Азербайжаны онгоцны хар хайрцагийг Бразил руу илгээнэ

Хуучирсан мэдээ: 2024.12.31-нд нийтлэгдсэн

Азербайжаны онгоцны хар хайрцагийг Бразил руу илгээнэ

Азербайжаны онгоцны хар хайрцагийг Бразил руу илгээнэ

Азербайжаны агаарын тээврийн "J2-8243" онгоц Казахстанд осолдож, 38 хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн Лхагва гаригт гарсан. Тэгвэл тус онгоцны хар хайрцагийг Бразил руу илгээхээр болсныг Казахстаны засгийн газрын эх сурвалжууд мэдээллээ. Осолдсон "Азал" онгоцыг Бразилд үйлдвэрлэсэн тул Азербайжан, Орос улсуудтай зөвлөлдсөний эцэст ийм шийдвэрт хүрчээ. Энэ нь ч нислэгийн нөхцөл байдлыг ил тод мөрдөн шалгах Азербайжаны шаардлагад нийцсэн шийдвэр болсон юм.

Чикагогийн конвенцийн 13 дугаар хавсралтын стандартын дагуу мөрдөн байцаалт явуулж буй бүс нутаг нь хар хайрцагийг уншуулах, код тайлах улсыг сонгох эрхтэй байдаг аж.

Казахстан уг шийдвэрийг зарлахаас хэдхэн цагийн өмнө Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев "Онгоц Оросын дээгүүр нисч байхдаа галд өртсөн. Цахим дайнд хяналт тавих боломжгүй болсон. Орос энэ асуудлаар ам таглах гэж хэдэн өдөр оролдож байна. Оросын эрх баригчдын дэвшүүлж буй хувилбарууд гайхаш төрүүлж байна. Эхний гурван өдөр бид Оросын зүгээс төөрөгдүүлсэн хувилбарууд л сонслоо" гэжээ.

Осолтой холбогдуулан Азербайжан ОХУ-д гурван шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт, Оросын тал Азербайжанаас уучлалт гуйх ёстой. Хоёрдугаарт, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Гуравдугаарт, гэмт этгээдүүдийг шийтгэн, хариуцлага хүлээлгэж, хохирсон хүмүүст нөхөн олговор олгох ёстой гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн Бямба гаригт уучлал гуйснаар эхний шаардлага хэдийнэ биелсэн гэж үзэж байгаа аж. Путин энэ ослыг эмгэнэлт явдал гэж нэрлэсэн ч Москвагийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж