Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медаль хүртлээ

Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медаль хүртлээ

Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медаль хүртлээ

"IFBB"-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээн 2024 оны арванхоёрдугаар сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод боллоо. Тус тэмцээнд олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин оролцсон бөгөөд гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алтан медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлжээ.

Тэрбээр тэмцээнийхээ “Велнесс +163 см” залуучуудын ангилалд мөн өрсөлдөж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Монгол Улс "IFBB" холбоонд гишүүн орноор элссэнээс хойш 31 жилийн түүхэнд анх удаа ийнхүү аварга болжээ.

Гавьяат Б.Сугарсүрэн тэмцээний “Мастер Велнесс 40” насны ангилалд аваргаар тодорсноор Монгол Улс "IFBB"-д гурван медаль эзэмшиж буй. Үүнээс алт, хүрэл медалийг эмэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн, эрэгтэйчүүдээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тамирчин Ч.Цогтбаатар хүрэл медалийг тус, тус эзэмшдэг билээ.

Дашрамд дурдахад, "IFBB"-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын энэхүү тэмцээний “Мастер Велнесс 35-39” насны ангилалд тамирчин Д.Ариунаа мөн амжилттай оролцож зургадугаар байрт шалгарсан юм. Харин "IFBB"-ийн Эрэгтэйчүүдийн Цомын аварга шалгаруулах тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас тамирчин Б.Гэрэлт-Од мөнгөн медаль, “Мастер Менс Физик 40” насны ангиллаас Н.Хосбаяр хүрэл медалийг тус тус хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-30 139.5.217.162

Энэ боди гэж жонхуу шиг спорт нэг байна аа, хэдэн ч дэлхийн холбоо, хэдэн ч ДАШТ байдаг юм бэ бүү мэд, тэгээд энэ хэдэн тамирчид нь дуртайдаа орж гараад л бужигнуулж өгдөг бололтой, хөөрхийс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж