Ц.Баатархүүгийн ажлын тайлан ба амбиц!

Ц.Баатархүүгийн ажлын тайлан ба амбиц!

Ц.Баатархүүгийн ажлын тайлан ба амбиц!

УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн гурван намаас бүрдсэн Хамтарсан засаг байгуулагдсан агаад АН-д найман яам/хороо/ өгсний нэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас АН-ын гишүүн Ц.Баатархүү тамга гардаж авснаас хойш таван сар өнгөрч буй юм. Товчхондоо бол, хагас жил шахуу хугацаанд Ц.Баатархүү Монголын цахим хөгжлийн салбарыг толгойлсон гэж хэлж болно. Таван сар гэдэг нь ажил хийх хүнд их, шалтаг заасан хүнд бага хугацаа. Тэгэхээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт өнгөрсөн хугацаанд ямархуу шинэчлэл хийгдсэн бэ гэдэг нь зүй ёсны асуулт юм.

НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг цахим засаглалын индексээр Монгол Улс 28 байраар урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн нь том амжилт. Нүүдэлчин монголчуудын хувьд цахим засаглалд шилжсэнээр зардал мөнгөн, цаг хугацааны багагүй хэмнэлт гарах болсон. НҮБ-ын цахим засаглалын индексийг тооцохдоо боловсон хүчин, цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр дүгнэдэг.

Боловсон хүчний үзүүлэлтээр 0.7,

Цахим үйлчилгээний үзүүлэлтээр 0.8,

Харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр 0.9 оноо авсан.

Энэ нь төрийн үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм.

Түүнчлэн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр “бэхжиж буй” түвшинд Монгол Улсыг үнэлжээ. Хэдхэн жилийн өмнө кибер аюулгүй байдал монголчуудаас хол сэдэв байсан. Тэгвэл албан газар төдийгүй хувь хүмүүс хүртэл кибер аюулгүй байдлаа хамгаалахад анхаарах болсон нь нэг ололт. Гэхдээ гадаад, дотооды мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар олон ажиллагаа, боловсон хүчин, техник технологийн хувьд хүчин чадлаа сайжруулах шаардлагатай байгаа аж. Энэ хүрээнд Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал”-ын үнэлгээг хийлгэж байгаа юм байна. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг бэлтгэж эхэлжээ.

Үүний зэрэгцээ, Монгол Улс нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй юникорн компани төрүүлэх үүднээс стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн виртуал бүс байгуулжээ. Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус найман дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

  • Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй байршлаас үл хамааран татварын болон татварын бус 8 төрлийн хөнгөлөлт эдлэнэ.
  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно;
  • Экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно;
  • Виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгоно;
  • Хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгоно;
  • Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгоно;
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргана;
  • Экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны компанид олгоно;
  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлнэ;
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцно.

Ингэснээр мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх, эдийн засгийн таатай орчинд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт татах бодит боломжийг бүрдүүлж байна.

Дэлхийн дроны зах зээл 2023 онд 33.7 тэрбум ам.долларт хүрч 2030 он гэхэд 54.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Үүнээс 24.6 тэрбум ам.доллар нь дроны үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээл бөгөөд энэхүү өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Монгол Улс хөл нийлүүлэн алхах эхлэл тавигдлаа. Тодруулбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн мэргэжлийн байгууллага болон сонирхогчийн үйл ажиллагаанд дрон ашиглах зориулалтаар туршилтын бүсийг нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгуулахаар болжээ. Дрон туршилтын төв байгуулснаар алслагдсан бүсүүдэд яаралтай түргэн тусламжийн хэрэгсэл хүргэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэхээс гадна дроны технологид суурилсан инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэх гэнэ.

 “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх хавраас БНСУ-ын технологиор Монголд дрон угсарна. Мөн БНСУ-аас дроны эрх зүйн зохицуулалт, техник, технологи болон хүний нөөц бэлтгэх кноу-хоу хуримтлуулах боломж бүрдэж байна.

Их Британи, Казакстан, Эстони, Сингапурзэрэг орны хиймэл оюун ухааны стратегийн харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаанд үндэслэн 2025 онд “И-Монголиа” нэгдсэн платформыг хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. Гэх мэтчилэн цахим хөгжлийн салбарт багагүй реформ хийж байна.

Б.БАТ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-30 59.153.86.200

Paypal нэвтрүүлэх ажил юу болж байна аа?

Avatar

Зочин 2024-12-30 103.168.34.179

хүний эхлүүлсэн ажил дээр амжилттай тууз хайчилсан хүн

Avatar

зочин 2024-12-30 192.82.66.30

төрийн албан хаагчдын цахим ур чадвар хандлагыг өөрчлөх талаар онцгой анхаарах хэрэгтэй ялангуяа статистик мэдээллийг утсаар world exsel ийн файлаар авдаг хэвээрээ л байна

Avatar

Нэргүй 2024-12-30 202.55.188.106

хийх ёстойгоо хийж байж ингэж худлаа пропорч байдгаа боль арчаагүй худлаа гарууд ингэдэг юм

Avatar

Сансархүү 2024-12-30 43.249.106.38

Aжлыг нь дүгнэх эрт байна аа.

Харан байж бичээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж