ОНЫ ХҮН: Монгол БУДДА

ОНЫ ХҮН: Монгол БУДДА

Тэрбээр их гүрнүүдийн анхаарлын төв цэг төдийгүй энэ цагийн ачааг жижигхэн нуруун дээрээ үүрч яваа эгэлгүй нэгэн. Есдүгээр богд жанч халахын өмнө шавь нартаа “Би Монголдоо төрнө. Буцаж ирэхдээ ганцаараа ирэхгүй” гэж ерөөл тавьснаар хойд дүр нь хоёулаа болж ирсэн гэх үлгэр домог мэт яриа сүсэглэх нэгэнд үнэн, сүжиггүй нэгэнд үгүйсгэлтэй санагдаж мэднэ. Гэвчиг ихэр заяанд төрсөн тэдний нэг нь ирээдүйд Монголын оюун санааны удирдагч болох их хувь тавилангийн эзэн болох нь үнэн бөлгөө.

“NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “ОНЫ ХҮН”–ийг тодруулж ирсэн. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа, уран бүтээлээрээ олон нийтэд эерэг, сөргөөр нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог.

Цагийн хүрднээс улиран одож буй 2024 оны "ОНЫ ХҮН”-ээр Аравдугаар Богд Жавзундамбатанг тодруулж байна.


Халхын их хамба Чойжамц Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Аравдугаар Богд бол бурханы шашинд агуу үйл бүтээх гэгээнтэн” болохыг айлдсан байдаг.

Тэгвэл Төвөд судлаач Г.Ням-Очир “….Богд бол Чингис хааны хойт дүр юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хааныг хаан ширээнд суулгах ёслолын урд Монголын ард түмнээс "алтан навчит өргөмжлөл” буюу ”хааны үнэмлэх” өргөжээ. Тэр дотор ”Энэтхэгийн Ашок хаан буюу Буддын шашныг Грек Ром хүртэл тэлэн дэлгэрүүлсэн номт хаан болоод Төвдийг нэгтгэсэн Соронзонгомбо хаан, Богд Чингис хааны алтан урагт мэндэлсэн Түшээт хааны хөвгүүн Өндөр гэгээн түүний хувилгаан бидний хаан” хэмээн томьёолжээ. Соёмбо-төвд-монгол бичгээр бичсэн энэ чухал баримт бичиг одоо Монголын үндэсний номын сангийн үнэт ховор номын фондод хадгалагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хосгүй үнэт өвөөр бүртгэгджээ. Яг одоо номын санд очоод үзсэн ч бүх хүнд нээлттэй байгаа….” гэж нэгэн нийтлэлдээ онцолсон бий.

Өдгөө эх нутагтаа, буддын бусад шавь нарын адил сурч, хүмүүжиж яваа Х Богд бурхан шашны үйл хэрэгт өөрийн биеэр оролцох болсон билээ. Х Богд хэнийд төрсөн нь зуудугаар асуудал. Гагцхүү Монголдоо эргэн мэндэлсэн нь, их гүрнүүдийн хатуу, зөөлөн бодлогын хавчлага дор тунамал дүртэй Богдоо тодруулсан нь халхын заяа их болохыг харуулсан их үйл хэрэг юм.

Х Богд нь 2015 онд төрсөн, Төрийн соёрхолт математикч Ч.Алтаннарын ихэр хөвүүний нэг нь юм.

Ардчилал ялснаар монголчууд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй болсон билээ. Богд Жавзундамба хутагтын институцийг сэргээх бодлого 1990 оноос эхэлсэн байна. 1999 онд IX Богдыг Монголд анх залж иржээ. IX Богд тодорхой хугацаанд амьдарч байгаад улс төрийн нөхцөлөөс болж Монголоос явсан байдаг. Харин  2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдыг Монгол Улсдаа залж, 2010 онд Монгол Улсын иргэншил олгосон байна.  Түүнийг 2011 онд Монгол бурхан шашны тэргүүнээр өргөмжилсөн байна. Тэрбээр 2012 онд нирваан дүрийг үзүүлжээ. Харин 2016 онд Дээрхийн гэгээн Далай лам Монголд зочлохдоо "Аравдугаар Богд Монголоос төрсөн" болохыг зарласан юм.

Богд гэдэг нь Будда гэсэн утга бүхий үг гэвэл Монголд Будда мэндэлсэн нь Монгол дэлхийн оюун санааны болон энх тайвны төв болох бошго ерөөл биелэлээ олж буйн илрэл. Эдийн засгийн агуулга, ач холбогдлын хувьд дэлхийн олон сая буддистуудын зорин ирэх аялал жуулчлалын брэнд бий болно.

Анхдугаар богд Өндөр гэгээн соён гэгээрүүлэгч, соёлын том зүтгэлтэн байсан бол монголчуудын хамгийн сайн мэдэх наймдугаар Богд Монголын тусгаар тогтнолд түүхэн үүрэг гүйцэтгэсэн улс төрийн том мяндагтан байлаа.

Тэгвэл Х Богд түүхэнд хэн болж үлдэхээ өөрөө шийднэ. Товчхондоо, тоглоомын Богд байх уу, эсвэл Монголын оюун санааны их удирдагч болох уу гэдгийг цаг хугацаа харуулах юм. Монголын Бурханы Шашны тэргүүн Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын өлмий бат оршиж, номын их үйлс нь дэлгэрэх болтугай.

NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”

  • 2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
  • 2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД
  • 2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
  • 2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
  • 2010 он: Сүхбаатарын БАТБОЛД
  • 2011 он: Доржсүрэнгийн БОЛД
  • 2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2013 он: Ринчиннямын АМАРЖАРГАЛ
  • 2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ
  • 2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД
  • 2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА
  • 2017 он: Халтмаагийн БАТТУЛГА
  • 2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
  • 2019 он: Хөх Монголын ХҮННҮ РОК
  • 2020 он: Covid-19
  • 2021 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • 2022 он: Энхбатын АМАРТҮВШИН
  • 2023: Дэмбэрэлийн ЧОЙЖАМЦ

"NEWS" агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
222
ТэнэглэлТэнэглэл
59
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-31 103.57.92.170

Богдын мэлмий бат оршиг. Гайхалтай нь ардчилагч болж жүжиглээд Монголыг дээрэмдэж баяжсан эрүүгийнхэн. дахин дахин оны хүн болсон нь тоглоомуу

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.114.239

Хүүхийн эрхийн эсрэг хүчирхийлэл

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.113.54

хөөрхөн Богддоо эрүү энх сайн сайхан
бүгдийг хүсьё та энэ мөхөж байгаа улсын
аврал болох болтугай.. энэ хулгайч луйварчин
төрийг цаашид яах эрхийг болох л хэрэгтэй

Avatar

Otgonbayar 2024-12-31 139.5.218.108

Хөмөрсөн тогоонд мөд гэрэл орохгүй нээ. Монголын асуудал уул уурхай , хулгай зэлгий биш энэ мухар сүсэг л дээ.

Avatar

Eej 2024-12-31 139.5.216.210

Энэ БАТҮҮЛ ОДОО ЮУ ВЭ
ХЭДЭН УЛАА ОНЫ ХҮН БОЛЧИХСОН ЮМ.
АНУУСНУУД ОНЫ ХҮН БОЛОХ ДУРТАЙ БАЙЖ

Avatar

Зочин 2024-12-31 202.55.188.39

Сүхбаатар , Чойбалсан , Цэдэнбалын гавъяаг мартагнуулж хүмүүсийн тархийг угаах гэсэн МАН АН-ынхны нууц хуйвалдааны тоглоом. Очиж очиж газар ухаж баяжсан шуналтнаас гэгээрсэн шүтээн нь төрөх юм гэнэ !!

Avatar

Иргэн 2024-12-31 66.181.178.72

Оны ч хүн гэх шиг. Юу хийсэн? Юу хийж чадах? Энэ хүүхэд шүү.

Avatar

Нэргүй 2024-12-31 1.46.222.79

Богдын минь мэлмий тэнүүн байж өлмий нь бат орших болтугай.

Avatar

ийм 2024-12-31 108.176.27.211

хүүхэд нуруун дээрээ ямар гэнэ үү ачаа үүрээд нтр гээд үнэхээр солиорчих юм

Avatar

Зочин 2024-12-31 76.32.162.139

Тэртээ 2010 -аад онд IX богд жанч халахаасаа өмнө шавь нартаа “Би Монголдоо төрнө. Буцаж ирэхдээ ганцаараа ирэхгүй” гэж ерөөл тавьснаас хойш Монголын залуучууд богдоо төрүүлхийн тулд унтах завгүй ор хөнжилдөө оволцолдож байсан нь саяных байлаа. Одоо аравдугаар богдтой болж бишрэх шүтээнтэй болсон Сүтэгтэн олонд болон Богдоо сайн сайхан, Монголын гэрэлт ирэдүйн төлөө сэтгэл , бишрэлээ хөгжөөж байхыг ерөөе

Avatar

Д.Раднаабазар 2024-12-31 103.57.93.57

Дээрхийн гэгээнтэн маань Хятадаас өрсөж Монгол орноосоо Аравдугаар богдыг тодруулсанд би маш их баярлаж явдаг хүн. Хэрэв тэгээгүй бол Хятадын төр касаг манай богдыг Хятадаасаа тодруулах гэж байсан ба манай зарим хийдийн томчуул түүнд оролцож байсан юм шүү. Биднийг Хятад богдод мөргүүлэх далд зорилого байсан гэж би боддог. Ямар ч байсан Монгол нутгаасаа 8-р богдын гэрээслэл ёсоор тодорсон Х богддоо эрүүл энх эрч хүч аз жаргалыг ерөөе.

Avatar

Нэргүй 2024-12-31 85.233.56.62

Хөх Монголын ХҮННҮ РОК, Covid-19 гэж монгол хүмүүс үү? Сонин нэртэй хүмүүс байна. Ямар гавьяа байгуулсан хүмүүс вэ?

Avatar

S 2024-12-31 59.153.115.195

BOOWN XXNO ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.185.75

Гэгээнтэй амар аигалан морил….

Avatar

Нэргүй 2024-12-31 103.57.94.101

Манжийн харанхуй үеийн боол чинь энэ богд гээд байгаа бацаануу

Avatar

mnbvc 2024-12-31 176.66.87.78

Гэгээнтэн амгалан морил

Avatar

Үнэн 2024-12-31 202.55.188.117

АНУгийн иргэн богд гэх хүүг, АНУ иргэнээ өмөөрөн анхаарлаа хандуулан гэж хэлсэн гэдэг…Хойд төрөл гэж жоохонд нь аав ээжид нь танай хүү мөн байж магадгүй гэж итгэл төрүүлээд тодоруулдаг жүжгийг дүр тодоруулах гэдэг юм байна…Энэ хүний цус нь Монгол ч,биe нь АНУ учир би лав итэгдэггүй…

Avatar

Нэргүй 2024-12-31 202.55.188.106

azi garaltai amerik irgen gesen vg ymuu, Mongolia d 2irgenshiliig zuwuurdgvi bizdee,

Avatar

Үнэн 2024-12-31 202.55.188.117

Батаа гээд докторын ярилцлага дээр АНУ иргэн тул
АНУ иргэнээ анхааран гэж Монголын шашин,төрд мэдэгсэн гэсэн.Далай лам чинь АНУгийн тагнуул шүү дээ…

Avatar

Нэргүй 2024-12-31 122.201.31.168

Шашин шүтдэггүй ээ. Гэхдээ нүдэнд дулаахан хөөрхөн хүү байна. Богд гэхээр л сөхөрч унаад амьд бурхан гэж боддог үе биш шүү дээ. Эрдэмтэй хүний хүү байна хоцрогдсон сүсэгтэй ламын шашнаа шинэчилж ядаж Монгол хэлээрээ номоо уншдаг болгож үзээрэй. Харь хэлээр ерөөл ч юмуу бүү мэд бувтнаад өргөл барьц аваад байхаар сонин санагдаад байдаг юм.

