Үндэсний статистикийн хорооноос 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулжээ. Улсын хэмжээнд 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь малын тоо толгой өмнөх оноос 7 саяар буюу 10,9 хувиар буурсныг харуулсан юм. Тоон мэдээллээс харвал тэмээн сүргээс бусад малын тоо толгой буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Тодруулбал, адуу 4.7 сая болж 3.1 хувиар буурсан бол үхэр 5.1 сая болж 5.2 хувиар буурсан байна. Тэгвэл хонь 24.5 сая болж 16.7 хувиар буурсан бол ямаа 22.9 сая болж 6.9 хувиар тус тус тоо толгой нь буурсан байна. Харин тэмээ 480.6 мянга болж 1.4 хувиар өсчээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал тоолуулж малын тоогоороо тэргүүлжээ. Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал, Төв аймаг 4.2 сая толгой мал, Архангай аймаг 4.1 сая толгой мал, Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулж малын тоо толгойгоор дээрх таван аймаг тэргүүлсэн байна.
2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тус тус тэргүүлжээ.
2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн 42.5 хувийг хонь, 39.8 хувийг ямаа, 8,8 хувийг үхэр, 8,1 хувийг адуу, 0,8 хувийг тэмээ тус тус эзэлж байна. Улсын хэмжээнд 2024 онд нийт 16.1 сая төл бойжуулсан байна. Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 3.9 сая, бойжсон төл 2.3 сая толгойгоор буурсан байна.
Улсын хэмжээнд 9.3 сая толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Хорогдлыг малын төрлөөр авч үзвэл хонь 5.0 сая, ямаа 2.9 сая, үхэр 792.4 мянга, адуу 553.8 мянга, тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогджээ.
Зочин 2024-12-30 139.5.216.144
малын хөлийн татвар нэмээд нарийн тооцоод аваад ирэхээр бодит хэмжээндээ ойртож бган ахиад ч буурч магадгүй.. зээл нтр авахын тулд цаасан др зориуд өсгөж тооцож тоолуулдаг штээ. тооллогын комиссыг амархаан аргалаап
Бат инженер 2024-12-30 202.9.41.85
Малаа тоолж чадахаа больж. Статистик мэдээнд итгэхэд бэрх болж Зүй бус хорогдол гэдгээ худлаа гаргасан байна. Малчид идсэн зарсан малаа зудаар хорогдсон гэж бичүүлэх болж гэнэ лээ шүү. Тэрийг нь шалгаж байгаа хүн ч алга. Сумын засаг дарга түүний тамгын газрын орон тоог хорогдуул Ингэж байгаад яахав. Намайг бага сургуульд байхад суманд дарга, нарийн бичиг галч 3 л байсан санагдана. болоод л байсан
F 2024-12-30 103.57.95.104
harin sain yum bishii baigali orchin tsoljilt nemegdehgui
Болд 2024-12-30 202.126.90.170
нэгдэл соц-н үед 80аад онд 25 сая толгой малын төлөө гсн уриа лоозон бж блээ. тгхэд зүтгээд зүтгээд малын тоо 20 сая ч хүрдэггүй бж
dalaihuu 2024-12-30 66.181.164.23
сайн байна удахгүй мал хүн 2 чинь үгүй болохоор манай их нанхиад гүрэний дээд язгуурт төрөлхтөний үр сад мөнхөд амгаланг олох газар гэжугаа
Нэргүй 2024-12-30 202.126.88.202
Ашгүй дээ, бэлчээрийн даац хэтрээд бсн юм
Нэргүй 2024-12-30 202.126.91.190
Манж хужаагууд муу санаа гутаж доромжлх болхоор бөөн-р орж ирж. Сүржигнэж дөвийлгөх болхоо-р бөөн-р пялдагдаж ажиллх-р бөөн-рө манж х***а арга бүлглж пойлдох адгийн зантай. Пялдагдж бузр цээрлүүлх хүч сулруулх гэсн атгаг санаа малуудыг маллсн гэж шаадг л******д.
Настан 2024-12-30 202.126.91.239
н**ш
Нэргүй 2024-12-30 202.126.91.237
Малын татвар авч байгаатай холбоотой байх оо. Засгийн бодлого малыг амьдаар нь хорогдуулж байна.
Жил бүр л буураад байх юм Гадагшаа мах гаргахыг хорих хэр 2024-12-30 202.9.46.213
жил бүр л мал хорогдоод байх юм гадагшаа мал гаргахыг хориглох хэрэгтэй
F 2024-12-30 103.57.95.104
harin gargah heregtei