгийн эрх ашгаас ангид байж, улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн ажиллахад орших учиртай.
УИХ-ын сонгуулиас дутахгүй “хар хор “гүйлгэсэн сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-нд орон даяар болж, сонгогч түмэн ирэх дөрвөн жилд аймаг, нийслэл, сум, дүүргээ төлөөлж ажиллах төлөөлөгч нараа сонгов. Орон нутгийн сонгуульд нийт 12 нам, эвслийн 17275 нэр дэвшигч өрсөлдсөн. Нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, НИТХ-ын 45 мандатын 40-ийг нь авсан бол Ардчилсан нам таван суудал авч ялагдал хүлээв. Аймгуудын тухайд Ардчилсан нам Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Ховд, Өмнөговь гэсэн 7 аймагт ялалт байгуулсан бол үлдсэн 13 аймагт МАН үнэмлэхүй олонхи болсон. Нийт 2,246,164 сонгогчийн 53,2 хувь буюу 1,120,109 иргэн саналаа өгсөн юм.
Blalalaa 2024-12-31 107.197.221.67
Tuvd banhar Putin I suganii us ene zurgand alga ban n****
Нэргүй 2024-12-31 202.9.41.66
Түрүүний бөөс хувхай өлөн хулгайч манж х***а хог шаарууд хүний юм хулгайлж гажигтсн хомсдлтой л******д.
зочин 2024-12-31 66.181.186.252
Хоёр хөршийн зүгээс манайд дарамт шахалт үзүүлээд байгаа зүйл байхгүй Харин хэвийн харилцаатай байж харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх санал л тавьж байна Бид асуудлаа хэнээс ч асуухгүй өөрсдөө шийдэж байгаа Харин манай тал баруунд хэт долигнож Украин шиг дайсагнавал хоёр хөрш мэдээж зүгээр суухгүй Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэгч л болох б**х Хоёр хөрштэй харилцаа муудвал бид л хохирно Зарим УИХ-ын гишүүдийн хувьд нэр төрөө өсгөхийн тулд том ярьж сайхан жүжиглэдэг
Нэргүй 2024-12-31 59.153.114.171
Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монголын маань тусгаар тогтнолын баталгаа нь ПАРЛАМЕНТын засаглал гэж боддог байлаа. Гэтэл энэ жил сонгогдсон 126 гишүүн улс орны суурь эрх ашгийг хөндөж заналхийлсэн ноцтой асуудлууд орж ирэхэд дарга нарынхаа заавраар ханараад юу ч хамаагүй батлаад явуулаад байх боллоо!! Энэ бол маш АЮУЛ-тай шинж шүү!!! Ганц Ерөнхийлөгчийг бол яаж ч эрхшээлдээ оруулж болно. Харин УИХ-ыг боломжгүй гэдэг худлаа болох нь байна??!! Сүүлийн үед 2 хөршөөс илт нөлөөлөх асуудал орж ирдэ
Нэргүй 2024-12-31 59.153.114.171
Сүүлийн үед 2 хөршөөс илт нөлөөлөх асуудал орж ирдэг боллоо! Цэнгүүн, Баярмаа, Лодойсамбуу г.м. шинэ гишүүд овоо шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа боловч тэднийг Тэмүүжин шиг амыг нь бариад дуугүй болгох байх даа гэж санаа зовж байна!!! За тэгвэл Монголын төр Орос, Хятадын тоглоомын засаг төдий л болж хувирна!!! УИХ-ын гишүүн гэдэг "үнэт" албан тушаалаа Эх орноосоо илүүд үзэх бэртэгчингүүд гараад ирсэн юм гэж үү???