Монгол Улсын хэмжээнд 1.160.000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас Нийслэл хотын хэмжээнд 804,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.Үүнээс өдөр тутамд 480.000-500.000 орчим тээврийн хэрэгсэл гудамж замын хөдөлгөөнд оролцож байна. Төвлөрлийн бүс буюу их тойруу дотор их дээд сургууль, цэцэрлэг болон иргэдэд үйлчлэх томоохон зорчилт хөдөлгөөн ихтэй төр захиргааны байр, сургууль цэцэрлэг, их дээд сургууль, үзвэр үйлчилгээний томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.
Хан-Уул дүүргийн 3-р хороо, Механик, тээврийн сургуулийн уулзвар нь Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойрууг Чингисийн өргөн чөлөөтэй холбосон хотын төврүү орох гарах хөдөлгөөний ачаалалд нөлөөлдөг томоохон уулзваруудын нэг юм.
Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас цагт дунджаар 2351 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагаас 194 буюу 8.3 хувь нь баруун, 829 буюу 35.3 хувь нь чигээрээ, 543 буюу 23.1 хувь нь зүүн, 785 буюу 33.4 хувь нь буцаж эргэх үйлдэл хийж байна.
Харин зүүн болон буцаж эргэх үйлдэл хийж байгаа 56.5 хувь буюу 1328 тээврийн хэрэгсэл нь тухайн уулзварын гэрлэн дохионы зохицуулалтын горимоос давсан хугацаа шаардаж байгаагаас Өгөөж, Баруун 4 зам, Бөмбөгөр, Хүнсний 1-р дэлгүүр, Гэсэр сүмийн уузварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, улмаар Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамжаар дамжин хотын төвөөс урагшаа Хан-Уул дүүрэг рүү зорчих хөдөлгөөнийг удаашруулдаг.
Иймд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тухайн уулзварын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хөдөлгөөн зохион байгуулалт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Тухайлбал, өмнө нь Нарны хорооллоос баруун чиглэлд Нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, Нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж Нарын гүүр лүү нийлж хотын төврүү орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин Нарны хороолол орохоор, Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв замруу нийлэхгүйгээр хойд чиглэлд “Туушин”-гийн урдуур явж мөн Нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас Нарын гүүртэй нийлж хотын төврүү зорчих (гурвалжингийн гүүр болон “Вагнер ази” компанийн урдах замаар зорчих тээврийн хэрэгсэл мөн) -оор хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дээрх хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой Алтай, Нарны хотхон (хороолол) доторх хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор дунд голын замын зүүн талын гүүрнээс баруун талын гүүр хүртэлх замыг зүүнээс баруун чиглэлд нэг чигийн хөдөлгөөнөөр мөн зүүн талын гүүрийг урдаасаа хойд чиглэлд, баруун талын гүүрийг хойноосоо урд чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөнийг зохион байгуулах юм.
Хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд дараах байдлаар өөрчлөлт оруулна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 124 чиглэлд 1133 тээврийн хэрэгсэл иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Нарны гүүрээр нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн 45 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Тухайн авто замын чиглэлийн өөрчлөлтийн хүрээнд Нарны гүүрэн доогуур тойрох хөдөлгөөн хийдэг Ч:61 Офицеруудын ордон – ТЭЦ 3 чиглэлийн замналд өөрчлөлт орж дунд голын замаас Механик тээврийн уулзвараар эгц нэвтрүүлэхээр маршрутыг төлөвлөсөн. Тухайн Ч:61 чиглэлийн хувьд өдөрт 11 тээврийн хэрэгслээр 10 минутын хүлээгдлийн хугацаатай иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Уг төлөвлөлт хийгдсэнээр уулзваруудын нэвтрүүлэх хурд ихсэж зогсоол дээрх автобус хоорондын хүлээгдлийн хугацаа багасах боломжтой байна.