Avatar

Нэргүй 2024-12-31 213.230.80.128

Өлмий бат орших болтугай!

Avatar

Нэргүй 2024-12-31 202.180.219.28

erdem nom ni delgersen oroin deed bogd zonhov bagshaasaa dutahgyi mundag tergyyn bolooroi.tegeed ene avtobus hoolnii gazruud oo-iin oroond bolon olon niitiin gazar gar utsaa oriluulaad yavaa zerlegyydiig goeltoi bolgoj nomhotgood ogoorei gej hysie.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.180.219.28

zandaahyygiin enhbold yaaj onii shildeg hyn bolson yum be.

Avatar

Алтай 2024-12-31 139.5.219.112

Богд болж төрсөн бяцхан хөвүүндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эрдмийн дээдийг хүртэж ивээл хайраа дэлгэрүүлж яваарай хэмээн ерөөе

Avatar

Балдан 2024-12-31 139.5.219.53

Богд гэгээнтэнд орд өргөөг нь буцааж өгч, шавь нарыг нь татвараас чөлөөлвөл их буян болно.

Avatar

Оогий 2024-12-31 59.153.113.233

Монголд шашин хэрэггүйэ одоо урагшаа харж хөгжихөөл урьтал болгомоор байнаа яюун богд мод хэнд ч хэрэггүйэ31_37 онд лам нарыг цөөлсөн шигээ шашинг цөөлмөөр байнаа

Avatar

Нэргүй 2024-12-31 85.233.56.62

Ковид 19 гэдэг монгол хүн байсан юм байх даа?

Avatar

Нэргүй 2024-12-31 202.180.219.28

2019 0nd hyn todruulaagyi gesen yg yum busuu

Avatar

mongol 2024-12-31 66.181.176.243

богдын маань өлмий бат оршиж, бие дагшин тунгалаг, ихийг бүтээх болтугай

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.182.238

Богдын өлмий бат оршиж шашин амьтны тусыг ихэд бүтээх болтугай

Avatar

Авир 2024-12-31 202.126.90.232

Мэлмий тунгалаг,өлмий бат орших болтугай.Мөнх тэнгэр ивээг

Avatar

Зочин 2024-12-31 59.153.114.98

Юунд ч итгэдэггүй байж энэ хүүхдийг бол. Монгол хүн итгэж байсан юм уу.

Avatar

Нэргүй 2024-12-31 85.233.56.62

Одоогоор юу ч хийж чадаагүй, чадахгүй балчир хүүхдийг элдэв балай ажилдаа татаж оруулаад, нэрийг нь барж солирцгоохоо болиоч! Хүүхдийг ядахдаа тайван байлгаач! Үнэхээр хэлэх үг ч олдохгүй юм. Өөрсдөөрөө л оролдоцгоогооч, тэнэгүүд ээ!

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.113.175

Богд Жавзандамба хутагтын мэлмий тунгалаг өлмий бат оршиг

Avatar

Нэргүй 2024-12-31 202.126.90.139

Хайран хүүхэд.Үхэр монголчууд нэг хүн, нэг гэр бүл, нэг үндэстнээ ч устгахаас ч сийхгүй босоо хөх, тэнгэр заяатнууд.10 жил гацаасан төмөр замын холболтоо мега төсөл гэж хэлэнгүүт шууд итгэж тийм гэж үхэр шиг мөөрнө.

Avatar

Алтай 2024-12-31 139.5.219.112

Монгол биш чи зүгээр зайлаа

Avatar

Шударга АРД 2024-12-31 66.181.186.161

Шарын шашин дэлгэрч, тэмбүү бөөсөндөө баригдаж, г*** тэмбүүтэй Богдод духаа цөөртөл мөргөдөг байсан 1910 онд тавтай морил. Дурын этгээдийг богд, гэгээнтнээр өргөмжилж, уул овоо тахиад улс орон хөгждөг бол Монгол Улс цэнгэлийн манлайд хүрэхээр боллоо. Улсын төсвөөр ингэж хэрэггүй, үрэлгэн зардал гаргах хэрэг байна уу? Монгол Улсад шарын шашин дэлгэрч байсан үед Монгол Улс дандаа уруудан доройтож байсан түүхтэй.

Avatar

Зочин 2024-12-31 139.5.219.112

чи зүгээр өөрийгөө бодоод холд оо кк чамаар дутахгүй ээ

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.184.36

сайхаан сайхан, гадна улсын хавчлага дундуур Богдыгоо тодруулж чадсан нь тун бахархууштай, тэнгэр бурхад бидний цөөхөн монголчуудыг үргэлж ивээх болтугай.

Avatar

Нэргүй 2024-12-31 103.57.93.84

хөөрхөн юмаа хүүхэд бол хүүхэд л юм даа Богдын лагшин тунгалаг оюун санаа төгөлдөр байхыг ерөөе

Avatar

Зочин 2024-12-31 202.55.188.39

Хүүхэд бүхэн хөөрхөн. Тэр тусмаа малчин айлын хүүхдүүд өлчир чийрэг өхаөрдөм хөөрхөн.

Avatar

Зочин 2024-12-31 103.212.116.101

ХБогдын өлмий бат оршиж, саруул ухаан, мэргэн бодлогоор ард түмэндээ их тус хүргэх болтугай.

Avatar

Зочин 2024-12-31 66.181.161.137

Хулхи богд

Avatar

Шударга АРД 2024-12-31 66.181.186.161

Шарын шашин дэлгэрч, тэмбүү бөөсөндөө баригдаж, г*** тэмбүүтэй Богдод духаа цөөртөл мөргөдөг байсан 1910 онд тавтай морил. Дурын этгээдийг блгд, гэгээнтнээр өргөмижлж, уул овоо тахиад улс орон хөгждөг бол Монгол Улс цэнгэлийн манлайд хүрэхээр боллоо. Улсын төсвөөр ингэж хэрэггүй, үрэлгэн зардал гаргах хэрэг байна уу? Монгол Улсад шарын шашин дэлгэрч байсан үед Монгол Улс дандаа уруудан доройтож байсан түүхтэй.

Avatar

ЗОЧИН 2024-12-31 203.91.115.51

ТӨСВИЙН МӨНГИЙГ ХЯЗГААРГҮЙ ҮЕ УДМААРАА ИДЭЖ БАЙГАА МАН Ы ХУЛ ГАЙ Ч УУДАД ТОХИРОХ ҮГ БАЙНА.

Avatar

Zochin 2024-12-31 98.52.62.180

Чи битгий сүржигнээд бай Улаан Оросыг дагаад
гийгүүлсэн нь хаана байгаа юм Ууж идэх нь АРХИ
яриж хийх нь РЕЗДА гаас өөр юу байгаа юм шэт

Avatar

Зочин 2024-12-31 139.5.219.112

чи Оросоор ч бичиж чаддаггүй юм байна ш дээ ккк

Avatar

Нэргүй 2024-12-31 66.181.161.93

За наад комнтерны суртал чинь хол явахгүй сонсохоос дургүй хүрч байна өнгөрсөн зууны хар зүүдээ

Avatar

Шударга АРД 2024-12-31 66.181.186.161

Богд тэмбүүгийн сүүлийн шатандаа орсон, г*** байсан гэдэг нь бодит үнэн түүх.

