ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
-ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун:
-Мах импортлогч тал хэдхэн зүйлийг шаарддаг. Тухайлбал, махан дээр жилийн турш нийлүүлээч гэдэг саналыг хэлдэг. Харин бидний хувьд уг саналыг хараахан биелүүлж чадахгүй байна. Зөвхөн өвөл малаа нядалгаанд оруулж тэр махаа хадгалж байгаад экспортолж байна. Махаа жилийн турш бэлтгэн нийлүүлэхийн тулд эрчимжсэн мал аж ахуй фермерүүдийг бий болгох шаардлагатай байна. Ингэснээр улирал хамаарахгүй махаа экспортлох боломж бүрдэнэ. Хөдөө аж ахуйн салбар эрсдэлд өртөх магадлал өндөр салбар.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд уламжлалт мал ахуйг эрчимжүүлэх, малчдыг хоршуулах нэгтгэх нь эрсдэлээс сэргийлэх алхам гэж харж байгаа.
Тэр ч үүднээс "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ингэснээр малчид нэгдэж тодорхой хэмжээгээр эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн. Тухайлбал, хашаа хороогоо хамтарч янзлах, хадлан тэжээлээ нэгдэж бэлтгэх гэх мэт. Ингэснээр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нь шийдээд өгчихвөл малчид эрсдэлийг даван туулахад дөхөм болно.
Дээрээс нь даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, мал аж ахуйн болон тариалангийн салбарт даатгалыг сайжруулснаар мөн эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Боловсруулах үйлдвэрийн үе шатыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох зорилгоор “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжийг бүрдүүлж өнгөрсөн долоо хоногт арилжааны 10 банктай санхүүжилтийн зээлийн гэрээ байгуулсан байгаа. Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийг он гараад УИХ-д өргөн барина” гэлээ.
Нэргүй 2024-12-30 202.9.41.88
Экспортод гаргах махны малаа тусд нь эрчимжүүлж хөгжүүлээч.
Бид дотроо шим тэжээлтэй гэж онгирдог яг дэлхийд зах зээл олох бэрх 2024-12-30 103.212.118.192
Жилээс жилд давжаарсан махны гарц муу яаж дэлхийд гарах вэ.Нүүдлийн МАА малын гаралтай өвчинөөс бүрэн ангирч чадаагүй гэнд асуудал их
Нэргүй 2024-12-30 202.9.40.226
ш****г үмхий санаатаы манж х***а шаар бэ монгол малыг муулж доош хийхгэж ядцан далд санаа нь монголыг бэлчээрийн мал-с салгачих санаа гарцан шаажийн
зочин 2024-12-30 66.181.180.35
ОХУ-ын махны жилийн хэрэгцээ 12 сая тонн Үүнээс 11500 тонныг өөрсдөө хангаж 500 мянган тонныг гадаадаас авдаг гэсэн мэдээ байсан Үүний 50 хувийг Белорусиас бусдыг нь Латин америкаас голдуу авдаг юм билээ Гэтэл бид ойрхон тээврийн зардал бага хямд зах зээлээ алдсан Ашиглаж чаддаггүй байгаа бололтой юм Энэ бол өөрийн боломжийг муу ашиглаж байгаа нэг л тод жишээ Хятад авах нүүрсээ багасгавал экспорт буурч бид хүнд байдалд орж болзошгүй
Нэргүй 2024-12-30 66.181.190.29
Гол хэрэглэдэг мах нь үхэр, гахай, тахиа шүүдээ. аль алиныг нь манайх хангаж чадахгүй. хонь ямааны махыг оросууд нэг их хэрэглэдэгүй. авья ч гэж бодохгүй байх
зочин 2024-12-30 66.181.186.252
Үхрийн махны ферм байгуулж махны экспортыг нэмэгдүүлэх боломжийг хайх хэрэгтэй Бусд оронд болоод байдаг манайд л энэ мэт зүйл бүтэдгүй