лл 10 цагийн өмнө 192.82.65.103
энэ хэвьд амьдардаг хүмүүсээсээ эхлээд судалгаа авмаар юм. яаж ч бодсон чигээрээ яваад нөгөө яармагийн түгжрэлтэйгээ нийлээд хэзээ ч явахгүй л зам болно шдээ эргүү малнуудаа
Нэргүй 2024-12-30 202.55.188.102
Энэ ЗХУТ н захирал гэж IT мэргэжилтэй нөхөр байнга Алтай хотхоноор оролдоноо их сонин хонзон санадаг хүн байна шүү Алтай хотхоны уулзвараас гүүр давах нь зүүн эргээл, комбинат орох нь баруун эргээл явах юм байгаа биз дээ харин Нарны хороололд амьдардаг хүмүүс гэртээ харих гэж элгийг нь авахын байна даа зүүн эргэхийг нь хориглочихоор гүүрнээс дөнгөж буугаад баруун эргээд Алтай хотхоноос гарч байгаа машинуудтай нийлээд гүүрэн доогуур гороолоод 1 зам руу бүгд чихэх юм байна ш дээ
Нэргүй 2024-12-30 139.5.218.17
ингэснээр түгжрэл нэмэгдвэл хэн хариуцлага хүлээх …
Нэргүй 2024-12-30 59.153.112.250
эргүүтсэн жинхэнэ жонхууруулах л цанал санаачлага бна гэж харлаа . долоо хоног дараа шийдвэр буруу бжээ гээд халаглах байх даа , өөр гарц гараглаа ол . Вагнер азийн замаа /урдуур/ өргөтгөн засварлаач ээ.
Зочин 2024-12-30 192.82.65.103
Аливаа зүйлийг туршиж байж өөрчлөлт гарна. Тайлбарлаж байгаа улсууд нь овоо судалгаатай юм яриад байна лээ.
Иргэн 2024-12-30 192.82.64.220
Зүүн эргэхийг хоригловол замын түгжрэл багасна гэж ярьж, ойлгодог Замын загдаагийн дарга нартай улс яаж түгжрэл багасахгүй нь ойлгомжтой. Нарны гүүрнээс ирж байгаа машинууд нь зүүн иргэж чадахгүй, яармагаас ирж байгаа машинуудтайгаа доод уулзвар дээрээ нам зогсоод яармагаас ирж байгаа, Нарны гүүр давж байгаа машинууд нам зогсоод хэдэн жилийн өмнө зүүн эргэхгүй гэдгээ больсон шиг эргүү шийдвэр байна.
Нэргүй 2024-12-30 202.9.40.226
төсв 35 их наядыг хулгайлх санаархл таслн зогсоо эцстэ бүр тэнд эндгүй хэрэггүй хогийн шавар шохой цемент болгохгүй шүү. Ард түмнд 20 их наядыг олгноо уих зг үүрлсн манж х***а хог шааруудыг үтэр түргэн зайл2лж чаддаг улсууд олгож хийнэ.
Нэргүй 2024-12-30 139.5.219.141
2025 онд зүүн дөрвөн замаас Нарантуул захын хажуугийн төмөр замын доогуур автозамын нүхэн гарц хийнэ гэсэн амлалтаа биелүүлээрэй гэж хотын засаг дарга Нямбаатараасаа хүсч байна.Хотын шинэ удирдлага сайн ажиллаж байгаа дэмждэг улам сайн ажиллаарай амжилт хүсье
Нэргүй 2024-12-30 202.126.91.152
муу хийж бгааг бүгд мэднэ шүү пялдагаа
Нэргүй 2024-12-30 103.212.118.220
чамаас мянга илүү шүү! Энэ хүнд албыг загнуулан барин залгуулаад л яваа хүн. Хүний ажилд чам мэтийн тэнэгүүд л садаа болдог юм
ШААА 2024-12-30 66.181.178.127
ЯАМАР АЗГҮЙ ГАРУУД НЬ АЛТАЙ ХОТХОНД АМЬДАРДИЙМ БОЛОО
Нэргүй 2024-12-30 202.55.188.100
новшийн шуналтай гүлэг барьсан муу чанаргүй барилга.
Нэргүй 2024-12-30 202.126.91.190
Төсв нэртэй 35 их наядыг шаан гэж бодож бвал эндүүрвээ. 8 тэрбум 756 сая доллар асар их аймшгийн хулгай шүү.
Нэргүй 2024-12-30 202.131.225.53
малнууд элдэв замын чиглэл тодорхойлохдоо сайн харж, ажиглаж байж өөрчлөөрэй. тэгэхгүй хэн гэдэг дарга нь балай юм шийдчихсэн юм гэж асуумаар бодлогогүй өөрчилдөг шүү.