Гандан, 32-ын тойргийн айлуудыг шингэрүүлсэн хийгээр халаана

Гандан, 32-ын тойргийн айлуудыг шингэрүүлсэн хийгээр халаана

Гандан, 32-ын тойргийн айлуудыг шингэрүүлсэн хийгээр халаана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр /2024.12.30/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.


Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд 150 мянга орчим түүхий нүүрс түлж, агаар бохирдуулж байна. 150 мянган тонн түүхий нүүрсийг жилд түлнэ гэдэг нь 100-гаад мянган өрх түүхий нүүрс түлсэнтэй тэнцэж байна. Энэ байгууллагуудын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр боллоо. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь одоог хүртэл 1960-аад онд ашиглаж байсан зуухыг ашигладаг. Гар ажиллагаатай бөгөөд түүхий нүүрс түлдэг. Энэ төвийг төвийн дулааны нэгдсэн шугамд нэн яаралтай холбохоор шийдвэрлэлээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангадаг уурын зуухууд байдаг. Эдгээрийг газанд шилжүүлэх.

БНХАУ агаарын бохирдлоо бууруулсан туршлагыг судалж, мэргэжилтэн урьж авч ирэх ажлыг хийх гэж байна.

Нано технологийг түлшинд хольсноор утаа буурдаг, хоруу чанар нь багасдаг. Түлшийг шинжилгээнд өгсөн, хүний эрүүл мэндэд хоргүй гэдэг дүгнэлт гарсны дараа туршилт хийнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 0 давхаргын нүүрсийг түлшинд ашиглахаар ярьж байгаа. Одоо хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшийг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс хойш хэрэглэхгүй байх зорилт тавиад ажиллаж байна гэлээ.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар:

-Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна. Утаагүй эсвэл яндангүй бүс гэдгийг тодорхой оруулж өгье гээд ажиллаж байна. 2025 онд Яндангүй бүсэд харьяалагдаж байгаа газруудад гэр эсвэл байшинд гал түлэхийг хориглоно. Улаанбаатар хотод  байгалийн шингэрүүлсэн хий нэвтрүүлнэ. 40  мянган айлыг шингэрүүлсэн хийд холбохоор ажиллаж байна.

Үүнд, барилгажсан дүүрэг хороод орно.

Драгон төвийн хойноос эхлээд III, IV хорооллын хойд талын дэнж, Гандан, 32 -ын тойргийг эхний ээлжинд яндангүй бүсэд хамруулахаар төлөвлөөд явж байна. 40 мянган айлыг хийд холбоно. Зарим яндангүй бүсэд хамаарч байгаа өрхийг керосинд шилжүүлэхээр судалгаа хийгээд явж байна.

Баянхошуу, Шар хад дэд төвийн хүрээнд ирэх онд 520 айл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 3858, нийт 4378 айл орон сууцанд орохоор байна.

Нийслэлийн хэмжээнд 95 мянган монгол гэрт иргэд амьдарч байгаа. Эдгээр айл өрхүүдээс 32 мянган айлын зуухыг давхар шаталттай зуухаар хангана. Тендертээ энэ шаардлагыг тавьсан.

Мөн 95 мянган айлын гэрийг дулаална. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ ажлыг хийнэ.

Сайдын хэлсэнчлэн түүхий нүүрс хэрэглэж байгаа уурын зуухуудыг ирэх 2025 онд газ руу эсвэл цахилгаанаар холбох боломжит хувилбар луу шилжүүлэх зорилт тавьсан.

2666 нам даралтын зуух байгаа. нам даралтын зуухыг бусад төрлийн эрчим хүч рүү шилжүүл гэдэг үүрэг өгсөн.

“Тавантолгой түлш” компанийн түүхий эдийг солихоор тооцоо судалгаа хийгээд явж байна. Хөх нүүрс буюу хагас коксоор солих. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 0 давхаргын нүүрсийг угааж баяжуулаад сайжруулсан түлшнийхээ түүхий эдээр сольъё гэпэг байдлаар судалгаа хийгээд явж байна. Холбогдох лабораторид дээжийг хүргүүлсэн.  Ойрын өдрүүдэд хариу нь гарна. ТЭЦ-2, 3, Амгалан дулааны станцын шүүлтүүрийг шинэчилнэ” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2024-12-30 202.9.40.90

ажил хийсэн нэртэй дундаас нь мөнгө цохих арга . одоо дорвитой юм хж л бвал яамаа даа гэхээс

Avatar

Зочин 2024-12-30 202.179.25.84

ЭХЛЭЭД ТӨРХИНЫ АСУУДАЛАА ДАРАА НЬ
ТОГТОЛЦООНЫ АСУУДЛАА ШИЙДЧИХВЭЛ УТАА ТЭР ДОРОО ШИЙДЭГДЭХ БОЛНОООО

Avatar

Зочин 2024-12-30 59.153.113.245

утаанд зарцуулах бүх зардлыг яндан буулгаж газар чөлөөлөхөд зарцуул бодит үр дүн гарна

Avatar

Зочин 2024-12-30 59.153.113.245

1, хороололын арын дэнжийн хэдхэн айлыг яах гэж бнаа жил бүр бохирдлоороо тэргүүлдэг хэсэгт арга хэмжээ авах биздээ Одонтуяа нямбаатар 2юуч хэлэхгүй л байгаа шүү

Avatar

Уншигч 2024-12-30 122.201.31.43

Тэр шингэрүүлсэн хий нь хаана байгаа болоод энэ авгай ингэж том том баагаад байгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2024-12-30 203.23.49.49

Энэ х*******н хурлийз авгай Монголын төрөөс үайл

Avatar

Нэргүй 2024-12-30 203.23.49.49

Дарьэх Дамбадаржааг хийгээр халаа

Avatar

Нэргүй 2024-12-30 66.181.180.80

хотын төвд ганданг шингэрүүлсэн хийгээр халаана гэдэг нь зөв шийдвэр бна, харин 95000 айлын гэр дулаалж өгнө гэхийг ойлгохгүй бна. Хүний өмнөөс амьдарч бгаа юм шиг байдгаа болиочээ.

Avatar

Нэргүй 2024-12-30 59.153.86.81

яахав дээ гэр дулаалаад л өгнө биз бэрдийн нүдэнд далай харам гэж тэр дулаалганд 44 н их наяд орно гэж үү
Орон сууцжуулах л чухал даа халуун дулаанаа шийдсэн ч хөрсний бохирдол тартагтаа туллаа шүү

Avatar

Нэргүй 2024-12-30 202.131.225.242

Тавантолгой ордоос метан хий гарч байгаа. Австралийн 3 компани туршилтын цооног нээж шатаалт явуулж байгаа гэж байсан шүү. Өөрт байгаа энэ мэт боломжуудаа ашиглмаар байна шүү. Түүнээс биш шингэрүүлсэн хий хэрэглэнэ гээд бас нэг юмаар гадны улсын хараат болмооргүй байна.

Avatar

Нэргүй 2024-12-30 85.233.56.62

Одонтуяа гайгүй сайн ажиллах найдлагатай мэт байна. Зөв бүхнийг чинь ард түмэн дэмжинэ шүү!

Avatar

Нэргүй 2024-12-30 59.153.87.56

худ бхоо

Avatar

Зочин 2024-12-30 66.181.184.167

Хамгийн их бохирдолттой утаатай 1-р хорооллын яах гэж байна .Ордон тойрсон гэр хорооллоор түлшээр халаана гээд байх юм . Хамгийн их утаатай бохирдолттой газруудаараа арга хэмжээгээ аваад яваач дарга нараа

Avatar

Нэргүй 2024-12-30 66.181.177.53

Гандангийнханг нүүлгээч

Avatar

Зочин 2024-12-30 202.55.188.39

Одонтуяаг гэр хорооллын хамгийн ядуу айлуудтай хамт 1 сар амьдруулбал учрыг нь ойлгох байх. Мах цусаараа мэдэрнэ гэдэг шиг.

Avatar

Нэргүй 2024-12-30 202.179.2.18

ажилгүй, залхуудаа л ядуу байгаашдээ..

Avatar

Нэргүй 2024-12-30 106.208.185.201

Уучлаарай Улаанбаатар хотод яндангүй бүс гэж үгүй билээ Приусгүй бүс олчихоорой, олдвол тэд нүүрсэн яндагүй ч яндантай хаха

Avatar

Нэргүй 2024-12-30 66.181.178.81

хужаагын унаган нутаг утаагүй, цэвэр цусны баянхошуу дуусна

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-12-30 202.21.110.94

ДАШВААНЖИЛТАЙГАА ХАМТ ДАХИАД ДЭЛБЭ ҮСЭРЧ ДЭЭ …………..ЭЭ ХӨӨРХИЙ МОНГОЛЧУУДАА ГЭЖ…………….

Avatar

шар 2024-12-30 66.181.164.23

Тогны үнэ нэмсэнээс болоод хойд зуслан чиглэлийн хэдэн мянган өрх цахилгаан шалны халаалтаа зогсоож галлагаа руу шилжсээр байна МАН ы малнуудаа утаа чинь бүүр л нэмэгдээд байна, эх үүсвэр дээр нь очиж судлаачээ маанагуудаа ул суурьтай

Avatar

Иргэн 2024-12-30 66.181.184.98

Монгол хүн баян болсон ч өлөн нь ер арилахгүй байсаар өөрөө ертөнцөөс арилах юм даа!!! Олон өлөн баячуудыг хорголоо тоолсоор хорвоогоос арилхыг харлаа маш харамсалтай гунигтай!!! Ямар ч буян мэдэхгүй хүнд сэтэрхий тэвнээр ч туслахгүй мэдэхгүй!!! Хойч үеийнхээ маань мөн адилхан цахилгаан дулаан, түлш түлээ, газыг болж өгвөл үнэгүй авчих гээд чичрээд дайраад байх юм!!!ккк

Avatar

Улаанбаатар 2024-12-30 103.57.92.252

Нийт хотын оршин суугчдын амьд явах, эрүүл амьдрах эрхийг хангасан нийслэл хотын дотор гэр хороолол. нам даралтын зуух яндан хорьсон хууль гаргачихад л болно

Avatar

Мөнх 2024-12-30 66.181.189.29

Нано технологийг түлшинд хольсноор утаа буурдаг, хоруу чанар нь багасдаг.

Энэ юу гэсэн өгүүлбэр вэ? Хөөрхий ийм юм ярьж бгаа амьтан яаж утаа бууруулах вэ дээ.

Avatar

Нэргүй 2024-12-30 192.82.64.248

ямар санхүүжилтээр 95 мянган айлын гэрийг дулаалах гэж байнаа,

Avatar

Нэргүй 2024-12-30 139.5.218.17

цахилгааны үнээ хямдруулахад утаа багасах бус уу

Avatar

Зочин 2024-12-30 139.5.217.162

эх үүсвэр нь байхгүй байхад үнийг хичнээн хямдруулаад яах вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж