Замын хөдөлгөөн удирдлагын төв/ЗХУТ/-өөс өнөөдөр /2024.12.30/ автомашины замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хамгийн их ачаалал авч буй зарим уулзварт 2025 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн өөрчлөлт оруулан зохицуулах болсныг мэдэгдлээ.
Монгол Улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 804 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Улаанбаатар хотод өдөр бүр 480-500 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Өглөөний 07.00-09.00 цагийн хооронд, 19.00-21.00 цагийн хооронд Их тойруу доторх төрийн албан байгуулагаас үйлчилгээ авахтай холбоотойгоор тээврийн хэрэгслийн тоо энэ хэмжээнд хүрч байна.
Үүнтэй холбоотойгоор Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас цагт дунджаар 2351 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагаас 194 буюу 8.3 хувь нь баруун, 829 буюу 35.3 хувь нь чигээрээ, 543 буюу 23.1 хувь нь зүүн, 785 буюу 33.4 хувь нь буцаж эргэх үйлдэл хийж байна.
Харин зүүн болон буцаж эргэх үйлдэл хийж байгаа 56.5 хувь буюу 1328 тээврийн хэрэгсэл нь тухайн уулзварын гэрлэн дохионы зохицуулалтын горимоос давсан хугацаа шаардаж байгаагаас Өгөөж, Баруун 4 зам, Бөмбөгөр, Хүнсний 1-р дэлгүүр, Гэсэр сүмийн уузварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, улмаар Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамжаар дамжин хотын төвөөс урагшаа Хан-Уул дүүрэг рүү зорчих хөдөлгөөнийг удаашруулдаг.
Иймд 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс тухайн уулзварын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хөдөлгөөн зохион байгуулалт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Тухайлбал, өмнө нь Нарны хорооллоос баруун чиглэлд Нарны гүүрэн доогуур зорчиж байсан хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн болгон өөрчилж, Нарны хорооллоос гарахдаа зүүн гар тийш буюу урагш эргэж Нарын гүүр лүү нийлж хотын төврүү орох, хотын төвөөс нарны гүүрийг давж баруун эргэж гүүрэн доогуур зорчин Нарны хороолол орохоор, Алтай хотхоны оршин суугчдын тээврийн хэрэгслүүд төв замруу нийлэхгүйгээр хойд чиглэлд “Туушин”-гийн урдуур явж мөн Нарны гүүрэн доогуур гарч гүүрний зүүн талаас Нарын гүүртэй нийлж хотын төврүү зорчих (гурвалжингийн гүүр болон “Вагнер ази” компанийн урдах замаар зорчих тээврийн хэрэгсэл мөн) -оор хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дээрх хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой Алтай, Нарны хотхон (хороолол) доторх хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор дунд голын замын зүүн талын гүүрнээс баруун талын гүүр хүртэлх замыг зүүнээс баруун чиглэлд нэг чигийн хөдөлгөөнөөр мөн зүүн талын гүүрийг урдаасаа хойд чиглэлд, баруун талын гүүрийг хойноосоо урд чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөнийг зохион байгуулах юм.
Хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд дараах байдлаар өөрчлөлт оруулна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 124 чиглэлд 1133 тээврийн хэрэгсэл иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Нарны гүүрээр нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн 45 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Тухайн авто замын чиглэлийн өөрчлөлтийн хүрээнд Нарны гүүрэн доогуур тойрох хөдөлгөөн хийдэг Ч:61 Офицеруудын ордон – ТЭЦ 3 чиглэлийн замналд өөрчлөлт орж дунд голын замаас Механик тээврийн уулзвараар эгц нэвтрүүлэхээр маршрутыг төлөвлөсөн. Тухайн Ч:61 чиглэлийн хувьд өдөрт 11 тээврийн хэрэгслээр 10 минутын хүлээгдлийн хугацаатай иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Уг төлөвлөлт хийгдсэнээр уулзваруудын нэвтрүүлэх хурд ихсэж зогсоол дээрх автобус хоорондын хүлээгдлийн хугацаа багасах боломжтой гэлээ.
Зочин 2024-12-30 59.153.113.245
ганц урдаа түгжрээд бгаан бишшүүдээ багшийн дээдийн уулзвараа түгжэрдэггүй болгож үзээч тэнд цаг түгжрэх бол юуч биш
Нэргүй 2024-12-30 59.153.112.250
“Вагнер ази” компанийн урдах зам ыг засварлах , өргөтгөх ,,,, зам дагуух зогсоолуудыг захлан зайлуулах ,эгнээг өргөтгөх хэрэгтэй ….
Нэргүй 2024-12-30 85.233.56.62
Овоо үндэслэлтэй тооцоолол хийж эхэлж байгаа мэт байна. Ийм тооцоог УБ даяар хийж байгаа байлгүй дээ. Сайн байна!
Нэргүй 2024-12-30 202.126.91.135
Ajilguo heden s** nar tag gatsaaagaad baidag gerlen dohionuudaa saijruulaach. 6 buudliin hoinoos uragshaa chiglesnees avahuuaad
Нэргүй 2024-12-30 202.9.41.51
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
ХҮН 2024-12-30 66.181.161.147
Алтай болон нарны хорооллын оршин суугчдаа та нараас өөр хүмүүс бас амьдардгийг санаарай
ЗОЧИН 2024-12-30 203.91.115.55
УУЛЗВАР БОЛГОН ДЭЭР ИЙМ АЖИЛ ХИЙГЭЭЧ. БАГШИЙН ДЭЭДИЙН ХОЙНООСОО БАРУУН ЭРГЭЖ БАЙГАА АВТОБУС ГОЛ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ТЭГНЭЭД ГАЙ БОЛОХ ЮМ АА. ТЭНД ЗОГСОЖ БАЙГАА ЦАГДАА НЬ СЭТГЭЛГҮЙ ЁСТОЙ н**ш.
Алтай 2024-12-30 66.181.161.147
Алтай хотхоны зүүн талын гарцыг бүрмөсөн хааж байж асуудал шийдэгдэнэ.Хэдэн авгай гарч жагсана биз тэрнээс айх хэрэггүй
Нэргүй 2024-12-30 66.181.180.70
тиймээ энэ уулзвар дээр зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй, урдаасаа хойшоо хотын төв рүүгээ зорчих хөдөлгөөн МИС-ийн уулзвараас болж түгжирдэг, улмаар тус түгжрэл нь мишээл экспо, цаашлаад яармагийн гүүр хүртэл түгжрэл үүсэх нөхцөл болдог
Нэргүй 2024-12-30 66.181.180.218
Бөөрөлт баян? World Wine гээд байгаан биш үү. Ютерн гэхийн U-Turn буюу буцах эргэх . wtf