Avatar

Зочин 2024-12-31 139.5.219.112

тархи угаасан байвал чи яг яах уу баталж чадахгүй юм ярижээ явахдаа ичиж амаа хааж яв

Avatar

Del 2024-12-31 202.55.188.120

hog

Avatar

Б 2024-12-31 202.55.191.130

Буддын шашны төв нь манай Монгол улс болоосой. Тэгвэл дэлхийн Буддистууд монголд минь цугларан бясалгал, залбирал хийдэг болчихвол сайханаа?
10-р Богдын өлмий бат оршиг.

Avatar

хүннү 2024-12-31 202.9.46.182

Сайн бүхэн дэлгэрэх болтугай. Зөв хүнээ оны онцлох хүнээр тодруулсан байна. Монголчуудын заяа буян их юм даа.

Avatar

Нэргүй 2024-12-31 203.91.115.51

10 -Р БОГДЫГОО ОРОЙДОО ЗАЛСАНААР МОНГОЛ ТУУРГАТАН ХАЛИМАГ ТУВА БУРИАД ӨВӨР МОНГОЛ АХ ДҮҮ НАРТАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ ЧАДВАЛ ХОЁР ХӨРШИЙН ЗӨӨЛӨН ХАТУУ ХҮЧИЙГ СААРУУЛЖ БОЛОХ ЮМ ДАА.

Avatar

Нэргүй 2024-12-31 64.119.29.63

МОНГОЛ БУДДА ХҮҮДЭЭ ҮЙЛС АЖИЛ ЗОРИЛГО НЬ БҮТЭЖ ДЭВШИН ДЭЭШИЛЖ ДЭГЖИН ХӨГЖИХИЙГ ЕРӨӨЕ.

Avatar

Нэргүй 2024-12-31 59.153.114.166

үхсэн хойноо мангар пацаан

Avatar

Нэргүй 2024-12-31 202.9.46.182

атаач гөлөг хуцмой.

Avatar

Зочин 2024-12-31 139.5.219.112

чамаас илүү төрсөн хүн дэ ккк

Avatar

Зочин 2024-12-31 202.55.188.39

МУ-ыг тонон дээрэмдэгч хятад угсааны хүмүүс л оны шилдгээр тодорч байсан юм байна. Тиймээс энэ 10-р Богд хэн бэ ? гэдэг нь тодорчихлоо.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.126.89.240

Мундаг аавын хүү, Монгол түмний оюун санааны агуу удирдагч болоорой. Бүх үйлс нь дэлгэрэх болтугай.

Avatar

Зочин 2024-12-31 202.55.188.39

Богдын эцэг гэх хүн Баярцогтын ярьдаг ОТ-н хэдэн мянган хувисагчийг зохиож төрийн шагнал авсан гэх юм.

Avatar

зочин 2024-12-31 66.181.184.160

бүх хүн төрөлхтөнийг шашин нэтгэнэ. зан заншил ёс суртахуун шашинд бна

Avatar

зочин 2024-12-31 203.23.199.2

Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын өлмий бат оршиж, номын их үйлс нь дэлгэрэх болтугай.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.9.46.64

This is the national tragedy of the mongolians.

Avatar

211212 2024-12-31 202.131.225.242

Согтуу иван болоод ө.мхий хар хятадын монгол дахь суурин тагнуулууд болон тэднээс санхүүждэг троллууд мөн орос хятадын эрлийзүүд тэдэнд таван халтар юанаар худалдагдсан эх орноосоо урвагч нар л Монголын үүх түүх өв соёл ер нь Монголын гэсэн болгон руу шүлсээ үсчүүлж дайрч доромжилж байдаг юм. Яахав сайны хажуугаар саар гэж байх л зүйл. Монголчууд бид хэрсүү байхад болно.Х-р Богд маань насандаа ахдсан ачаа үүрч яваа даа. ялангуяа орос хятадууд сандарч байгаа.

Avatar

Зочин 2024-12-31 139.5.219.112

мэдрэлээ үзүүлж бай авах нэг ч саруул эрүүл үг алга ккк

Avatar

Нэргүй 2024-12-31 202.126.91.184

yuch oilgocongvi,sharin shashin chin tuvduus garaltai tuwdiin shashin soyl gej ywdag bizdee,,?tuwd chin hytadiin dotood muj bizdee,???

Avatar

Нэргүй 2024-12-31 122.201.31.66

Оны хүн биш Олигарх хүн гэвэл илүү ононо. Халхын заяа их ээ их. Халхын заяагаар энэ улс өөдлөж явна. Монгол гэх боловч угтаа Халхчууд л байна. Гэхдээ ингэж гоомойрсон үйлдлээр усагнаад байвал бид тэр заяаг удахгүй хөмөрнө. Тиймээс болгоомжтой байцгаая!

Avatar

Нэргүй 2024-12-31 202.131.229.50

Энэ Элбэгдорж, Бат үүлийг онцлах хүнээр тодруулсан байхын. Богд маань энэ хүмүүстэй дүйцүүлж байгаа юм уу

Avatar

Zochin 2024-12-31 98.52.62.180

Мууч сайнч чиний одоо солиорч байгаа чинь
хараагаад байгаа энэ 2 хүний нөлөө юм шүүдээ
Социализмын үед чи ингэж солиорох юм бол
шууд ШОРОН

Avatar

Зочин 2024-12-31 202.55.188.39

Найзалж нөхөрлөж явсан С.Зоригийнхоо амийг хөнөөчихөөд ардчилал хүний эрх гэж хуцдаг Элбэгдорж , Бат-Үүл нарыг өмөөрч байгаа нохдууд энэ 2 хулигаануудын ачаар улсын өмч байгалийн баялгийг хувьдаа луйвардаж авсан хулгайч нар гэдэг нь тодорхой.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.126.91.184

hudlaa yrij hvn gvtgej suudagaa boliohee,naad2hvn chin tvvhend tertei,tergvi altan vsgeer bichigdej vldsen,

Avatar

Нэргүй 2024-12-31 202.55.191.194

21-р зууны шинжлэх ухаанч зуунд шашинд харанхуй мухраар шүтсэн Монголчууд хөөрхий

Avatar

Монгол хүү 2024-12-31 64.119.29.63

БИ СӨНӨСӨН ТАНГУДЫН ХААН "БУРХАН-Ы ШАШИН" -Г БИШ, ЖИНХЭНЭ ГЭГЭЭРЧ АРИУССАН БУДДЫН ШАШНАА ШҮТДЭГ МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА…

Avatar

Нэргүй 2024-12-31 202.131.225.242

Х-р Богдын маань өлмийн бат мэлмийн тунгалаг байж номын цагаан буян арван зүгтээ дэлгэрэх болтугай. Би шүтлэггүй болхи нэгэн боловч геополитик ОУ ын байдлыг өчүүхэн сонирхдог хүний хувьд Х-р Богд гэгээнтнээ сэтгэлдээ гүн хүндэтгэн дээдэлж байгаа билээ. Х-р Богд Халх Жэвзүндамба болвоос Өвөрмонголын 49 хошуу баргамонгол, буриадмонгол, тагна урианхайн монгол буюу тагна тува, халимаг монголчууд Чингисийн гал голомтыг асаан санхиж суугаа НҮБ-д бүртгэлтэй Монгол Улс руугаа тэмүүлэх хөшүүрэг болох юм.

Avatar

Нэргүй 2024-12-31 202.9.40.36

Монгол улсдаа сайн үйлс ихийг бүтээх болтугай

Avatar

Нэргүй 2024-12-31 103.120.115.194

Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын өлмий бат оршиж, номын их үйлс нь дэлгэрэх болтугай

Avatar

Б.ЕСҮХЭЙ. 2024-12-31 59.153.112.59

Энэ ерөөл Бат Сайхан орших болтугай! УМ МАНИ БАДМИ ХУМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж