"Газпром" ирэх сарын 1-нээс Молдав руу хий нийлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2024.12.30-нд нийтлэгдсэн

"Газпром" ирэх сарын 1-нээс Молдав руу хий нийлүүлэхгүй

"Газпром" ирэх сарын 1-нээс Молдав руу хий нийлүүлэхгүй

ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компани ирэх сарын 1-нээс Молдав руу хийн нийлүүлэлтээ зогсооно гэж мэдэгдлээ. Европын холбоонд нэр дэвшигч Молдав улс өрөө төлөөгүй учир ийнхүү эрчим хүчний хязгаарлалтын хүрээнд яаралтай арга хэмжээ авчээ. Түүнчлэн Молдавын байгалийн хийн оператор "Молдовагаз"-тай байгуулсан гэрээгээ цуцлах зэрэг цаашдын арга хэмжээг ч бас авч магадгүй аж.

"Газпром" нь хийн түлшээр ажилладаг "Куциурган" цахилгаан станцад хий нийлүүлдэг. Тус станц нь Молдавын багагүй хэсгийг эрчим хүчээр хангадаг. Станцыг 2004 онд Приднестровийн эрх баригчид хувьчилж, улмаар Оросын төрийн өмчит компанид зарсан байна. Барууны чиг баримжаатай Молдавын засгийн газар хувьчлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Эрчим хүчний хангамжаар зэвсэглэсэн гэж Молдав улс Москваг буруутгаж буй.

ОХУ энэ өвөл эрчим хүчний хангамжаар хааж боож магадгүй гэж үзсэн тул Молдавын парламент энэ сарын эхээр эрчим хүчний салбарт онц байдал тогтоохыг дэмжсэн. Энэ хүрээнд тусгай комисс байгуулж, хэд хэдэн арга хэмжээг баталсан байна.

Газпромын нийлүүлэлт зогсохтой зэрэгцээд Молдавын засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Үүнд, нийтийн болон худалдааны барилга байгууламжийн гэрэлтүүлгийг 30-аас доошгүй хувиар хязгаарлах зэрэг багтах юм.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж