Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр зам, Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эдгээрт Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн байна.
Төрийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж тус хорооны ажлын албаны ажиллах журам, үндэсний хорооноос ойрын хугацаанд яаралтай хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж холбогдох яамдаас санал авах ажлыг зохион байгуулж байна. Мөн үндэсний хорооны гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдааныг 2025 оны эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.
Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж шийдлийг танилцуулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, автомашинаас агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахууны талаар, дулаалгын шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.
- “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах туршилт хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх ажлыг зохион байгуулах,
- Яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх,
Сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшингийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримталж, угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг тараах, - Улаанбаатар хотын 2019-2020 онтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний барьцалдуулагч, мидлингэд шилжилгээ хийж, дүгнэлт гаргах,
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлнэ
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх талаар нийтлэг журам баталсан байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Уг журамд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн болон санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Үүнд:
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах;
- Байгаль орчинд ээлтэй дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
- Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй хороолол барьж байгуулах;
- Авто замын сүлжээг өргөтгөх;
- Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх;
- Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг Сангийн яамнаас зөвлөмж болгосон загвараар боловсруулжээ.
Нэргүй 2024-12-30 202.131.225.242
Мега төсөл нэрийн дор чонор борооноор гэдэг шиг Монголд ашиггүй юм хийх гээд байна уу гэсэн хардлага төрж байгаа шүү. Ялангуяа гашуунсухайт гацн модыг холбосон төмр зам яригдахтай зэргэцээд нүүрсээ хятадуудад 16 жил 40 доллараар өгнө гэж дуулдсан. Хамгийн хардлага төрүүлж байгаа нь ЭТТ-ийн онч хараа, бор толгой гэсэн хоёр ордыг нээж ашиглах тухай яриа гарч эхэлж байна. Энэ хоёр орд дээр хятадуудыг эзэн суулгах гээд байгаа юм шиг байна шүү. Нэг орж ирсэн хятад хүн эргэж гарнаа гонж шүү.
Нэргүй 2024-12-30 202.131.225.242
16 жилийн хугацаа нь дуусаад за одоо манайх энэ хоёр орд дээр өөрстөө үйл ажиллагаа явуулъя үндэсний оператор компани оруулъя гэхэд тэгвэл манайх танайхаас нүүрс авахгүй хил хаана гээд шантааж хийнэ. Анхнаасаа хятадуудын шантаачинд орохгүй байхаар нухцтай хандах хэрэгтй.з.энхболдын үед авч чадаагүй таватолгойг одоо хил холболотйын төмөр замаар шантаачилж эзэн суух санаатай байгаа мэт харагдаж байна. Бас үүнд манай ЗГ их үүрэг оролцоотой оролцоод байгаа мэт хятадын талын аллдагдсан боломж гэж х**
Нэргүй 2024-12-30 202.131.225.242
ху.цаад унах болж. Ер энэ оюу-эрдэнэ ЕС д Монгол Улсын ЕС юм уу хятадын талын Монголын хэргийн түр хамаарах түшмэл юм уу. Цаашдаа мега төслүүдээ бид энэ галч хүүд хариуцуулж хийх нь зөв юм уу буруу юм уу эргэлзээ дагуулсан олон асуудал байна шүү. Оюу-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд юм бол Монголын эрх ашгийг ярь. Битий Монголын төрийн индэр дээрээс хятадын талын алдагдсан боломж гэц улин ху.цаад унгас алдаад хятадуудад сэдэл сэтгэл өгөөш өгөөд бай гэж хэлмээр байна.
Хотын уугуул иргэн 2024-12-30 66.181.178.19
Энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Утаагаар зориуд хордуулж иргэдийг а.лж байна, эрчим хүчний үнийг эрс нэмсэн, сэргээгдэх эрчим хүчний төлбөр гээч юмыг иргэдээс гаргуулж МСS- д шилжүүлж байна, шуудангийн хайрцаг ны жилийн түрээс 12,000 төг. байсныг 10 дахин нэмэгдүүлж 120,000 төг. болсон. Цааш нь ярих уу яахав…
Нэргүй 2024-12-30 76.220.74.140
Богд хайрханы тунeлийг л болчих бусад нь болж байна. Үргүй зардал гаргаж өр тавих ямар дуртай золигнууд вэ. Зочин
Нэргүй 2024-12-30 202.55.191.130
UB hotiig teley gevel Bogd khan Uuliig nuhelj tunelen zam tavihaas uur garts bhgui.
Нэргүй 2024-12-30 202.9.40.36
Эдгээр төсөл хэрэгжвэл улс орны хөгжилд их нэмэртэй юм даа. Гэвч дотоодын дайснууд төслийг хэрэгжүүлэхгүйн тулд хорлонтой ажлуудыг ээлж дараалан явуулах нь гарцаагүй. Тэд юу төлөвлөж байгаа болдоо. Монгол орныг дотоодын эсэргүү хүч л доройтуулна. Тийм маш том түүхэн туршлага Монгол улсад байгаа. Түүхээсээ сургамж огт авдаггүй нөхөд дөө.Хувь заяа нь л мэдэж дээ
1 2024-12-30 202.21.115.165
Danh ooroo tusluudee anhaarahgui yu gej baigaa nohove kkkkkkkkk