Мэргэжлийн сүмод цахиур хагалан гарч ирж буй дараагийн монгол бөх бол Онокацү Б.Чойжилсүрэн билээ. Өдгөө 24 настай, Увс аймгаас гаралтай тэрбээр 2015 онд Улаанбаатар хотноо болсон сонирхогчийн сүмогийн тэмцээнээс гараагаа эхлүүлж, 2016 онд Японыг зорьсон түүхтэй. Улмаар их сургуулиа төгсгөөд Ономацү дэвжээнд элссэн юм. Онокацү Б.Чойжилсүрэн өнгөрсөн есдүгээр сарын Аки башёгоос эхлэн макүүчи буюу дээд зиндаанд барилдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн Кюүшү башёд анх удаагаа качикоши хийсэн аж.
Онокацү дээд зиндаанд дэвшин барилдсан талаараа "Би үүнээс ч илүү ихийг боломжтой байсан" гэв. Харин анх Японд ирснээ дурсахдаа "Хоол унд, бэлтгэл, өдөр тутмын амьдралын бүхий л зүйл хэтэрхий хүнд байсан" гэжээ.
Онокацү ахлах сургуулиа төгсөөд Ниппон спортын шинжлэх ухааны их сургуулийн сүмогийн хөтөлбөрт элсч, одоогийн озэки Оносатотой хамт сурч, бэлтгэл хийжээ. Тэрбээр төгсөх жилдээ их сургуулийн аварга болсон гэнэ.
Анх удаагаа жүрёод барилдсан үеийнхээ талаар ярихдаа тэрбээр "Амьдралдаа анх удаагаа тэгж л их сандарсан" гэлээ.
Монголд ахлах сургуульдаа математикийн олимпиадад орж явсан хүү өдгөө япон хэлийг бүрэн эзэмшжээ. Түүний хувьд арваннэгдүгээр сарын башёд дор хаяж, арван даваа авах зорилготой байсан ч есийг авсан. Тэгвэл ирэх сард амжилтаа ахиулахын төлөө хичээн бэлтгэлээ хийж байна. Сүүлийн башёг эргэн дурсахдаа Онокацү "Миний хамгийн их догдолсон башё байсан. Өнгөрсөн бүхнийг ардаа үлдээж, дахин нэг удаа бүх хүчээ дайчилмаар байна" хэмээн ярьжээ.
Нэргүй 2024-12-30 202.9.46.75
Эрчим хүчний Чойжоо сайдыг л цахиур хагалах гээд байгаа юм байх гэж бодлоо ш дээ. Хэ хэ.
Нэргүй 2024-12-30 66.181.191.67
эрчим хүчний сайд уу?
Зочин 2024-12-30 57.129.37.176
Тэсийн голын хүү дээ.амжилт
Нэргүй 2024-12-30 43.242.242.59
Тийм боломж энэ залууд бүрэн байгаа. Өрсөлдөгч нараа сайн судалж мэдсэн тохиолдолд ямар мэх хийж хэрхэн барилдах нь тодорхой болдог. Бөх бүр өөрийн гэсэн онцлого барилдаан хийдэг. түүнийг мэдсэн тохиолдолд барилдаж ялж болно. Дээд зиндаанд Чойжилсүрэнгээс гадна. оошима-Дэлгэрбаяр гэх залуу хамгийн багаар бодоход озеки цол хүртэх байх. Бэртэлт авахгүй барилдвал цаг хугацаа харуулна